• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Бэр эгчийгээ хүний үгээр дүгнэж явсандаа их ичсэн дээ..

Бэр эгчийгээ хүний үгээр дүгнэж явсандаа их ичсэн дээ..

Хүний үгээр бэр эгчийгээ дүгнэж явсандаа их ичсэндээ…Бэр эгчийгээ нээх сонин эгч гэж бодоод аль болох зайгаа барьж, харьцахаас цааргалдаг, төвөгшөөдөг байлаа. Өө ярьшиг ярьшиг, хэл амны нэмэр, холуур л явья гэж бусдын үгээр үг хийж явсандаа их л ичиж, өөр нэгэнд ухаарал өгөөсэй гэж бодон үүнийг бичиж байна.

Саяхан дөө. Хатуу хөл хо.рионы өмнө ажлын шаардлагаар бэр эгчтэйгээ хальт таарлаа. Өрөөндөө ороод ир гэхэд нь “за яах гэж байгаа юм бол ярьшиг зүгээр явчихъя” ухааны юм бодож байгаад үгүй гэж хэлж чадалгүй орлоо. Бэр эгч ажил нь хэр байна, ар гэр, хүүхдүүд нь сайн уу гээд яриа өдөж ам хамар зулгаачих гээд төвөгтэй ч юм шиг…. Би ч сайн сайн гэж хэлээд тэгсгээд чимээгүй болчихсон.

Олон юм ч ярьмааргүй санагдаад л тэр. Харин бэр эгч маань өөрийнхөө ажлыг, одоо шинээр хийж байгаа нэмэлт орлого олох боломтой ажлаа надад ярьж а.миндаа надад туслах гээд л байгаа бололтой. / Манай амьдралыг сайн мэдэх хүн л дээ/ .

Өмнө нь өвчин та.халгүй байхад танхимын хичээлээ заагаад хажуугаар нь энд тэнд урилгаар цагийн хичээл заагаад тав, гурван цаас нэмэлтээр олоод хөөрхөн подхийсэн орлоготой байдаг байснаа ч ярьлаа. Одоо харин тийм нэмэлт орлого нь хомсдоод хэцүүдсэн тухайгаа яриад намайг хэр байгааг ахиад асууж байна. Бэр эгч бид хоёр адилхан мэргэжилтэй л дээ.

Ардын хүүхдийг сургадаг багш нар гэх үү дээ хэхэ. Би ч яахав. Өмнө нь бас гэрээр давтлага өгөөд хэрэндээ л орлого тасардаггүй байсан, “одоо нам суусаан” гээл . Нөгөө зо.влон нэгтэй хүмүүс нөхөрлөх явдал бий гэдэг шиг бэр эгчтэйгээ анх удаа ам, санаа нийлсэн гэх үү дээ. Ядаж байхад нөхөр математикийн багш. Тэгэхээр манай гэр бүлийн орлого яаж будаа болсныг хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй, Бэр эгч бид 2-ын яриа ч нилээн нийлж ам халаад, буу халж өгсөөн.

Өвчин, та.хлаас болоод өдөржин хоёр биенээ хараад гэртээ байгаа нөхөр бид 2 муудах нь ихэсч, сав л хийвэл цүнхээ үүрээд хүүхдүүдээ чирээд төрсөн гэр рүүгээ гүйчихдэг болсон миний талаар сонссон бололтой. Күээ яахав орлого мөнгө нь хомсдоод, банкны өр зээл нь нэхэгдээд ирэхээр хэн хэн нь стрессдээд хоёр биендээ уураа гаргахаар түр тар хийх нь ихэсдэг юм бил ээ.

Сүүдээ бараг 7 хоногт нэг удаа салаад байсан юм уу хаашайн. Хэхэ.Бэр эгч маань насаар ахиу юм гэсэндээ амьдралын асуудал бүрт их ухаалаг хандаж байна. “Миний дүү чи одоо залуу байна” гэж ирээд өгч байгаа зөвөлгөө бүр нь ихийг бодогдуулж би ч бэр эгчийнхээ талаар бодож явсан бодол орвонгоороо эргэж, өөрөөсөө ч ичих шиг ккк.

