• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
Дөрвөн өдөр сураггүй болсон тул сандарч, шөнө бүр айдастай хонож байлаа

Дөрвөн өдөр сураггүй болсон тул сандарч, шөнө бүр айдастай хонож байлаа

Өнгөрөгч тавдугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагийн үед Баянзүрх дүүргийн X апартмент хотхоны орчимд эмээтэйгээ тоглохоор гарсан зургаан настай Г.Мишээл, 60 настай Р.Оюунцэцэг нар сураггүй алга болж, дөрөв дэх өдрөө буюу өчигдөр олдсон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн

Эрүүгийнцагдаагийн тасгийн алба хаагчид эмээ, ач охин хоёрыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн иргэний нийтийн байрнаас 16.55 цагийн үед эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн билээ. Охин, эмээ хоёрын биеийн байдал хэвийн байгааг ар гэрийнх нь зүгээс мэдэгдсэн юм. Хамгийн сүүлд эмээ охин хоёр нэгэн үл таних эрэгтэй хүнтэй хамт граш дундуур ороод алга болсон гэгдээд байсан.

ТА БҮХНИЙ ДЭМЖЛЭГ, ТУСЫН АЧААР ОХИН, ЭЭЖ ХОЁРОО ЭСЭН МЭНД ОЛЛОО Түүнчлэн охин, эмээ хоёрыг эмээгийнх нь хуучин хамт ажиллаж байсан эрэгтэйн гэрээс олсон бөгөөд эмээ нь цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ “Хүргэнээсээ айсандаа охиноо аваад зугатсан” хэмээх агуулгатай зүйлийг хэлсэн гэх мэдээлэл байна. Эмээ нь СЭМҮТ-д хэвтэн, эмчилгээ хийлгэж байсан аж. Бид охины ээж Б.Шүрэнзаяа, аав Д.Ганбаттай холбогдож товч ярилцсан юм. Охин, ээж хоёроо уйгагүй хайсны эцэст эсэн мэнд олсонд нь баяртай байна?

Охины аав Д.Ганбат: Тийм ээ. Ээжийнхээ тэтгэврийн автобусны картаар явсан газрыг нь хүртэл шүүлгэсэн. Хамгийн сүүлд суусан автобусны камерын бичлэгт эмээ нь охинтойгоо хамт нэг үл таних эрэгтэй хүнтэй гурвуулаа хамт яваа нь бичигдсэн байсан. Тухайн хүний дүрс нь сайн танигдахгүй байсан юм. Ямар сайндаа өөрсдийнхөө магадлагааг дэвшүүлцгээгээд байж магадгүй гэсэн хүмүүстэй холбогдогдоод, гэрийнхэн бүгд тал тал руу явцгааж эрэл хийсэн. Дөрвөн өдөр чимээ сураггүй алга байсан тул бүгд сандарч, шөнө бүр айдастай хоноцгоож байсан. Та бүхний дэмжлэг, тусын ачаар охин, ээж хоёроо эсэн мэнд оллоо. Маш их баярлаж байна. Охин, ээж хоёрт маань санаа зовж, зарлал мэдээллийг түгээсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье ээ. Цагдаагийн байгууллагын эрлийн ачаар тэднийгээ оллоо.

ЭЭЖ МААНЬ ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ СЭМҮТ-Д ХЭВТЭЖ ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН Охин, ээж хоёр нь гадаа гарахад гэрт тань хэн байсан юм бэ. Урьд нь ийм явдал гарч байсан уу? Охины аав Д.Ганбат: Тэр хоёр маань өдөр ойр зуур гардаг юм. Тухайн өдөр эхнэр маань гэртээ байсан. Ингээд орж ирэхгүй удахаар нь ээжийнхээ утас руу залгахад охин утсыг нь авч, эмээтэйгээ автобусанд явж байна гэж хэлээд түүнээс хойш утас нь дуудаад байсан хэр нь хариулахгүй байсан юм.

Охин маань аав, ээжийнхээ дугаарыг мэдэх учир утас өгвөл шууд л залгах учиртай. Тиймээс их гайхсан. -Охин, ээж хоёрыг нэгэн нийтийн байранд байхад олсон гэсэн. Тухайн айлын хүнийг таньдаг уу? -Охины ээж Б.Шүрэнзаяа: Тийм ээ. Ээжтэй хамт ажилладаг байсан хүний гэр байсан юм билээ. Бид бол сайн мэдэхгүй.

-Ээж нь цагдаагийн байгууллагад “Хүргэнээсээ айсандаа зугатсан” гэх агуулгатай зүйлийг хэлсэн гэх мэдээлэл байна? -Охины ээж Б.Шүрэнзаяа: Тийм ээ. Тийм зүйл мэдүүлсэн байсан. Гэхдээ тийм байх учиргүй ээ. Ээж маань хэдэн жилийн өмнө СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан юм. Ээжийн маань ах, дүү нар ярилцаад бага дүүг нь нас барсны дараа ийм шийдвэр гаргасан. Түүнийг ээж маань нөхрийг хэвтүүлсэн гэж буруу бодоод байдаг юм” гэв.

Охины аав Д.Ганбат өмнө манайд өгсөн тодруулгадаа: “Ээж нь мартах, зөнөх эмгэгтэй юу” гэх асуултад: Бага зэрэг сэтгэцийн асуудалтай. Гэхдээ зөвхөн бид л мэднэ. Өөр хүмүүст анзаарагдахгүй. Гэрээ бол сайн мэднэ. Охин маань ч гэсэн гэрээ сайн мэднэ. Нэг л зүйл болчихлоо” хэмээх мэдээллийг өгч байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.