• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Хөөрхөн хүүд тусалцгаая!!!!!! |Бусдадаа түгээгээрэй|

Хөөрхөн хүүд тусалцгаая!!!!!! |Бусдадаа түгээгээрэй|

30.000 хүний нэг нь та байгаач Намайг Баттөрийн Одхүү гэдэг. Программ хангамж, сантехникийн инженер мэргэжилтэй. Амьдралын х.а.туу, х.ө.түүг нуруундаа үүрч, амьдрал зохиогоод с.а.лсан, хүүхэдтэй бүсгүйд сэтгэл алдран, амьдралаа холбож, хүүтэй ч болж, “Одоо л амьдрал тэгширлээ. Амьдралаа илүү сайхан болгохын төлөө, хүүдээ олон боломжийг нээхийн төлөө ажиллаад байдаг хэрэг дээ” гэтэл хүү маань Монголд маш ховор, х.о.р т.ө.лжилгүйдлийн ц.у.с багадалт (А.пластическая а.немия) гэдэг өвчин туссан юм.

Өвчний оношийг сонсоод эхнэр маань амьдралаа бодсон уу, аль эсвэл энэ бүхнийг давах зориг зvрх байгаагүй юу, биднийг орхисон. Хүүгийнхээ биеийг ч асуухгүй байгаад нь хааяа гомддог ч “Бүсгүй хүн a.й.гаа болов уу” гэж дотроо зөвтгөдөг юм. Гэхдээ одоо надад салж одсон амьдралдаа санаа зовох бус, хүүгээ л эрүүл саруул болгох юу юунаас эрхэм, чухал байна. Дөрвөн нас дөнгөж өнгөрч яваа хүү маань өвчиндөө ш.а.налан ё.o.лоход, өөрөөс нь ч том зүүг бие рүү нь х.а.тгахад өмнөөс нь би өвддөг ч болоосой гэж х.а.рамсдаг. Гэсэн ч хүү маань өнөөдрийг хүртэлх 10 сар орчмын хугацаанд өвчинтэйгөө т.э.мцэж, амьдралд үлдэхийн төлөө яаж тэмүүлж байгааг хараад би бууж өгөх ёсгүйгээ алхам тутамдаа ухаардаг. Хүүгийнхээ өвчнийг Монголд эмчлэгдэх боломжгүй гэдгийг сонсоход тэнгэр нурах шиг л болсон. Гэхдээ гадаадад боломж байгаа гэдгийг сонсоод с.э.тгэл уужирсан.

Гэвч чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа маш өндөр төлбөртэй юм билээ. Хамгийн багадаа 300 сая орчим т.ө.грөг хэрэгтэй. Ажлаас өөр илүү орлогогүй би байдаг бүхнээ зараад ч тэр их м.ө.нгийг олж чадахгүйд хүрсэн ч итгэлээ алдахгүйг хичээн, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд гээд уулзаагүй, хаяглаж өргөдөл бичээгүй хүн ховор. Даанч олонх нь хариу өгдөггүй юм билээ. Үр хүүхдээ өвдөж, шаналахыг харах хэчнээн хатуу юм бэ дээ. Анх хүүхэдтэй болоод, анх тэр жижигхэн нүд, гар, хөл, намайг хуулсан мэт төрхийг хараад тэнгэрт нисчих шиг, би зүүдэлж байна уу л гэж бодож байлаа.

Гэхдээ энэ мэдрэмжийг дагаад “Би аав байж чадах болов уу” гэх а.й.дас дагалдаж байсан. Тэр үед ч, өнөөдөр ч надад хүүдээ бүхнээ зориулах итгэл, найдвар, ү.х.лийг с.ө.рөх зориг, зvрх хэвээр байна. Байдаг бүхнээ зарсан м.ө.нгө, найз нөхөд, хамаатан садан, бас элэг нэгт монголчуудын маань өгсөн хандив одоогийн байдлаар 70 саяд хүрээд байна. Үлдсэн м.ө.нгийг олохын тулд миний бие найз нөхдийн хамт #Амьдрал_бэлэглэх_10000_төгрөг” аяныг зарлаж байгаа юм. Монгол Улсын нийт хүн ам 3 сая. Үүний ердөө нэг хувь буюу 30 мянган хүн л 10.000 т.ө.грөг өгөхөд хүүгийн маань хагалгааны төлбөр бүрдэх юм.

Тэр 30 мянган хүний нэг нь та байгаач, хүүг маань аварч, аав, хүү 2-ыг элэг бүтэн хорвоог туулахад туслаач гэж чин с.э.тгэлээсээ гуйж байна. Хүү маань эмч болох хүсэлтэй. Өвчнөө эдгээгээд, олон хүний амь аварсан эмч болно гэдэгт итгэдэг нэгэн хүүгийн аав эцсийн найдвараа тээн, тусламж эрэн үүнийг бичлээ. Та бүхний тусламж аав хүү 2-т хэзээ ч багадахгүй юм шүү

 

Аав Б.Одхүү 468023649 Худалдаа хөгжлийн банк Эмээ Д.Чимгээ 5925033983 Хаан банк

Утас: 88191211, 91778181

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.