• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
арьс арчилгаа
Арьс суларч, үрчлээ үүсэхээс сэргийлэх 6 арга

Арьс суларч, үрчлээ үүсэхээс сэргийлэх 6 арга

Хүний арьс суларч чангарах чадвартай, уян хатан бүтэцтэй байдаг. Нас ахих хирээр хүний арьс өдрөөс өдөрт сулран унжиж эхэлдэг. Энэ үед өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн сонгох нь маш хэрэгтэй юм.

1.Өглөө болон орой арьсаа тогтмол хүйтэн усаар угаах.

Хүйтэн усаар арьсаа угаах нь арьсны тэнцвэрт байдлыг хадгалж, эд эсийг сэргээх үйлчилгээтэй ба арьсны өнгийг сэргээж гэрэлтсэн залуу харагдуулна.

2.Амьдралын зөв хэв маяг.

Өглөө болон тогтмол өглөөний цайгаа уух. Ингэснээр ходоод өдрийн турш сайн ажилж хоолны шингэцийг түргэсэнэ. Мөн хоолондоо нарийн ногоо түлхүү хэрэглэж биеэс хорт бодисоо гадагшлуулах хэрэгтэй.

3.Ус сайн уух.

Ус уух нь арьс болон биеийн жингээ барихад тусална. Өдөрт дунджаар 2-2.5 литр ус уух нь арьсыг мөнхөд залуу гэрэлтсэн, толигор байхад тусална. Мөн усыг нэг доор их хэмжээгээр биш бага багаар уувал зохино.

4.Арьс арчилгаа.

Арьсны онцлогтоо тохирсон бүтээгдэхүүн сонгох нь хамгийн зөв. Хэрэв та арьсны онцлогоо мэдэхгүй байвал арьсаа оношлуулах хэрэгтэй. Аль ч улсын ямарч үйлдвэрийн бүтээгдэхүүн таны арьсанд тохирч болно харин та зөв зохистой ашиглах нь чухал юм. Мөн арьсаа өдөр бүр тогтмол угааж чийгшүүлэх.

5.Арьсаа хэрхэн зөв арчлах вэ

Үүнд нэн тэргүүнд цэвэрлэгээ орно.Хэзээ ч залхуурч болохгүй. Цэвэрлэгээ дутуу хийгдэснээр таны арьс суларч, батга гарах орчинг бүрдүүлнэ. Хэрэв та нүүрээ савандаж угаасан бол араас нь заавал чийгшүүл. Нүүрээ будсан бол заавал эхлээд будаг арилгагчаар арилга. Тэгснээр таны арьс хуурайшиж, сулрахгүй.

6.Чийгшүлэх нь зөв үү

Арьс тань хуурайшиж байгаа л бол таньд төд удалгүй шинэ үрчлээ үүснэ гэсэн үг. Арьсны чийг, бланс алдагдаснаар хүний арьс наснаасаа ч илүү овортой харагддаг. Та хичнээн сайн үр дүнтэй, үнэтэй зүйл хэрэглэсэн ч чийгшил сайн өгөхгүй байгаа бол таны арьсанд тэр сайн үр дүн нь хэзээ ч мэдэгдэхгүй. Иймээс чийгшүүлэх тос, тоник өдөр бүр хэрэглэж хэвшээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.