сонин хачин
Харанга”-ын Лхагвасүрэнгийн фэн байгаад хань нь болжээ

Харанга”-ын Лхагвасүрэнгийн фэн байгаад хань нь болжээ

“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг халх Мoнголд танихгүй хүүхэд ч байхгүй. “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн ган хоолойгоороо гайхуулахын сацуу дууны үг бичдэг, авъяаслаг яруу найрагч гэж болно. Урт буржгар үс, дугуй хар шил, савхин хүрэм өмссөн төрх хүмүүсийн санаанд тод буудаг. Нас нь 53 хүрч буй эрхэм дуучны амьдрал одоо л жигдэрч, хайртай эхнэр, хүүтэйгээ жаргалтай амьдарч байна.

Анхны эхнэр нь Чуулгын бүжигчин Сугармаа гэж сайхан бүсгүй бий. Ууган хүүг нь Мандах гэдэг. Аавынхаа авъяасыг өвлөсөн Мандах сайн дуулдаг. Анхны эхнэрээсээ салж, “Ногоон” Маралаа гэдэг сайхан бүсгүйтэй амьдарсан. Их хотын унаган охин, авъяаслаг зураачийн үр удам Маралаа одоо удган, зөнбилэгтэн болсон. Лхагваа, Маралаа хоёр дундаасаа нэг охинтой.

“Харанга”-ын Лхагваа уран бүтээл нь ид гялалзаж явах үедээ xapтaмxины хэрэгт орооцолдон, хэцүү нэртэд орж үзсэн. Дуучин Х.Лхагвасүрэнг хорих газар байхад фэн бүсгүй Ганбаяр гэдэг багш бүсгүй эргэж тойрдог байсан. Харин “Харанга”-ын Лхагваа суллагдаад Ганбаяртай гэрлэсэн юм. Англи хэлний багш Ганбаярыг рок попынхон Гага нэрээр нь андахгүй.

“Харанга”-ын Лхагваагийн гурав дахь хүү Хүлэг нь аавтайгаа нэг өдөр төрсөн. Өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан тэрбээр хүнд бэрх цагт нь тулж түшсэн Г.Ганбаяртаа ихэд хайртай нь мэдрэгддэг. Рок попынхон “Лхагваагийн эхнэр байна гэдэг их хэцүү. Хамаг бүхнээ дуундаа зориулчихсан” гэлцдэг. Харин эхлээд дуучин Лхагвасүрэнгийн фен нь байгаад хань нь болсон Ганбаяр бүсгүй, нэрт дуучныг сайн залж, хамт амьдарч бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!