• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Та үүнийг уншсаны дараа дахин хэзээ ч хэт халуун цай уухгүй! Яагаад гэвэл…

Та үүнийг уншсаны дараа дахин хэзээ ч хэт халуун цай уухгүй! Яагаад гэвэл…

Цай бол арьсыг өнгөлөг болгох, эд эрхтнийг цэвэрлэх гэх мэт олон байдлаар эрүүлмэндэд ач тустай байдаг шингэн билээ. Гэхдээ уухаасаа өмнө температурыг нь сайтар шалгах хэрэгтэй! Тэр тусмаа хэрэв та халуун цай уух дуртай бол эсвэл цайг халааж уудаг анхаарлаа хандуулна уу.

АНУ-ын “Хавдар Судлалын Нийгэмлэг”-ээс Иран улсын 40-75 настай 50,000 хүн дээр халуун цай уух нь улаан хоолойд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна. Тэдний олж мэдсэнээр улаан хоолойн хортхавдраар евчлөх магадлал том хэмжээтэй аягаар 2 удаа буюу 709 мл, 140 фаренгейтын температуртай цайг 1 болон түүнээс дээш өдөр уудаг хүмүүс 90% илүү өндөр байдаг болохыг баталжээ.

Хэрэв та цайгаа бага зэрэг хөргөх үүднээс дээрээс нь сүү хийдэг бол, хортхавдар тусах эрсдэлийг бууруулна. Гэхдээ, судалгаагаар ганц цай биш, бусад төрлийн шингэн зүйлсийг халуунаар нь уувал, ерөнхийдөө улаан хоолойн хортавдар тусах өндөр магадлалтай гэдгийг судлаачид хэлж байна. Хойд Америк, Ази болон Африк тивийн хүмүүс бүр ч илүү халуун цай уудаг учир, энэ тал дээр анхаарах хэрэгтэй аж.

Улаан хоолойн хортхавдар бол ам болон ходоодоор дамжин евчилдөг хоол боловсруулах үйл ажиллагааг доголдуулдаг евчин юм. Энэ эрхтэн маш эмзэг учир, амархан хортхавдар үүсгэгч эсийн халдварт нэрвэгддэг. Гол илрэх шинж тэмдгүүд нь жин огцом хасах болон хавагнах байдлаар илэрдэг. Хэрэв та улаан хоолойгоо шаардлагагүй эрсдэлээс хамгаалахыг хүсэж байвал, бид танд хэрхэн эрүүлбас амттай цай хийх аргыг хэлж өгье.

Ус цайны хамгийн чухал найрлага учир, та температурт анхаарлаа хандуулах нь чухал: 170 болон 185 фаренгейтын температурт цагаан болон ногоон цайнд тохиромжтой, харин хар болон ургамлын цайнд 208-212 фаренгейтын температур тохирно. Цайг буцалгаж, идээшүүлсний дараа, бага зэрэг хөргөж байж уугаарай. Ингэснээр та ямар нэгэн эрсдэлээс өөрийнхөө эрүүлмэндийг хамгаалах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.