• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Өнөөдрөөс эхлэн ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ БАЙСАН ИРГЭДИЙН 1САЯ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Өнөөдрөөс эхлэн ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ БАЙСАН ИРГЭДИЙН 1САЯ ТӨГРӨГИЙГ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд нөхөн олговор олгох талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зээлийн зургаан сая хүртэлх зээлийг тэглэсэн. Ингэхэд тухайн үед 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн.

Зээлийг тэглэсэнтэй холбоотой Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, зээл аваагүй, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийн асуудлыг мөн зохицуулах хууль гарсан.

Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан.

“Эрдэнэс Силвер” компанид 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс өмнө мөнгөжүүлэх үүрэг даалгаврыг хуулиар олгосон. Тус компани нь 216 тэрбум төгрөгийг одоогийн байдлаар бэлэн болгож, дансанд байршуулсан. Ойрын өдрүүдэд 237.9 мянган иргэнтэй холбогдож, үнэт цаас олгогдсон, дансанд тань мөнгө орно гэх мэтчилэн мэдээллийг хүргэнэ.

Энэ нь зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд хамааралтай учраас халамжаас тэтгэвэр авч байгаа иргэдэд хамааралгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.