• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Харих гээд явж байтал автобусны буудал дээр гараа өргөөд…

Харих гээд явж байтал автобусны буудал дээр гараа өргөөд…

Залуусаа ийм байгаарай. Энэ эмэгтэйн үйлдлээс үлгэр дууриалал аваарай.

Харих гээд явж байтал автобусны буудал дээр гараа өргөөд нэг эгч зогсож байна.Нэг зогсох гэснээ болиод явлаа. тэгээд энэ эгч энэ цаснаар нэлээн хүнд бололтой Номингийн тортой юм барьсан яг хаачих гэж байсан юм бол автобус зогссон одоо ч машин зогсохгүй байхдаа гэсэн бодол төрөөд буцаж очоод эгчээ та хаачих гэж байгаан гэж асуутал эгч нь ажлаа тараад гараад ирсэн автобус зогсчихжээ.

Ривэр гарден-ний Номинд ажилдаг гэр нь Буянт-Ухаа 2-т байдаг эгчийг гэрт нь хүргэж өгөөд замдаа 2-лаа танилцаад бүүр фейсбүүк найз хүртэл болоод баахан талархалын үгээр милаалгаад буцаж явтал хүннү моллын замын хажууд бас нэг эгч цасанд нэлээн норсон бас даарсан гараа өргөөд зам дагаад алхаж бна.

Зогсоод эгчээ та хаачих юм гэсэн чинь ах маань бие нь муудаж сандаргаад эгч нь машингүй сандраад явж байна дарь эх орох гэсэн юм эгчдээ туслаач эгч нь чамд таксины мөнгө нугалж өгье гээд дуржигнуулж өглөө. За эгчээ суучихдаа би уг нь Баян Монгол орох гээд явж бгаан гээд энэ эгчид бас туслахаар шийдээд замаасаа хазайгаад хүргэж өглөө.

Энэ 2 эгч 2 лаа нмг мөнгө авахгүй ээ гэхэд гайхаад 2-лаа миний машины дугаарыг утсаараа дарж аваад яасан сайхан сэтгэлтэй юм буянтай юмаа гээд амандаа хэлээд бууцгаалаа.

source:рick.mn

Энэ хүнд цаг үед боломж бололцоогоороо бие бие дээ туслаж байгаарай…. Сайн үйлс бүхэн маань арвай буудай мэт үржин дэлгэрэх болтугай

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.