• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Хүүхдийн сурах хүслийг өдөөх шилдэг 10 арга. Хадгалаад аваарай

Хүүхдийн сурах хүслийг өдөөх шилдэг 10 арга. Хадгалаад аваарай

Гэрийн даалгавраа хийхийг хүсэхгүй байгаа хүүхдийн сайн суралцах хүслийг хэрхэн өдөөх вэ? Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ академик боловсролд оруулалт хийдэг бөгөөд энэ нь тэдний ирээдүйд ямар чухал болохыг мэддэг. Гэтэл хүүхдүүд YouTube үзэх, тоглоом тоглох, найз нөхөдтэйгээ зугаалах явдлыг хичээлээс илүүтэй үзэх тохиолдол их байдаг. Яагаад хүүхдүүд хичээлдээ сайн суралцах хүсэл эрмэлзэлгүй байдаг вэ? Сургууль хүүхдэд сайн суралцахын ач тусыг ойлгуулах хэрэгтэй.

Таны хүүхэд өөрөө сайн суралцах, аливаа зүйлийн утга учрыг ойлгох, зөв дадал хэвшлийг бий болгох аргуудыг өөрөө эзэмшсэн байх ёстой. Хүсэл эрмэлзлийг албадах боломжгүй. Хэрэв та хүүхдээ төгс төгөлдөр байлгах гэж үргэлж хичээх нь байдлыг улам дордуулдаг. Тиймээс хүүхдийг шахалт дарамтгүйгээр хүслийг нь өдөөхөд л хүүхдэд аяндаа сурал эрмэлзэл бий болно. Хүүхдээ сургуульд илүү сайн суралцах сэдэл төрүүлэхэд нь туслах эерэг алхамууд байдаг. Хүүхдийн сурах хүслийг өдөөх 10 зөвлөмж

1. Эерэг бай Хүүхэдтэйгээ нээлттэй, хүндэтгэлтэй, эерэг харилцаатай байх. Та болон таны хүүхэд нэг баг болон ажиллаж байгааг сануулах. Энэ нь танд эцэг эхийн хамгийн чухал хэрэгсэл болох нөлөөлийг бий болгох боломжийг олгоно. Шийтгэх, номлох, заналхийлэх нь харилцаа болон тэдний хүсэл эрмэлзэлд сөргөөр нөлөөлнө. Таны бухимдал, ууртай ширүүн байдал зэрэг нь үр дүнгүй бөгөөд байдлыг улам дордуулж болох юм. Хэрэв та сөрөг сэтгэгдэл төрүүлж, үүнийг ёс суртахууны асуудал болговол таны хүүхэд өөрөө бүх зүйлийг эргэцүүлэн бодохын оронд үл тоомсорлож магадгүй юм.

2. Урамшууллын болзол Амьдралын сургамж бол бид ажил хийсний дараа цалин авах явдал юм. Үүнтэй адил хүүхдийг даалгавраа хийсний дараа тодорхой хэмжээгээр урамшуулах болзол тавих. Хичээлээ дуусгаад найзынхаа гэрт очих, гэрийн даалгавраа хийж дууссаны дараа Netflix дээрээс үзэхийг хүсч байсан киногоо үзэхийг зөвшөөрөх гэх мэт зүйлсийн талаар ярилцаж болох юм. Энэ дүрмийг дагаж мөрдөх, хүүдэд шаардлагатай сахилга батыг бий болгоход туслах болно.

3. Тодорхой дүрэм бий болгох Хэрэв хүүхэд сурлагадаа муудаж байгаа бол тодорхой хэмжээнд баримтлах дүрмийг бий болго. Үүнд тогтмол цагт хичээлийн хуваарь гаргах, компьютер болон ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах, гэрийн даалгавар дуустал видео тоглоом, электроник байхгүй орчинг бүрдүүлэх. Гэрийн даалгавраа хийж, хичээлээ судлаж дуусахад хэдэн цаг зарцуулах ёстойг шийдэх, энэ хугацаанд анхаарал сарниулах зүйлсийг хориглох. Бүх гэрийн даалгавраа дуусгасан ч гэсэн, уншиж, засах замаар судлах хугацааг дуусгах ёстой гэсэн дүрмийг гаргаж болох юм. Зарим хүүхдүүд суралцаж байхдаа хөгжим сонсох нь илүү дээр байдаг. Гэхдээ энэ нь ихэвчлэн утсаараа сонсдог тул YouTube, Twitter, Reddit, мессенжерүүд бүгд хурууны үзүүрт байх болно гэдгийг санах хэрэгтэй. Энэ нь шийтгэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин энэ нь түүнд ажлын ёс зүйгээ төлөвшүүлэх, хичээл дээрээ анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах арга юм.

4. Багштай нь уулзах Хэрэв таны хүүхдийн сурах үнэлгээ, ажлын дадал нь таарахгүй бол та хүүхэд болон багш нартай хамтран сууж төлөвлөгөө гаргаж болно. Өдөр бүр гэрийн даалгавраа сайн хийдэг эсэхийг нь багштай хамт шалгаж байгаарай. Түүнээс гадна гэрийн даалгавраа сургуульдаа авч ирдаг эсэхийг баталгаажуулахыг хүсч болно. Гэрийн даалгавраа хийчихээд сургууль дээрээ гэртээ мартаад очих нь таагүй зүйл шүү дээ. Танай хүүхэд цагаа зөв зохицуулж, ажлаа дуусгаснаар, зохион байгуулалт сайжирвал өөрөө бие даан хийхийг зөвшөөр. Байнгын хяналтаа сулруулж, асуудал тулгарсан үед нь л тусламж үзүүлэх хэрэгтэй. 5. Суралцах орчныг тодорхойлох Хүүхдийг суралцахад ганцаараа байх орчин эсвэл олон хүмүүсийн дунд байх орчны аль нь илүү байгааг мэдэх. Үүний дараа түүний хичээлээ хийж суух орчны байрлалыг тодорхойлох. Анхаарлыг нь төвлөрүүлэхийн тулд түүнтэй хамт суух хэрэгтэй болж магадгүй юм.

