Цаг үеийн
Газраа чөлөөлөөд шууд байранд орох боломжтой 24 байршил. Шэйр хийж түгээгээрэй!

Газраа чөлөөлөөд шууд байранд орох боломжтой 24 байршил. Шэйр хийж түгээгээрэй!

Нийт 24 байршилд 1216 га газрын 20 477 нэгж талбар буюу 20477 хашаа байгаа. Эдгээр хамгийн түрүүнд санаа нэгдсэн байршилд үнэлгээ хийгдээд эхэлнэ. Газраа чөлөөлсөн иргэд шууд “Буянт-Ухаа 2” хороолол дахь бэлэн байранд орж болно. Өнөөдрийн байдлаар 390 айлын орон сууц бэлэн байна.

Газраа чөлөөлсөн иргэд шууд орон сууцанд орох явах зарчим баримтална. Нэг иргэний газар 40 саяар үнэлэгдээд, 70 саяын байранд орлоо гэхэд зөрүү мөнгөө 5 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй төсөлд хамруулах боломжтой. Эсвэл орон сууцны үнээс давсан газар байж болно. Энэ тохиолдолд мөн л иргэнтэй тохирч гэрээ хийгээд, зөрүүг 1-2 жилийн хугацаанд төлөхөөр төлөвлөсөн.Газрыг орон сууцаар солих байршлууд: СХД 7, 8, 9, 10, 28-р хороо

Баянхошуу дэд төв Чингэлтэй дүүрэг 14, 48-р хороо СБД 14-р хороо Сэлбэ дэд төв СБД 16,17-р хороо Дамбадаржаа дэд төв Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжийн мянга дэд төв БЗД 9, 17, 19, 24-р хороо Шархад дэд төв СБД 9, 10, 11 , 12-р хороо Орон сууцны 7-р хороолол БЗД 2, 4-р хороо Манбадацан БЗД 13,14-р хороо Орон сууцны 14-р хороолол БЗД 12-р хороо Чулуун-Овооны тойргоос хууль сахиулах их сургууль орчим СХД 1, 2, 20-р хороо

Цэргийн хотхон орчим – ЧД 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай. Эдгээр байршлуудад амьдардаг айл өрхүүд тухайн дүүргийн хороон дээрээ очиж мэдээлэл аван, бүртгүүлэх боломжтой юм байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!