• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
ХӨЛ XOРИОНООС БОЛЖ ХАШААНДАА ПАБ БАРЬЖЭЭ

ХӨЛ XOРИОНООС БОЛЖ ХАШААНДАА ПАБ БАРЬЖЭЭ

Дэлхий дахиныг сандаргаж буй коронавирусийн халдвартцартахлаас болж хүмүүсийн амьдралын хэв маяг ихээхэн өөрчлөгдөж байгааг та бүхэн мэднэ. Уушийн газарт суун хүйтэн шарaйраг шимэнгээ хөлбөмбөгөө үздэг англичууд ч хөлxорионы дэглэмээс болж дуртай газраараа үйлчлүүлж чадахгүй хэцүүхэн байгаа.

Харин энэхүү хүндрэл нь Эми Крабс болон түүний нөхөрт огт саад тотгор болоогүй гэнэ. Хэрэв пабд орж болдоггүй юм бол хашаандаа барьчихаж яагаад болохгүй гэж хэмээн ажилсаг англи эрхмүүд бодсон байна

Энэхүү төслөө гурван долоо хоногийн дотор хэрэгжүүлж дөнгөснөөр хүмүүсийг ёстой л ангайлгасан гэнэ.

Байшингийн хажуу бөөрөнд баригдсан “бэлчээр бага”-тай ч тохилог, донжлог уушийн газрын тухай мэдээлэл өдгөө Будант Альбионы манант арлыг халиад хүж дэлхийд түгэж байгаа гэнэм.

Мэргэн уншигч авхай та ч гэсэн ажилсаг эрхмүүдийн бүтээл юутай танилцаж, дотроо нэгийг тунгаах ажамуй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.