сонин хачин
Д.Галбаяр: Түвшээ, Дөлгөөнөө ээждээ юмуу эгчдээ хэл тэгэх үү!

Д.Галбаяр: Түвшээ, Дөлгөөнөө ээждээ юмуу эгчдээ хэл тэгэх үү!

Үндэсний контент хөгжүүлэгч “25 дугаар суваг” телевизийн бүтээл “21000” реалити шоу нэвтрүүлгийн шинэ цуврал бидэнд хүрч ялагчаа тодруулаад удаагүй байгаа билээ. “Хоёр Зүрх Нэг Тэмүүлэл” уриатайгаар шинэхэн өнгө аястайгаар буюу олны танил гэр бүлийн хосууд оролцсон шинэ улирлын дугаар сошиал орчинд нилээн хэл ам дагуулаад байна. Тэгвэл шоунд ялагдсан Галбаяр, Хуланд одоо ч дайралт, дарамт ирсээр байгаа нь найруулагч, жүжигчин Д.Галбаярын эгдүүцлыг нилээн хүргэсэн бололтой ийнхүү бичжээ.

“Уг нь тэр 21000 шоунд ороод хожигдоод асуудал дууссан гэж бодсон юмсан. Гэтэл хэл ам нь дуусдаггүй ээ! Чатаар хүртэл орж ирж загнаад байх юм. Түвшээ Дөлгөөнөө хоёроо Шведэд байгаа ээждээ юмуу эгчдээ хэл тэгэх үү! Та бүгд ялагч болоод дууссан шүү дээ! Positive Mongolia-гийн шүтэн бишрэгчид одоо тайвшир тэгэх үү! Ялагч болчихоод уурлаад хямраад байгааг ойлгохгүй юм.Одоо хая лдаа! Яасан их хэл ам зарга хийх дуртай юм бэ!” хэмээжээ.

“21000 шоу нэвтрүүлэг ялагчаа тодруулж дууслаа. Ялагч болсон Түвшөө Дөлгөөн хоёртоо баяр хүргэе! Манай гэр бүлийн хувьд энэ нэвтрүүлэгт оролцохдоо ялж ялагдах зүйлийг гол болгосонгүй. Хамгийн гол нь шударга өрсөлдөхийг л эрхэм болгож байлаа. Бидний хувьд Д.Галбаяр Т.Хулан хэмээх гэр бүл нь бидний “Үнэт зүйл” учраас энэ нэвтрүүлгээр дамжуулж гэр бүлийнхээ үнэ цэнээ үзэгчидтэйгээ хуваалцах явдал байлаа. 10 хоног бид дөрөвтэй хамт байсан үзэгчиддээ баярлалаа” хэмээн мөн бичсэн юм.

Харин тус шоунд оролцож байх үедээ Түвшээ, Дөлгөөн нар их л сэтгэл хангалуунаар доорхи сэтгэгдэлийг бичиж байжээ.

“21000 reality show-д ийм мундаг ах эгчтэй орж байгаадаа маш их баяртай байна. Зураг авалт ид дундаа… Өлсөөд бас ядраад жаахан уурлах маягтай байгаа ч тэвчилгүй яах вэ. Галаа ах үнэхээр цоглог эрч хүчтэй өөрийгөө дайчилдаг хөгжүүлдэг мундаг хүн юм аа…. Хулан эгч бол авьяасын ундарга юм байна. Дуулна гэж гайхалтай…Бас биеэ авч яваа нь яг л 25-тай юм шиг юм аа.
Илүүдэл жин гэж алга. Арьс нь толийсон. Нүд нь гэрэлтсэн цаанаа нэг сайхан эмэгтэй юм байна гэдгийг хажуугаас нь хараад л мэдэрч байна. Үнэхээр л хоорондоо тохирсон хос байна.
Эрч хүч үнэртүүлсэн мундаг хүмүүстэй эн зэрэгцээд өрсөлдөж байгаадаа тун баяртай азтай байна аа’ хэмээн догдлол дүүрэн бичиж байсан ажээ.


Тэгвэл Positive Mongoliansийн Түвшээ, Дөлгөөн нар ялалт байгуулсаныхаа дараа ийнхүү бичижээ.

“21,000 Реалити Шоунд оролцоод ялсанд баяр хүргэе гэсэн захиа их ирлээ. Маш их баярлалаа.Гэхдээ бид ялаагүй. Оролцсон 2 гэр бүл 4үүлээ ялсан юм.Яаж вэ гэж үү? Нэвтрүүлэгт ороод том ололттой харьцгаасан учраас…1. Гэр бүлүүд 4үүл хамт байх хоорондоо ярилцах боломжууд гарсан. Дахин шинээр харилцаагаа сэргээсэн.2. Хэрэгцээгүй худалдан авалтад ямар их мөнгө үрдэг байснаа ойлгосон.3. Хотын хаа нэгтээ хэн нэгэн илүү гарсан хоолоо хаяж байхад нөгөө талд хоосон шөлөөр хоол ундаа болгох гэж хичээдэг өөр нэгэн амьдарч байгаа тухай ухаарч санасан.Мөн Шоуны турш гэр бүлүүд хангалттай сайн муугаараа хэлүүлж харьцуулалтад орсон ч сэтгэлийн дархлаатай болсон.Тиймээс бид 4 энэ нэвтрүүлэгт ороод бүгдээрээ ялсан.(10 хоног хамт байсан үзэгчиддээ баярлалаа.Мөн энэхүү нэвтрүүлгийг нойр хоолоо хасан бүтээсэн 25ТВ -н хамт олонд баярлалаа.)”

Зөвхөн оролцогчид маань яг юу болж өнгөрсөн, яагаад ялагдсан талд дарамт ирээд байгаа гашуун үнэнг мэдэж буй бизээ.

Эх сурвалж: Galbayаr Dаshhuu FB, Positive mоngolians FB page

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!