сонин хачин
Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна

Сайн байна уу? Намайг М гэдэг. Би одоо 20 настай. Та бүхэнд өөрийн сэтгэл дотор байгаа асуудлаа хуваалцаж, сэтгэлээ бага ч гэсэн онгойлгох гэсэн.юм. Маш урт зүйл бичсэн тул хүлээж авна гэдэгт найдаж байна бас залхуурахгүй уншиж надад зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би хүнтэй бараг үерхэж үзээгүй байж байгаад 2014 оны 10 сард нэг залуутай үерхсэн юм. Эхэндээ бол бүх зүйлс их сайхан байсан. Яг л миний хүсэн хүлээж хайж байсан, нэр нь ч онцгой яг л надад таарсан мэт санагддаг тийм хүн. Бид хоёр жил 3 сар үерхээд салсан энэ хугацаанд их л юм болсон их л зүйл үзлээ.

Маш ихээр бүр салж чадахгүй болтлоо дасчихсан байсан. Гэхдээ сүүл рүүгээ тэр надад нэг л тийм ширүүн ханддаг болсон. Юу ч болсон салах юмуу сална шүү гэнэ. Би салахгүйн тулд байнга л үгэнд нь орж салах юм бол тэрэн шиг хүн олдохгүй юм шиг, тэр л байхад хангалттай өөр хэн ч хэрэггүй мэт надад хэцүү байдаг байсан. Сална л гэхээр би ухаанаа алдатлаа айдаг байсан. Бид үерхээд 3 сар болоод бараг хамт шахуу амьдардаг болсон юм. Би ганцаараа амьдардаг байсан болхоор тэр минь над дээр өдөр болгон ирж хонодог байлаа. Заримдаа ээж аавдаа загнуулсан гэртээ хонохгүй бол болохгүй гэх үед нь би бүр гэр рүү нь ч явуулахгүй өөртэйгөө л цуг байлгамаар санагддаг болчихсон байж билээ.

Хамт шахуу амьдардаг болоод хавар хүртэл үнэхээр л бидний харилцаа сайхан байлаа. Намайг уурлуулсан үедээ уучлалт гуйгаад хүрээд ирдэг, өглөө манайхаас гараад хичээлдээ явахдаа хүртэл над руу залгаж.мсж бичдэг байж билээ. Би ч орой ирэхийг нь дөхүүлээд хамаг байдгаараа хичээгээд л дандаа гоё амттай хоол идүүлэхсэн гээд л дуртай хоолыг нь байнга гараа гаргаж хийдэг байж билээ, Гүнжээ хайр нь одоо очиж байна шүү гэдэг үгийг би үнэхээр сонсох дуртай байсан. Надад их л халамжтай байдаг байсан. Зуны амралт болоод би орон нутаг руу гэр рүүгээ 2 сар хагас амрахаар явсан. Байнга цуг байж байгаад хол байхад үнэхээр их санаж өдөрт өчнөөн удаа хэдэн минут цаг ч хамаагүй юу ч хамаагүй ярьдаг байж билээ.

Тэгээд амралтаар би 2 удаа хот руу түүн дээрээ очсон тэгээд л амралт дуусаад хот руу очих өдрийг би тэсэн ядан хүлээж хүлээж нэг юм очоод тэрний сургуультай нь ойр байр хөлслөсөн. Тэгээд л бид 2-ын хамтын амьдрал дахиад үргэлжилсэн гэхдээ нэг их удаагүй. Өмнөх шигээ гоё байхаа ч больсон надад сэтгэл гаргах нь ч багассан. Энэ үеэс л би хоорондын харилцаагаа ганцаараа авч явах гэж мөн ч их нулимс, тэвчээр гаргасандаа.

Бусад хосууд шиг гадуур гарч кино үзэхээ ч больсон байлаа. Нэг их удалгүй 9 сарын дундаас бид 2 үе үехэн муудалцдаг боллоо. Би ч түргэн ууртайг хэлэхүү уурлахаар нь бүр уурлаад бөөн хэрүүл болдог болсон. Эр хүнийг эмэгтэй нь аргадаж амьдардаг гэдгийг би мэддэггүй байв. Энэ үеэс л тэр надад бага багаар гар хүрч эхлэсэн. Байнга л сална шүү гэдэг болж, би түүн рүү байнга шахуу залгаж мээсэж бичдэг болсон. Хайртай шүү гэж хааяа хэлнэ, тэгэхээр нь үнэхээр их баярладаг байж билээ. Хэрэлдээд л саллаа гээд юмаа аваад гарахаар нь би хэд хэдэн удаа араас нь гүйсэн.

Намайг араас нь дагаад гүйхээр улам хурдан гүйгээд надаас зугтаана яаж ийж байгаад л барьж аваад баахан у.й.лж унжиж байж буцаагаад гэр рүүгээ оруулна. Ийм байдлаар хэд хэдэн удаа хэрэлдэж байгаад 9 сарын сүүлээр бид 2 урьдынхаасаа томоор маргалдаж надад гар хүрч, дахиж чам дээр ирэхгүй амлаж байна гээд надаас явлаа. Надаас салсныхаа дараахнаас л эхлээд тэр янз бүрийн хүмүүстэй нийлж байнга л архи уудаг болсон. Намайг залгахаар өөдөөс уурлаж муухай гэсэн бүх л үгийг хэлдэг болж, заримдаа над дээр үүрээр хэдэн цагт ч хамаагүй согтуу ирдэг болсон.

