• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Түргэвчилсэн оношлуур уу эмнэлэгээс  болсон уу????????Та нартаа анхааруулга болгож нэгэн зүйлийг бичхээр шийдлээ:

Түргэвчилсэн оношлуур уу эмнэлэгээс болсон уу????????Та нартаа анхааруулга болгож нэгэн зүйлийг бичхээр шийдлээ:

Та нартаа анхааруулга болгож нэгэн зүйлийг бичхээр шийдлээ: Би нь карентин дууссаны дараа ажилдаа ордог хүн болвоо, ажил эхэлж байгаа болхоор түргэвчилсэн шинжилгээ өгч байж ажилдаа орох ёстой гэв.

Өглөө эрт хамт ажилладаг хүмүүстэйгээ очиж эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ өгтөл минийх ганцаараа эерэг гарсан. Сандарч айх зэрэгцэж яах учираа олохгүй эмнэлэгийнхүлээлгийн өрөөнд сууж байтал шинжилгээ авсан эмч маань чиний хариу эерэг гарсан одоо шууд гэртээ харь, хүмүүс давхар шинжилгээнийхээ хариуг баталгаажуулах гээд яваад байдаг юм тэгэх хэргэггүй шууд яв, гэдэг юм байна би ч гайхаад эмчээ миний ойр хавьд туссан хүн байхгүй, надад ямар ч шинж тэмдэг алга бас би вакциныхаа 2тунг 2ланг нь хийлгээд11 хонож байна гээд л мэддэг бүх зүйлсээ хэллээ.

Намайг сонсох шинж ер алга, за2 мэргэжлийн хүн мэдэж байгаа байлгүй гэж бодоод шууд л гэртээ харьлаа, бичиж өгсөн эм тангуудыг нь бүгдийг нь хэргэлээд 2хоног боллоо. Бас л ямар ч шинж тэмдэг алга сүүлдээ гайхаад ХӨСҮТ-руу залгатал дүүргийнхээ тандалтын багтай холбогд гэж зөвлөсний дагуу ярьтал түргэвчилсэн шинжилгээг эерэг гэж тооцохгүй гэдэг юм байна. Би ч тэгвэл дахиад шинжилгээ өгч болох уу гэж асуутал таньд шинж тэмдэг алга, ойрын хавьтал байхгүй, вакцин хийлгээд 13 хоносон болхоор би таныг covid-той гэх ямарч үндэслэл байхгүй учир шинжилгээ ирж авах боломжгүй гэв.

3 хоног утасаар ярьж гуйсаны эцэст шинжилгээ өгхөөр болов хариу нь мэдээж сөрөг гарлаа. Хувийн эмнэлэгийн оношлуурны алдаанаас болж би гэдэг хүн 6хоног ажилгүй гэртээ тусгаарлагдсан болж таарлаа. Гуйж байна эмнэлэгүүд минь үнэн зөв шинжилгээний хариу гаргаж өгөөч  Буруу хариунаас чинь болж сэтгэл санаа санхүүгээрээ хохирч байна шүү

source: fb

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.