• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
А.Түмэн-Өлзий: Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ

А.Түмэн-Өлзий: Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ

Зохиолын дуучид дундаа чамгүй нэр хүндтэйд тооцогддог нэгэн бол дуучин А.Түмэн-Өлзий. Тэрээр нөхрөөсөө сaлсан бөгөөд ганц бие хvчирхэг ээжүүдийн нэг билээ. Тэрбээр нөхөртэйгөө анх фэйсбүүкээр танилцаж байсан гэдэг. Чамгүй олон жилийг хамт үдсэн нөхрөөсөө с.а.лсан ч амьдралд г.у.дайхгүй гэдгээ өөрийн цахим хуудаснаа зарлаж байсан дуучин бүсгүй одоогоор гэр бүл зохиогоогүй. Саяхан охиных нь төрсөн өдөр болжээ.

“Цаг хугацаа маш хурдан юм.Охиноо ганцаараа өсгөж хүмүүжүүлэх ч бас л чанга юм билээ гэхдээ хайр асгаруулж инээд цацрааж энэ хорвоогийн хамгийн их жаргалыг мэдрүүлдэг болхоор эмэгтэй хүн ээж хүн бүр их хүчтэй байдаг биз. Охиноо хүүхэд гаргахаар нь ээж нь бүүр л их жаргалтай эмээ болно доо” хэмээжээ

“Ижий зөн”, “Цэцэгчний хүсэл” гээд таны дуулсан дуунууд энэ зуны нийтийн дууны хитүүдийг тэргүүлэх шиг боллоо. Дуучин А.Түмэн-Өлзийн уран бүтээлийн олз омог их байгаа байх ? -Дуучид ер нь зун болохоор амарчихдаг. Би ч гэсэн ерөнхийдөө амарч өнгөрөөлөө. Тэгэхдээ зүгээр суухыг хүссэнгүй. Эрдэнэбатын хөгжим, Лхамноржмаагийн шүлэг “Ижий зөн” дууг ээждээ зориулж дууллаа. Элсэн тасархайд очиж клипээ хийлээ.

Зүгээр нэг студид ч юмуу хээр талд очиж авахыг хүсээгүй. Цонжин болдогийн наана 13–р зуун цогцолборт очиж зарим хэсгийнх нь зургийг авсан. Ер нь шинэ өнгө аясыг харуулах гэж их хичээсэн шүү. Бие даасан “Хайр ирнэ” цомгоо бас гаргалаа. Хайр дурлал, аав ээжийн элбэрэл хайрын сэдэвт 13 дуу багтсан. Яг одоо бол бас нэг клипнийхээ зурганд ханцуй шамлан орчихоод явж байна.

эх сурвалж: medleg.me

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.