Тэгснээ эгч хэлж байна. Аргагүй ээ. Залуу хүмүүст санхүүгийн асуудал их маргаан дагуулдаг. Та 2-ыг ойлгож байна. Ингэлээ гээд сална, сарнина гэж болдоггүй юм. Би та хоёрт боломжоороо тусалъя. Ах, эгч нар нь хэлэхгүй бол та нар минь ааг омогтоо ирдээд алдаж магадгүй шүү. Эгч нь ийм юм хийж байгаа. Чамд хэрэгтэй бол заагаад, зөвлөөд тусалахад бэлэн л гэж байна.

Алив энийг хардаа гээд www.bagsh.mn сайт руу оруулж үзүүллээ.Энд чи нөхөртэйгээ хамт өөрийн сайн мэддэг хичээлүүдээ оруулаад тэрийгээ худалдаж мөнгө олж болно. Бас өөрсдөө залуу хүмүүс байна даа сурч боловсрох хэрэгтэй. Багш нарт хэрэгтэй бүхий л нэмэлт мэдээлэл энд байдаг. Хэрэв хичээлээ сайн заавал “од” болоод орлого чинь бүүр нэмэгдэнэ гээд надад үзүүлээ. Ялангуяа танай нөхөр бүх шинжлэх ухааны хаан гэгддэг математикийн багш шүү дээ.

Тэгэхээр хичээл нь их эрэлттэй байх болов уу? Тиймээс чи нөхөртэйгээ хамт энд хичээлээ оруул. Бас эндээс суралц гэлээ. Үнэхээр ч боломжийн, бидэн нас залуу цус шингэн залуу багш нар боломжийн л юм байна гэж бодоод сонихож оролдож үзсээн.

Нөгөө нэг нэгнээ таалдаггүй эгч бид хоёр бүр 3 цаг гаруй ярьж төрсөн эгч дүүс шиг л инээж хөхөрч буу халсан даа. Үнэхээр хэрэгтэй юм зааж, ухаалаг зөвлөгөө өгөөд би бүр ухаараад баярлаад сүйд. Хэзээ ч тйи гэж бодоогүй, ойлгохыг ч хүсдэггүй байсан бэр эгчтэйгээ бүтэн гурван цаг ярилцаж эцэст нь би гэдэг хүн ухаарч, гэгээрсэнээр дууслаа.

Ухаарсан хүн чинь гэртээ ирээд “За ханиа гоё санаа байна. Хэрэгжүүлнэ шүү гээд л тулгачихсан”. Нөхөр ч айх гайхах нь зэрэгцсан байх өө. Гэхдээ энэ удаад бэр эгчээс сонссон, сурсан бүхнээ ханьдаа яриад хоёул судлаж үзээд болох юм байна гээд хийгээд эхэлчихсэн. Дажгүй шүү. Манай хүн д бас иймэрхүү жаахан хөшүүрэг дутаж байсан шиг байгаа юм.

Бид хоёр ч сэв хийтэл дөрөөлөөд л босоод ирсэн. Одоо бид 2 юун хэрэлдэх. Бүүр салах тухай ярих, бодохоо ч байсан. Аав, ээж рүүгээ гүйхээ ч больж, манай хоёр намайг одоо л нэг хүний эхнэр болж байна гээд утсаар ярихаар шоолоод өнгөрдөг болсон доо. Угаас бид 2 нэг нэгнийхээ хичээлийг бэлтгэхэд туслаад үнэхээр завгүй байгаа. Хэрүүлгүй гэр бүл гэдэг чинь бөөн аз жаргал, хайр ундарч байгаа юм чинь.

Олдсон жаахан заваараа хүүхдүүдтэй хамт кино үзэж, үлгэр уншиж, хамтдаа хоол хийгээд хөл хо.риог хийх юмтай сайхан л өнгөрүүлж байна. Юмыг яаж мэдэх вэ дээ. Бид хоёр шиг багш нарт их л хэрэгтэй мэдээлэл учраас багш нар маань энэ боломжийг ашиглаасай л гэж бодож үүнийг бичиж сууна.

Бас өмнө нь бусдын үгээр дүгнэж, тоомжиргүй хандаж явсанд уучлаарай эгчээ. Одоо миний бэр минь миний хамгийн дотны зөвлөгч, итгэлт эгч минь болсоон. Бид өдөр бүр ярьж надад зөвлөж, харин би эгчийгээ улам бүр биширсээр байгаа. Баярлалаа бэр эгч ээ.

bagsh.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.