• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Эх хүний үнсэлт нь адис болдог бөгөөд ээжээ гэдэг үг тарнийн шидтэй байдаг. Үүнийг хүн бүр мэддэг байх учиртай

Эх хүний үнсэлт нь адис болдог бөгөөд ээжээ гэдэг үг тарнийн шидтэй байдаг. Үүнийг хүн бүр мэддэг байх учиртай

ЭЭЖ БУРХАН Хамаг орчлонг цоочоон хүн болон чарлахдаа Харин таныг хувааж би хоёр болгон төрсөн Бүтэн биеэ баран амь тасдаж өгөхөд нь Бүхлээрээ бараг би чинь та байсан Ойчин цоочин алхалж хөлд орохдоо

Орчлонг би тамгалан тэнцэж ядаж байхдаа Хүйн амиараа нойргүй хонож оёсон Хөдсөн бойтгоор тань хээлэн мөр гаргасан Жирмийн сүлжээ шиг амьдралд Жил жилээр би өсөж нас бие гүйцэхэд Хамгаас нандин ээжии минь та Хариуд нь харин өтөлж жижгэрсэн

Өгсөн шигээ харин буцааж авдаг Өнгөт энэ хорвоод ээжии минь Өөрийн хэсэг намайг орхиод явахдаа Үнэндээ та өөрийгөө бүтнээр нь орхихнээ Зуун зуун жилийн турш ээжий нар минь Зулайг нь үнэрлэх үрсээр амьдралыг үргэлжлүүлэн Замба тивийн наран доор харин чимээгүй бурхад шиг Заяа минь л энэ гэж даруухан амьдардаг

Бурхад гэж хүмүүс зураг, барьмал шүтэж Буян хураана гэж бас маань мэгзэм унших юм Энэ орчлонгийн бурхад хажууд чинь байна Ээжиийгээ хайрлаж буян хураа хүмүүс ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.