• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Нүдний хараа сайжруулахад юу сайн бэ гэдгийг та мэдэх үү? Та лав итгэхгүй байхдаа…

Нүдний хараа сайжруулахад юу сайн бэ гэдгийг та мэдэх үү? Та лав итгэхгүй байхдаа…

Монголчууд хоол хүнсэндээ олон төрлийн ногоо хэрэглэдэг болсны нэг нь цэцэгт байцаа буюу броккли юм. Цэцэгт байцаа С, D амин дэмээр баялаг төдийгүй витамин В1, В2, В6, В12 зэрэг олон төрлийн амин дэм агуулдаг эслэг ихтэй ногоо юм. Брокклиг хавдрын эсрэг үйлчилгээтэй олон бодис агуулдаг, хавдрын эсийн өсөлтийг зогсоох үйлчилгээтэй гэж үздэг.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Хэрвээ та архаг үрэвсэлтэй /жишээлбэл үе мөчний эсвэл амны хөндийн/ бол брокклиг идэх хамгийн том шалтгаан байна гэсэн үг юм. Броклид үрэвслийн эсрэг хамгийн хүчтэй бодис болох каемпферол агуулагддаг байна.

Харшилд тустай

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй каемпферол гэх бодис нь харшилд ч бас сайн нөлөө үзүүлдэг. Энэ бодис нь брокклигоос гадна гүзээлзгэнэ, улаан лооль мөн усан үзэмд агуулагддаг.

Цатгалан мэдрэмж төрүүлдэг

Can You Eat Raw Broccoli? Benefits and Downsides

Энэ нь хоолны дэглэм баригч бүсгүйчүүдэд маань их хэрэгтэй шалтгаан. Үдийн хоолны цагаар ганцхан ширхэг брокли идсэн байхад оройн хоол хүртэл ямар ч өлссөн мэдрэмж төрдөггүй байна

D витаминийг нөхдөг

Брокклиний бас нэг тустай зүйл нь D витамин юм. Энэ ногоонд А болон К витамин маш ихээр агуулагддаг ба эдгээрийн нэгдэл нь D витаминийг нөхдөг ажээ.

Нүдний хараанд сайн нөлөөтэй

Брокклид лютейн болон зеаксантин гэх хоёр бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь хоёулаа нүдний хараанд маш сайн нөлөөтэй. Лютейний тухай сонсож байсан байх. Энэ бодис нь бидний өргөн хэрэглэдэг кетчупны найралгад ордог. Гэвч кетчуп чихрийн орцтой байдаг бол брокли чихэргүй байдаг.

Treat dark circles by eating these fruits and vegetables | The Times of India

Сайхан арьстай болоход тусална

Брокклиний найрлагад байдаг глюкорафанин гэх бодис нь эрүүл арьсны эсийн нөхөн төлжилтөд нөлөөлдөг нь батлагджээ. Үнэхээр сайхан сонсогдохгүй байна гэж үү?

Зүрхний өвчинд тустай

Өмнө дурдсан лютейн гэх бодис нь нүдний хараанд сайнаас гадна зүрхний өвчинд тустай. Энэ нь нүдэнд нөлөөлдөгтэй ижил зарчмаар үйлчилдэг бөгөөд артерийн судсыг тэлж цусыг зохих ёсны дагуу урсахад нөлөөлдөг байна.

Уургаар баялаг

Broccoli Nutrition Facts and Health Benefits

Брокклиг идэх бас нэг шалтгаан нь уураг ажээ. Нэг ширхэг броклид гурван грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг байна

Булчингийн агшилтад сайн нөлөөтэй

Кали булчингийн агшилтад маш сайн нөлөөлдгөөс гадна цусны даралтад бас тустай юм

Ясанд тустай

Getting Familiar With The Health Benefits Offered By Broccoli

Ясыг бэхжүүлдэг кальцийн хүний биеийн өдөрт авах ёстой хэмжээний 15 хувь нь нэг ширхэг бяцхан броклид агуулагддаг гэдгийг мэдэх үү. Ялангуяа ясны сийрэгжилтээс болж шаналж байдаг эмэгтэйчүүдэд маш тустай ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.