• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Та итгэхгүй л байхдааа…С витамины таны арьсанд үзүүлэх гайхалтай 6 нөлөө

Та итгэхгүй л байхдааа…С витамины таны арьсанд үзүүлэх гайхалтай 6 нөлөө

Витамин С нь таны биед олон талаар тус болж чадна. Энэ нь дархлааг дэмжиж, биеийн ерөнхий эрүүлмэндийг сайжруулахын зэрэгцээ биеийг хоргүйжүүлнэ. Тэгвэл энэ нь таны мэддэг цөөн хэдэн давуу талаас гадна арьсыг э.мчлэх гайхалтай шидтэй. Магадгүй таныг олон жил шаналгасан арьсны асуудлыг ганц С витамин шийдвэрлэж болох юм.

Юуны өмнө шинжлэх ухааны судалгаагаар витамин С нь хүчтэй антиоксидант бөгөөд энэ нь гэмтсэн эсүүдийн нөхөн төлжих үйл явцад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг болохыг баталсан. С витаминыг ууж хэрэглэхийн зэрэгцээ арьсанд шууд түрхэх нь сэргэх процессыг хурдасгадаг.

Антиоксидант ихтэй хоол хүнс нь таны дархлааг дэмжихийн тулд чөлөөт радикалуудтай тэмцдэгтэй адил С витамин нь таны арьсыг хамгаалахын тулд ижил үйлдэл хийдэг. С витамин нь арьсанд амархан шингэж, хэт ягаан туяа, бохир агаараас арьсыг хамгаалж, нэг ёсондоо бамбайны үйлчилгээг үзүүлдэг байна.

Судалгаагаар витамин С нь шархыг эдгээн, улайлтыг тайвшруулж, үрэвслээс сэргийлдэг болохыг тогтоосон. Витамин С нь хүчил ихтэй тул арьсанд шууд түрхвэл коллаген, эластин үйлдвэрлэлийг өдөөх болно.

Өдөр бүр С витамины агууламжтай серум түрхэж хэрэглэснээр хөгшрөх үйл явц удааширч, та мөнхийн залуу төрхтэй байж чадна.

Витамин С нь хар толбо, гиперпигментаци үүсгэдэг меланиний үйлдвэрлэлийг хязгаарладаг. Байнга хэрэглэвэл нүдний доорх хар хүрээг арилгаж болох юм. Мөн арьсны өнгийг сэргээх үйлчилгээг үзүүлнэ.

Таны арьс өдрийн турш чийгээ алддаг. Магнийн аскорбилфосфат, С витамины дериватив нь арьсны чийгийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дээрээс нь та арьсаа сайхан харагдуулахын тулд өдөр бүр хангалттай хэмжээний ус уух хэрэгтэйг үргэлж санаарай.

Хэрэв та итгэлгүй байгаа бол Лэди Гага шиг алдартай гялалзсан одод ч гэсэн гоо сайхныхаа дэглэмд С витамины ийлдэс хэрэглэдэг гэнэ шүү.

Анхаарах зүйлс:

Хэрэглэхээс өмнө өөрийгөө С витамины харшилтай эсэхээ шалгах хэрэгтэй. Ингэхдээ тус витамины агууламжтай серумыг биеийнхээ аль нэг хэсэгт багаханг түрхэж, 24 цаг ажиглаад үзээрэй.
С витамины гайхалтай ач тусыг мэдрэхийн тулд энэхүү витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, тус витамины агууламжтай серумыг арьс арчилгаандаа хэрэглэх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.