сонин хачин
Дай хүүтэйгээ уулзахын тулд таван жил шvvхэд хандсаны эцэст ялалт байгуулжээ

Дай хүүтэйгээ уулзахын тулд таван жил шvvхэд хандсаны эцэст ялалт байгуулжээ

2019 онд Хятадад 80 мянган хүүхдийг ээж эсвэл аав нь салах өргөдлөө өгсний дараа шүүхийн маргаанд ялахын тулд нуусан байжээ.

Дай Сяо Лэй нөхрөөсөө салсны дараа хүүтэйгээ уулзаж чадаагүй ээжүүдийн нэг. Хүү нь нэг ой, дөрвөн сартай байхад тэд салжээ. Нөхөр нь шүүхэд “эхнэр маань ажил ихтэй тул хүүгээ асрах боломжгүй байдаг” хэмээн мэдүүлж, хүүг өөрөө өсгөх болсон байна. Шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, хүүгийн сэтгэл зүйн эрүүл мэнд, биеийн өсөлтөд эерэгээр нөлөөлөхийг харгалзан аавд нь ганцаараа асран хамгаалах эрх олгосноор ээж хүүтэйгээ уулзах ч эрхгүй үлджээ. Тус улсад гэрлэлтээ цуцлуулсан хосуудын хэн нь байртай байна, түүнд хүүхдийг үлдээдэг жишиг бий.

Иймд Дай хүүтэйгээ уулзах эрхтэй болохын тулд таван жилийн турш шүүхэд хандсаны эцэст ялалт байгуулжээ. Тус улсад ээж аав нь салсны улмаас 2019 онд 80 мянга орчим хүүхдийг нуусан гэж Бээжингийн хуулийн фирмийн дэд захирал Занг Жин мэдэгджээ. Ялангуяа 6 хүртэл насны эрэгтэй хүүхдийг ээж ааваас нь нуудаг байна. Хүүхэдтэйгээ уулзах эрхийн төлөө шүүхэд гаргасан 749 нэхэмжлэл, гэр бүлээ цуцлуулсан тоо болон үндэсний хуулийн өгөгдөлд үндэслэн 80 орчим хүүхэд гэсэн тоог гаргажээ. Бодит байдал дээр энэ тоо илүү байх учиртай, шүүхэд хандаагүй олон хүн бий гэж судлаачид үздэг.

Өнгөрсөн оны аравдугаар сард баталсан, Хүүхэд хамгаалах хуульд ийм маргааныг шийдэх нэмэлт өөрчлөлт оруулжээ. Шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжих бөгөөд хүүхдээ ээжээс нь эсвэл ааваас нь нуух, уулзуулахгүй байх нь хууль бус үйлдэл болсон байна. Гэвч хүүхдээ нуун авч явсан хүмүүс нэг газраас нөгөө рүү нүүн, ул мөрөө балладаг тул олон ээж шинэ хуулийн хэрэгжилтэд эргэлзэж байна.

эх сурвалж: gogo

БНХАУ-аас гадна БНСУ гэх мэт Азийн олон оронд гэр бүлээ цуцлуулсны дараа хүүхдийг  аав/ээжээс нь холдуулах уламжлал одоо ч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!