• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
НӨАТ-н буцаан олголт нь дутуу орсон бол цахим хаягаа шалгаарай.

НӨАТ-н буцаан олголт нь дутуу орсон бол цахим хаягаа шалгаарай.

-Буцаан олголт данс руу нь шилжсэн иргэдийн зарим нь урамшууллаа дутуу авч байна гэх гомдол, мэдээлэл байна. Энэ ямар учиртай вэ?

– Регистрийн дугаараар давхар и-баримтын хаяг нээснээс болж ийм асуудал гарч байна. Иргэд давхар хаяг үүсгэж, хоёуланд нь баримт бүртгүүлсэн бол аль нэг хаягийн НӨАТ-ын урамшуулал данс руу нь шилжсэн гэсэн үг. Хэрэв та давхар бүртгэлтэй бол хаягаа дахин шалгаж, нэгтгэх арга хэмжээ авахыг иргэдэд зөвлөж байна. Ийм гомдол иргэдээс цөөнгүй ирж байгаа. Иймд ямар нэгэн байдлаар иргэдийн дансанд НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал дутуу олгогдох үндэслэл байхгүй.

-Баримтын мэдээлэл нь алдаатай, ямар нэгэн зөрчилтэй гэсэн хэчнээн иргэн байна. И-баримтын хаяг руугаа ороход “Таны мэдээлэл бүрэн баталгаажсан байна” гэсэн мэдээлэл гарч ирвэл ямар нэгэн зөрчилгүй, урамшууллаа авах эрхтэй гэсэн үг үү. Мөн “зөрчилтэй”-д тооцогдож, буцаан олголтоо авч чадаагүй иргэдийн урамшууллыг хэзээнээс олгох вэ?

-“Таны мэдээлэл баталгаажсан байна” гэсэн мэдээлэл гарсан бол таны буцаан олголтын урамшуулал олгогдоно. Нөгөө талаас урамшуулал олгохыг түр хойшлуулсан 65 мянга гаруй иргэн байна. Одоогийн байдлаар нэр бүхий хоёр банкнаас буцаан олголтоо урьдчилан авсан 64.3 мянган иргэний мэдээллийг нягтлан шалгаж хуулийн хугацаандаа багтаан шилжүүлэхээр ажиллаж байгаа тул эхний шилжүүлгээс авч үлдсэн.

Үүнээс гадна төлбөрийн баримтыг шалган баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн 1000 гаруй иргэний мэдээллийг түр хугацаагаар хойшлуулсан. Энэ нь НӨАТ-ын албан татварын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан нотлогдоогүй баримт, хоёрдугаарт, тухайн байгууллагад ажиллаж байхдаа иргэдийн аваагүй баримтыг өөр дээрээ бүртгүүлж урамшуулал болон сугалаанд хожсон бол тухайн баримтыг зөрчилтэй гэж үзэн цуцлах арга хэмжээг авч байгаатай холбоотой. Хэрэв бүртгэсэн төлбөрийн баримт нь ямар нэгэн байдлаар зөрчилтэй гэж үзвэл буцаан олголтыг цуцлах ба зөрчилгүй гэж үзвэл хуулийн хугацаандаа багтаан шилжүүлнэ.

-“ХААН” банкнаас бусад банкны харилцагчдын НӨАТ-ын буцаан олголт шилжсэн гэх юм?

-Монголбанк нэгдсэн журмаар арилжааны банкуудад байршсан иргэдийн дансанд урамшууллын мөнгийг шилжүүлдэг. Банкаар нь ялгаж үлдээх боломжгүй дарааллын дагуу хийгддэг учраас тодорхой хугацаа шаардах нь аргагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.