сонин хачин
Гэрэлтмаа: Ээж та өөрт таалагдсан 2 өрөө байраа ав. Дансаа гээд нэг өглөө залгаж билээ

Гэрэлтмаа: Ээж та өөрт таалагдсан 2 өрөө байраа ав. Дансаа гээд нэг өглөө залгаж билээ

Гэрэлтмаа: Ээж та өөрт таалагдсан 2 өрөө байраа ав. Дансаа гээд нэг өглөө залгаж билээ
Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав.Дансаа гээд нэг өглөө ээжрүүгээ залгаж билээ.


Миний ээж маш хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн. Зодуулах, өвдөх, өлсөх, даарах, хагацах, өнчрөх, гадуурхал, доромжлол, хүнд хүчир ажил, байж болох хүнд хэцүү, тэр энэ бүхнийг салхи сөрөн ганцаараа гурван охиноо дагуулаад туулсан.Миний ээжийн хамгийн том хөрөнгө оруулалт гурван охиндоо боловсрол эзэмшүүлсэн. Би хүүхэд байхдаа хичээл, бэлтгэлээ их тасалдаг. Улсын аваргад явах гээд байрлаж бэлтгэл хийдэг. Ээлж ээлжээрээ хоолоо хийж ирдэг, миний хоолны ээлж болвол таслахаас өөр аргагүй хоол хийх материал манайд байхгүй.

Бэлтгэл тасласан хоол хийгээгүй гээд ах эгч багш дасгалжуулагч нар энэ дэмий тэнэх дуртай тэнээд алга болчихсон гэнэ.Ээж гэрээс чулуугаар нүүлгэсээр байгаад бэлтгэлрүү оруулана. Хичээл дээр биеийн тамирт өмсөх өмд пүүз байхгүй 3-10 анги хүртэл ээжийнхээ хийж өгдөг буриад гуталыг өмссөн. Хүүхдийн пүүз гуйна. Хичээл,бэлтгэл дуусаагүй байхад нэхээд үүдэн дээр зогсчихсон, өгөхөөс өөр аргагүй.Хичээл тасалж, гэртээ оройтож орвол галын дэгээ, ганжин хоёроор хөхөртөлөө зодуулана.Тухайн үедээ гомдодгол байлаа. Одоо бол баярладаг.

Одоо ч 10 цагаас хойш гэрээсээ гардгүй, энэ бол миний ээжийн өгсөн хүмүүжил. Манайх нэг хил гурилаар дөрөв хондог айл, гурилаа зармалж шимэлдэгээр хуураад дээрээс нь хар цайгаа хийгээд буцалгана махгүй болоо. Ийм л ядуу амьдралаас ээж минь эгч дүү бид гуравт боловсрол эзэмшүүлж чадсан хүн. Эгчийг хоёр их сургууль дүү бид хоёрыг нэг, нэг их сургууль төгсгөөд өөрөө дараа нь өвчний үүр болцон туульдаж цөхөрсөн эмэгтэйг би олж харсан.

Хөдөөнөөс намайг оюутан болгоод дотуур байранд оруулахаар микроны арын суудалд ээж бид хоёр сууцан, харий бүрий болцон айлуудын цонхны гэрэл ассан их үзэсгэлэнтэй харагдаж байлаа.Ээж энэ олон цонхнуудын нэг нь манайх байхгүйдээ.Энэ үгийг огт би мартадгүй. Тэр олон цонхны хоёр нь одоо миний ээжийх. Харин би их сургуульд ороод нэг өдөр ч хичээл,бэлтгэлээ тасдаагүй.Байнга л хичээл сургууль тасалдаг чихийг нь халууцуулдаг Гэрэлтмаа сургуулийнхаа онц сурлагатан оюутан болчихоор ээжийн нүд нь орой дээрээ гарсан байх.

Учир нь идэх хоол, өмсөх гутал хувцас, амьдрах гэр, унааны мөнгө миний ээж өглөөнөөс орой хүртэл гүрийтэл ажилж байж надад явуулдаг байсан юм. Хар судалтай цамц, хажуудаа үүрдэг ногоон цүнх, хүзүү гар нь говийн наранд улайгаад түлэгдчихсэн, нүүр битүү хар сэвх болсон ээжий минь тэр үеийн дүр төрх санаанаас минь огт гардгүй. Ээжийнхээ өөдөөс нэг ч үг дуугарч үзээгүй надад тийм эрх байхгүй. Миний ээж урсгалаар биш урсгалыг сөрж амьдарсан эмэгтэй. Дурсамж ээж надад бэлгэлсэн. Би байн байн уншдаг их гоё санагдаад.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!