• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
ӨНӨӨДӨРБУЮУ ШИНИЙН НАЙМАНЫ ӨДӨР МАХАН ХООЛ, АР.ХИЙГ ТЭВЧИХ ЁСТОЙ. ТЭГВЭЭС аны бие эрүүл, оюун саруул, сэтгэл нигүүлсэнгүй байх ба

ӨНӨӨДӨРБУЮУ ШИНИЙН НАЙМАНЫ ӨДӨР МАХАН ХООЛ, АР.ХИЙГ ТЭВЧИХ ЁСТОЙ. ТЭГВЭЭС аны бие эрүүл, оюун саруул, сэтгэл нигүүлсэнгүй байх ба

2021.05.20 буюу зуны тэргүүн сарын шинийн 8, Бурхан багшийн эхийн хэвлийд оршсон, мөн 29 насандаа гэрээ орхиж, гэзгээн тайрч тойн хувраг болсон дүйчэн өдөр. Энэ жил Бурхан багшийн эхээс мэндэлсэн, төгс гэгээрлийг олсон, нирваан дүр үзүүлсэн үйл явдлууд давхцаг их дүйчэн өдөр 2021.05.26-ны лхагва гарагт тохионо. Монголчууд эрт дээр үеэсээ сар бүрийн билгийн тооллын 8, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд болон

Бурхан багшийн их дүйчэнг угтан хаврын сүүл сарын шинийн 15-аас зуны тэргүүн сарын шинийн 15 хүртэл “Буян хураах сар”-аар хилэнцэт махан хоол, ар.хи сог.тууруулах ундаа болон ерөөс бие, хэл, сэтгэлийн нүгэл хилэнцийг онцгойлон тэвчиж буян хураадаг уламжлалтай.Учир нь дүйчэн гэдэг нь “Их цаг” гэсэн утгатай бөгөөд энэхүү их цаг тохиох үед алив үйлдсэн буян бум түмээр арвижин дэлгэрч үрд нь амгалан жаргалан гардаг, харин эсрэгээрээ алив үйлдсэн нүгэл мөн ихээр арвижиж үрд нь зовлон зүдгүүр гардаг уг шалтгаантай хэмээн үздэг.

Иймийн тул Монгол ахан дүүс та бүхэндээ ухаант мэргэн ардынхаа үлгэр авахуйц ёс уламжлалыг сэргээж, үйлийн үр, шүтэн барилдлагыг санан санан, энэрэхүй нигүүлсэнгүй сэтгэлээр эзлүүлэн зун намрын цагт болон сар бүрийн билгийн тооллын 8,15, 25, 30-ны өдөр, Бурхан багшийн дүйчэн өдрүүдээр, зулын 25-нд махан хоолыг тэвчиж, цагаан ногоон хоол идэж, олон алдаа гаргах сэтгэлийг үүсгэдэг аймшигт, хорт, ар.хи сог.тууруулах ундааг тэвчиж, өглөг буянд шамдаарай хэмээн сануулан айлтгаж байна.

Та зөвхөн дүйчэн өдрөөр л махан хоол, ар.хи да.рсыг тэвчиж, буян номд шамдах ёстой юм байна гэж бүү эндүүрээрэй. Бусад өдрүүдэд ч болж өгвөл махан хоол, ар.хи дарсыг тэвчиж, бусдад туслаж, буян номд шамдаж, өтгөс буурлууд болон ядуу дорой хүнд өглөг өгч, уур тэргүүтэй нүгэл хилэнцийг тэвчиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой. Ингэснээр бид өөрсдийн болон гэр бүлийнхээ цаашлаад улс эх орныхоо амар амгалан байдалд хамгийн ашигтай хөрөнгө оруулалт хийж, зөв сайн ёс уламжлал, ахуй соёл, амар амгалан батжин тогтоход хувь нэмрээ оруулж байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.