Түүнийг ажиллаж байх хугацаанд та ном эсвэл сонин уншиж болно. Хэрэв хүүхэд үнэхээр чадахгүй байгаа тохиолдолд тусламж үзүүлэх нь чухал болохоос өгүүлбэр бүр, бодлого бүрт нэг бүрчлэн оролцох нь тийм ч сайн биш. Хүүхдийг аль болох өөрөөр нь хийлгэ. Хэцүү материалыг хэрхэн боловсруулахад сурах нь хүүхдийн сурч мэдэхэд шаардагдах нэг чадвар юм. 6. Даалгавруудыг жижиг хэсгүүдэд хуваах Даалгавраа жижиг хэсгүүдэд хувааж, өдөр бүр хийх ёстой ажлаа хуанли дээр зохион байгуулахад нь туслах. Та түүнд зориулж, том ханын хуанли эсвэл самбарт авч өгч болно. Энэ нь электроник байж болох юм. Гэхдээ электроник зүйлс анхаарал сарниулж чаддаг тул бичмэл хэрэгслийг илүүд үзэх хэрэгтэй. 7. Гэрийн даалгавраа чанд баримталж, тууштай бай Хүүхэдтэйгээ эерэгээр харилцах нь чухал ч тогтоосон дүрмээ тууштай хэрэгжүүлэхэд хатуу шаардалага тавих хэрэгтэй. Тууштай, тууштай байх нь амжилтанд хүргэнэ гэдгийг хүүхэддээ мэдрүүлэх. Хэрэв тэр таны тогтоосон дүрмийг дагаагүй бол үр дагаврыг нь хэрэглээрэй. Хичээлээ муу хийсний улмаас муу дүн авах нь тодорхой.

Энэ тохиолдолд түүнийг өмөөрөх гэж бүү оролд. Хүүхэдтэйгээ эерэг харилцааг бий болгохыг хичээ. Санаа зовж, тэвдэхийн оронд түүнийг дэмжиж, урамшуулахад анхаарлаа төвлөрүүл. 8. Хүүхдийн сэтгэл зүйг анхаарах Танай хүүхдэд сурах их хүсэл эрмэлзэл байхгүй байгаа нь (эсвэл хариуцлагагүй юм шиг санагддаг) нь түүний эрдэм шинжилгээ, сургуулийн ажлын талаархи сэтгэлийн түгшүүр, ичгүүр, эсвэл сэтгэл санааны сөрөг байдлаас үүссэн байж болзошгүйг анхаарах. Таны хүүхэд тэр бүр энэ талаар тантай сэтгэлээ хуваалцахгүй байж болох юм. Ихэнх тохиолдолд эдгээр эмзэг сэтгэл хөдлөлийг халхлах нь жүжиглэх, хаах, зайлсхийх эсвэл үл тоомсорлох хэлбэртэй байж болно. Тиймээс хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэг байх хэрэгтэй. Хүүхэд тань анги хамт олон дундаа ямар байдаг, бусад хүүхдүүдтэй хэр харилцдаг, багшийн хэлснийг хэр тусгаж авдаг зэргйиг нарийн сайн судлах шаардлагатай.

Таны хүүхэд төлөвшиж, хөгжихийн хэрээр одоо болж буй зүйл огт өөр харагдаж магадгүй гэдгийг санаарай. 9. Хүүхдийнхээ өмнөөс бүгдийг хийж болохгүй Таны хүүхдийн хүсэл эрмэлзэл дутмаг байгаа нь эцэг эхийн хувьд муу тусгал болж байна гэж бодож магадгүй юм. Ингэж бодсон тохиолдолд хүүхдээ амжилтанд хүргэхийн тулд хэт их хичээх, хүүхэддээ өндөр шаардалаг тавих, уурлаж бухимдах мэдрэмжийг төрүүлж болзошгүй. Та хүүхдээ хэт их ажиллуулах тусам хүүхдэд илүү их дарамт болдог. Түүнд амжилтанд хүрэхэд нь туслахын тулд үүрэг хариуцлагыг нь тодорхой болгох нь чухал. Хүүхдийнхээ дасгалжуулагч байгаарай. Стратегийг тогтоож, чиглэл өгөх боловч бүх ажилд нь оролцох хэрэггүй. Хүүхдэдээ тоглохыг зөвшөөр. Амжилтанд хүрэх боломжийг нь бүрдүүлж өгөх, гэхдээ түүнийг алдаа гаргахаас бүү ай. Энэ бол өсч том болох, үүрэг хариуцлага хүлээхэд чухал сургамж болох болно.

10. Ирээдүйн талаар бүү санаа зов Хүүхэд видео тоглоом, найз нөхдөөс нь өөр зүйлд санаа зовдоггүй юм шиг аашилвал тэр амжилтанд хүрэхгүй, өөрөө ажиллахгүй байх вий гээн зовнилыг төрүүлдэг. Гэхдээ бидний хэн ч ирээдүйг харж чадахгүй. Хүүхдийнхээ хийж буй сөрөг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлснээр зөвхөн сөрөг талыг нь л олж харахад хүргэнэ. Үүний оронд хүүхдийнхээ эерэг шинж чанарт анхаарлаа төвлөрүүлж, одоо байгаа зүйл дээр нь дэмжлэг үзүүл. Хүүхдийнхээ юу хийж чаддагийг мэддэг түүнийг нь давуу тал болгон ашиглахад нь зөвлөх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.