• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хуульч. О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгууль 2021.06.09-нд болохгүй

Хуульч. О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн сонгууль 2021.06.09-нд болохгүй

Одоогийн ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй эрхгүй гэсэн маргаан хэдэн сар үргэлжилж эрхтэй бөгөөд боломжтой гэсэн байр суурьтай байсан бид мэтийн зөв байсан нь батлагдаж МАН Цэц болон УИХ-ыг хүчиндсэнээр дууссан. Өөрөөр хэлбэл цэцээр хүчээр шийдвэр гаргаж, тэрийгээ хууль болгож байж нэр дэвших эрхийг нь хаасан үйл явдал нь тэрнээс өмнө ямар ч асуудалгүй нэр дэвших боломжтой байсны нотолгоо болсон юм.

Гэхдээ үүний дараа УИХ хийгээд МАН зориуд эсэх нь мэдэгдэхгүй нэг алдаа гаргалаа. Нөгөө бөөн юм болж цэцийг хүчиндэж, гаргасан дүгнэлтээр нь 7 минутанд баталсан хуульд ерөнхийлөгч хориг тавьчихаад байхад хоригийг өнгөрсөн баасан гарагт хэлэлцэлгүйгээр СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоол гаргууллаа. Хориг тавьснаар хуулийн үйлчлэл түдгэлздэг.

image

Нэр дэвшигчид тавих шалгуурыг тодорхойлсон зүйлүүдийн үйлчлэл түдгэлзчихсэн байхад СЕХ нэр дэвшигчдийг бүртгэх боломжгүй. Хуулийн бусад зүйлүүд үйлчилж байгаа ч нэр дэвшигчид тавигдах шаардлага байхгүй бол бүртгэл явагдах боломжгүй гэсэн үг.

Сонгууль товлон зарлах, нэр дэвшигчийн материал хүлээн авах, бүртгэх бүгд хуулийн нарийн хугацаатай. Хуульд нийцээгүй СЕХ-ны тогтоолын улмаас энэ дараалал алдагдсан тул одоо УИХ нь 70-с доошгүй хоногийн өмнө сонгуулийг дахин товлон зарлах ёстой.

image

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.