• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Ганцхан сартай үрээ орхиод тэнгэрт дэвшсэн ээжид зориулж зул өргөцгөөе! УМ МА НИ БАДМЭ ХУМ

Ганцхан сартай үрээ орхиод тэнгэрт дэвшсэн ээжид зориулж зул өргөцгөөе! УМ МА НИ БАДМЭ ХУМ

Өчигдөр (2021.05.11) нийгмийн сүлжээнд нэгэн хэрэглэгч “Амаржаад сар гаруйхан болсон ээж маань х.ятадвакцин хийлгээд, маргааш нь н.а.с б.а.р.чихлаа” гэдэг мэдээллийг өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн байсан. Бид уг мэдээллийг нийтэлсэн, 12-р ангийн сурагч Н-тэй холбогдон дараах тодруулгыг авлаа Танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье. Маш хэцүү байна. Эрүүлсаруул ээж минь, нэг л өдөр “байхгүй” болчихлоо. Нялх дүү маань уйлаад үлдлээ.

Бид эхээс дөрвүүлээ. Би дээрээ нэг ахтай, найман настай эмэгтэй дүүтэй, нэг сар 12 хоногтой эрэгтэй дүүтэй. Би өөрөө энэ жил 12-р ангиа төгсөж байгаа. Манайх Чингэлтэй дүүргийн 17-р хороонд амьдардаг. Бид аав, эмээтэйгээ үлдлээ. Ийм зүйл болсноос эмээгийн маань даралт ихсэж, зүрх евдөөд бас сандаргаад байна.

Ээж маань эмээгийн том охин нь байсан юм. Ээж нь хэдний өдөр, ямар вакцин хийлгэсэн бэ? Ээж маань тавдугаар сарын 9-ний өглөөний 10 цагийн үед “Ээж нь вакцинаа хийлгээд ирье. Хөхний сүүгээр дамжаад хүүхдэд бас дархлаа тогтдог гэж бичсэн байна. Тэгэхээр эрт хийлгэсэн нь дээр байх. Дүүгээ хараад байж байгаарай” гээд явсан. Вакцинаа Долоон буудлын дээд талд байдаг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын байранд очиж хийлгэсэн. Х.ятадвакцин хийлгэсэн. Хийлгэхээр очихдоо “Амаржаад сар гаруй болсон хүн хийлгэж болох уу” гээд асуухад “болно” гэсэн байна лээ. Тэгээд “даралт ч үзсэнгүй. Болно оо” гээд хийчихлээ гээд л гэртээ ирсэн.

Ингээд маргааш нь 21.40 цагийн үед бие засахаар гэрээсээ гарсан ч удаад байхаар нь араас нь гартал бие засах газрын үүдэнд уначихсан байсан. Би маш их айсан. Ээж минь ямар ч амьсгалгүй, хөдөлгөөнгүй болсон байсан. Ингээд Түргэн тусламж дуудсан. Тэд ирээд “хожимдсон байна” гэж хэлсэн. Вакцинаа хийлгэсний дараа ээж нь халуурч, зовиурласан зүйл байгаа юу? Ямар нэг зүйл хэлж байсан уу? Байхгүй. Манай ээж эрүүлсаруул биетэй. Сар гаруйхны өмнө амаржсан болохоор эмнэлгээр явж, биеэ үзүүлж байсан. евдөж з.о.вдог зүйл байгаагүй. Вакцинхийлгэсний дараа ч евдөж зовиурлаж байгаа талаар хэлээгүй. Нялх дүү маань хөхөөрөө хооллодог, хааяа нэмэлт сүү уудаг байсан.

Ээжийг нас барснаас хойш дүү маань тасралтгүй уйлаад, эмээгийн бие евдөөд, бид маш хэцүү байна. Гэнэтийн ийм харамсалтай зүйл болсноос хойш танай хороо, дүүрэг, вакцин хийсэн эмнэлгийн байгууллагаас та бүхэнтэй уулзсан уу, ирсэн үү? Хэн ч холбоо бариагүй ээ. Миний ээж өмнө нь евдөж, эмнэлгээр явж, эмчлүүлж байсан зүйл байгаагүй. Тиймээс “вакцинаас болоод л ээж маань нас барсан” гэж бид бодож байна. Тиймээс миний ээж шиг хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэхдээ маш болгоомжтой хандаасай, төр засгийн дарга нар анхаараасай гэсэндээ би пост хийсэн. Ээжийгээ өнгөрсний дараа мэдээлэл хайж үзэхэд Х.ятадад“жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд вакцин хийхийг хориглож байсан” юм байна лээ.

Гэтэл манай улс яагаад анхааруулахгүй вакцин хийж байгаа юм бэ? Бид маш их гомдолтой байна. Миний ээж дөнгөж 44 настай байсан. Бид өдөр шөнөгүй уйлж байгаа нялх дүүгээ яах юм бэ? Ээжийг нас барсны маргааш нь “Иргэн танд эрүүлэнхийг хүсье, Засгийн газар” гэсэн бичигтэй 50 мянган төгрөг дансанд нь орж ирж байгаа байхгүй юу… (уйлсаар байв) Жич: Биднийг ийнхүү утсаар ярилцаж түрхэн ярилцах зуур цаана нь нялх хүүхдийн тасралтгүй уйлах дуу, түүнийг бүүвэйлж буй эрэгтэй хүний дуу сонсогдсоор байлаа. Бид энэ асуудлаар үргэлжлүүлэн сурвалжилна. Эх сурвалж: Tsahiur.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.