• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Осоржамаа: Удахгүй би Ланд унаж, Гүүр давж амьдрана. Та нар битгий гайхаарай

Осоржамаа: Удахгүй би Ланд унаж, Гүүр давж амьдрана. Та нар битгий гайхаарай

Надад бусдынх шиг олон найз нөхөд байхгүй.Багаасаа ганцаараа өссөн болохоор зожиг болчихсон. Одоо ч гэртээ ганцаараа байдаг учраас хааяа уйдах гээд байдаг юм. Өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээдэг. Гэрээ цэвэрлэнэ. Ойр орчимд амьдардаг ахмадуудын усыг нь зөөж, түлээ түлшийг нь дөхүүлж өгдөг. Нэг өдөр иймэрхүү байдлаар өнгөрдөг. Цахим орчинд нэлээн хугацаа зарцуулдаг. Улаанбаатарт ямар орчин угтав? Энд надад тусалж дэмжих хамаатан садан байхгүй.

Зөвхөн өөртөө л найдахаас биш өөр хэн нэгэн надад туслах болов уу гэсэн горьдлого байгаагүй. Идэх хоолтой амьдрахын тулд хөдөлмөрлөх шаардлага тулгарч байгаа юм. Эхэндээ учраа олохгүй, ажил ч олдохгүй хэцүү байсан.Хархорин зах дээр хуушуур зарлаа, дараа нь хог ухаад баян хүмүүсийн хаясан эд барааг нь угааж цэвэрлээд зарж ч үзсэн. Сүүлд шорлог зардаг байсныг хүмүүс мэдэх байх. Өлсөхгүй амьдрахын тулд юм юм л хийсэн дээ.

Өөрийнхөөрөө байгаа байдал тань олны анхаарлыг татаад байгаа нь анзаарагддаг. 20-30 мянган хүн таныг үзэж байхад сандрах үе гарах уу?Эхлээд сандрах үе ч гарч байсан шүү. Одоо зүгээрээ. Өөрийнхөөрөө л байдаг. Өнөөдөр бүх хүмүүс багтай болсон шүү дээ. Хүн болгонтой өөр өөрөөр харьцана. Даргатай нэг нүүрээр, бусад хүмүүстэй бас өөр нүүр гаргаж харьцдаг.иБи ингээд хэлчихвэл тэгээд бодчих болов уу, ингээд яривал тэгээд бодчих болов уу гэх айдастай байдаг.Намайг доромжлоод шоолоод байгаа хүмүүсийг би ойлгодоггүй юм. Би хэн нэгэнд гай болоогүй, хэнийг ч хохироогоогүй.

Ардчилсан нийгэмд эрх чөлөөтэй өөрийнхөөрөө амьдарч байна.Надад баг зүүх ямар ч шаардлага байхгүй. Миний лайвыг нас насныхан л үздэг. Доромжилж доог тохуу хийж байгаа хүмүүсийн хаяг руу ороод харахад ихэвчлэн залуучууд л байдаг. Харин гадаад улс орнуудад амьдарч байгаа монголчуудын зарим нь намайг дэмждэг юм.Өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байгаад маань талархдаг гэх үү дээ. Монголд бол гадуур явахад цохиод авахгүй ч “Осоржамаа явж байна” гээд л инээлдэх ч юм уу тийм хандлага ажиглагддаг. Эвэртэй туулай үзсэн юм шиг л хандана шүү дээ, зарим тохиолдолд. Уул нь би бусдын л адил амьдрахын төлөө хөдөлмөрлөж яваа хүн шүү дээ. Тэнгэрээс унаад ирээгүй.

Өнөөдөр Монголд лайв хийгээд 30 орчим мянган хандалт авдаг хүн одоогоор алга. Ямар ч нэр дэвшигч, нэр алдартай хүн цахимд ийм хэмжээний хандалт авч чадахгүй байна. Тантай гэрээ байгуулж бараагаа рекламдуулах санал ирж байна уу?Ирдэг болсон шүү. Үүнийг улс төрийн бохир аргаар ашиглах гээд байдаг талтай. Гэхдээ би тэр бүрт нь зөвшөөрдөггүй юм. Сая менежертэй болсон. Миний хувьд пүүзний дэлгүүртэй гэрээ байгуулж хэсэг хугацаанд ажилласан, мөн гоймон гэх мэт бараа бүтээгдэхүүнийг рекламдсан. Үр дүн нь ч тодорхой хэмжээнд гарсан гэж үзэж байгаа. Цаашдаа энэ өндөр хандалтыг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?Ер нь хэдэн хүн үзэх нь надад тийм ч чухал биш л дээ. Үзэл бодлоо өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлж байгаа минь л чухал.

Ирээдүйн зорилго тань юу вэ? Бодсон төлөвлөсөн юм их байна аа. Би өөрийн гэсэн гэртэй ч айлын хашаа түрээсэлж амьдардаг юм. Би их өрөвч. Олсон хэдэн төгрөгөөрөө сав үүрээд явж байгаа ядарсан хүнд хоол аваад өгчих тохиолдол ч байдаг. Өөрөө зовлонг нь мэддэг болохоор тэр л дээ.Би айлын хашаа түрээслээд гэрээ бариад амьдардаг юм. Өөрийн гэсэн хашаа байшин авчихвал гэсэн зорилго надад байдаг. Бусдын бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад хэн хэндээ тус дэм болоод явах бодолтой байдаг юм. Ус цахилгаан, түрээсний мөнгөө ч лайв хийж реклам хийсэн орлогоороо зохицуулаад л байна.

Тань руу дайрч доромжилж байгаа залуусыг хувьдаа юу гэж дүгнэдэг вэ?Эхэндээ эмзэг хүлээж авдаг байсан шүү. “Осоржамаа гэртээ боогоод vхчихсэн байна” гээд фэйсбүүкээр явж байгаа юм чинь. Одоо тэр бүхнийг тоохоо больсон. Над руу дайрч давшилж байгаа хүмүүсийг боловсролгүй, юм үзээгүй байна л гэж дотроо боддог юм. Дэлхий дээр чинь янз бүрийн хүмүүс амьдардаг шүү дээ.Гадаадад байгаа боловсролтой, юм үзэж нүд тайлсан хүмүүс намайг ойлгож дэмждэг юм. Манай залуучууд л янз бүрээр доромжлох гээд байдаг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.