Тэгж ирэхдээ намайг өөрөөсөө бүр холдуулах гэсэндээ тийм охинтой танилцсан гэх мэт юм ярих үед нь сэтгэл эмзэглэж байгаа ч тоохгүй дуугай байж байгаад санасан сэтгэлээ тайтгаруулж, над дээр ирсэн дээр нь гээд тас тэврээд унтдаг байж билээ. Манай найзууд яах гэж ирхээр нь оруулаад байдаг юм чамд ямар ааш гаргалаа гээд л загнана. Би тэд нарын үгийг тоохгүй над дээр ирж л байвал сайн гээд согтуу ирэх болгонд нь хүлээж авдаг байсан. Надад эргэж нийлнэ гэсэн горидлого ч байсан. Энэ үеэр амьдралд нь хар толбо гэхээр маш муухай зүйл болсон.

Бас би жирэмсэн болсноо мэдээд яахаа мэдэхгүй сандарч айж байлаа. Хамгийн түрүүнд ээжийгээ бодлоо, тэгээд найз залуу руугаа хэлтэл надад утсаа өгөөд энийг зараад авахуулчихаарай одоо хүүхэдтэй болж болохгүй гээд надад л асуудлыг даалгасан. Өөрөө нөгөө л нэг архи ууж гадуур хоноглосон амьдралаараа яваад байв. Яахаа мэдэхгүй хэцүү санагдаж би сургууль дээр нь гэрт нь очоод л гадаа нь зогсдог болсон. Тэгэх болгонд намайг их үзэн ядаж над руу үнэхээр их уурладаг. Тэгээд нэг хэсэг зөндөө бодсоны эцэст хүүхдээ авахуулхаар шийдэж утсыг нь зараад абортонд орсон үнэхээр аймшигтай бас тэр гэмгүй жаахан амьтныг өрөвдөж байсан.

Яагаад би хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулсны эцэст ийм хариу авч байгаа юм бол гэж өөрөөсөө байнга асуудаг байсан. Тэгээд сар гаруйгийн хугацаанд салсан байж байгаад 11 сарын сүүлээр над дээр эргээд ирсэн. Би маш их ганцаардаж маш ихээр санаж байсан болхоор эргээд ирэхэд нь хүлээгээд авсан. Тэр үед манай найзууд намайг бүгдээрээ зэмлэсэн. Чамайг ямар байдалд хаяж явлаадаа нэг хаясан хүн дахиад хаяхгүй гэх баталгаа байхгүй гээд л. Харин би намайг арай ч дахиж хаяхгүй байх гэж бодож байтал нийлээд сар гаран байж байгаад дахиад л орхиод явсан.

“Над шиг муу хүн чамд тохирохгүй. Өөр сайн залуу байгаа бас би чамд гар хүрсэн, би чиний өмнө зөндөө буруутай. Би ер нь ямар ч хүнтэй суусан энэ муухай ааш, өөрийгөө засаж яадахгүй байх. Чамайг з.о.в.оомооргүй байна. Чамд хайртай болхоор ийм шийдвэр гаргаж байна. Намайг зүгээр явуулчих. Салаад чамд ч надад ч хэцүү байна. Гэхдээ тэвчээд байвал аяндаа зүгээр болно. Чи надаас салахгүй гээд байхаар надад торонд байгаа юм шиг санагдаад байна. Чамайг өрөвдөөд салахгүй байгаад байхаар надад хэцүү байна. Одоохондоо надад найз охин хэрэггүй” гээд намайг дахиад орхиж явах гэтэл би үгүй гэсээр байгаад буцааж үлдээсэн. Иймэрхүү байдлаар 7 хоногт хэд хэд хэрэлдэж нийлсээр байгаад өнөөдөр нэг мөсөн саллаа.

Сүүлийн үед хэрэлдэхдээ намайг хэд хэдэн удаа алгадсан тэр нь миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа хэрнээ л би салж чадахгүй байсан. Сүүлдээ ч би ч их нулимс гаргахаас залхаж ганцаараа энэ харилцааг тогтоох гэж маш их ядарч одоо хангалттай хэцүү байсан ч тэвчье гээд л өнөөдөр бүх юмыг нь өгөөд явуулсандаа. Харилцаа маань сайжирна гэж бодоод л яваад байтал бүр л дордоод байлаа. Сүүлийн удаа хамт хонож байгаа юм чинь гээд унтаж байхад нь үнсэх гэтэл уурлаж сэрээд хайр найргүй алгадаад байхаар нь миний тэвчээр барагдаж өөрийгөө барьж бүх юмыг нь өгөөд саллаа.

Ер нь яагаад хүнийг үнэнчээр хайрлаж хамаг нандин бүхнээ зориулж дандаа үгээр нь байж өөрийг нь л гоё байлгахын төлөө бүх л чадлаараа хичээж байхад ийм хариу авч байгаа юм бол? Түүнтэй хамт байх хүсэл минь буруу зүйл гэж үү? Урьд нь салахдаа тэрэнтэй холбогдолтой бүх л зүйлээ нандигнадаг байсан одоо бол бүгдийг нь устгаж аль болох сэтгэлээ шаналгахгүйг хичээж байна. Нулимс гарах гэсэн ч одоо хангалттай, зөндөө л нулимс гаргасан одоо дахиж у.й.лмааргүй байна гээд өөрийгөө хатуужуулж сууна. Хамгийн гол нь би яавал хурдан мартах бол хэлж өгөөч!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!