• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Нулимс асгам юмаа….Сайхан сэтгэлтэй хүн хэзээ ч хохирдоггүй юм

Нулимс асгам юмаа….Сайхан сэтгэлтэй хүн хэзээ ч хохирдоггүй юм

Зөндөө ноосон оймс авчихаад яаж зарья даа гэж арга баран зогсож байхад нэг залуу манай эхнэрийн лангуун дээр хүрч ирээд “ноосон оймс аваач хямдхан өгнө шүү ” гэж хэлэв. Үгүй ээ өөрийн оймсоо зарах гээд сайн зарагдахгүй байна гэтэл ” эгчээ надад үнэхээр мөнгө хэрэгтэй болчихоод байна миний энэ хэдэн оймсийг авчихаач” гэж гуйлаа. 2500 гаар өгчинө гэв.

Тэр оймсний үнэ 3000 байдаг зах дээр 4000 зардаг байв. Тиймээс үнэхээр мөнгө хэрэгтэй болсон хүн гэдэг нь илэрхий байлаа. Гэвч бидэнд өөрсдийн оймс их байсан тул манай эхнэр тэр залууд өөр худалдагч нар дээр оч хямдхан өгөх гэж байгаа юм чинь тэд авчихна гэж зөвлөөд явуулав. Тэгтэл 2-3 цагийн дараа нөгөө залуу манай лангууны өмнө хүрч ирэв.

Та 1500 аар авчих хүмүүс бүр 500-800 өгвөл өг гээд байх юм гэж хэлтэл манай хүн юу болсон юм бэ гэнэт “битгий тэдэнд өг даварчихсан юмнууд” гэж хэлээд “чамд хэдэн оймс байгаа юм бэ ” гэж асуугаад би чамаас 2000 аар авья гэх нь тэр. Тэгээд байгаа мөнгөөрөө бүх оймсийг нь авчихлаа.

Үгүй өөрсдөө зөндөө оймстой байж яах гэж авч байгаа юм бэ гэж намайг асуухад яагаад ч юм энэ залууг өрөвдчихлөө тэгээд бас хүний юмыг доош нь хийдэг хүмүүсийг бодохоор дургүй ххүрээд гэж хариулдаг байгаа.Тэгтэл төд удалгүй гайхамшиг тохиолдох шиг болов. Манай лангуун дээр хаанас юм бүү мэд гэнэт бөөн буриад оросууд хүрч ирээд манай оймснуудыг 4500 аар нөгөө залуугаас авсан 200 ш оймсыг бөөндөөд авчих нь тэр . Юм гэж сонин.

Манай лангуун дээр овооролдон худалдаа явагдаж байхыг нөгөө залуугийн оймсыг мялж голж доош нь хийж байсан худалдаачид ирж чи хэдээр авчирсан юм бэ гэж асуухад нь манай эхнэр ам бардам та нарын 500 аар авна гээд байсан оймсийг би 2000 аар аваад 4500 аар бүгдийг нь зарчихлаа.Сайн чанартай л оймс байна лээ ш дээ. Та нар яагаад аваагүй юм бэ гэж амыг нь асууж билээ. Хүнийг бодох гэдэг тийм ч хялбар зүйл биш гэдгийг би сайн мэднэ гэвч өрөвч сайхан сэтгэл хэзээч хохирдоггүй гэдгийг би тэр өдөр ойлгосон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.