• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Д.Хосбаяр: Шөнө унтаж байтал эхнэр нь нac бapcaн хүүхдээ бyлшнaac нь yxaж авчраад “Хүүхдээ одоо хөхүүлье” гэж хэлээд зогсож байсан

Д.Хосбаяр: Шөнө унтаж байтал эхнэр нь нac бapcaн хүүхдээ бyлшнaac нь yxaж авчраад “Хүүхдээ одоо хөхүүлье” гэж хэлээд зогсож байсан

Д.Хосбаяр: Жүжигчин хүн ямар ч найруулагчтай ажилласан гологдохооргүй эрэл хайгуулч, дайчин байх ёстой

Арав гаруй жилийн өмнө МҮОНТ-ээс гаргасан “Амьдрал чиний төлөө” ОАУСК, “Найз”, “Ус дээшээ урсдаг”, “Хараал”, “Хэлгүй жим” зэрэг уран бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Д.Хосбаяртай ярилцлаа. Чамбай, сайн уран бүтээлчдэд байдаг энгийн, даруухан, хүнлэг, аливаад чин сэтгэлээсээ ханддаг эрхэм зан чанарыг түүнээс олж харснаа нуух юун. -“Амьдрал чиний төлөө” киноны Тодбаярын дүр, “Ус дээшээ урсдаг” киноны ахмад Мэндбаяр, саяхан гарсан “Хэлгүй жим” киноны эрэлхэг хилчний дүр гээд нүдэнд дулаахан офицерын дүрд та сайн зохицох юм.

Хамгийн сүүлд тоглосон “Хэлгүй жим” киноны тухай яриагаа эхлэх үү?

-Үзэгчид ч гэсэн яг ингэж хэлдэг. Гэхдээ уран бүтээлчийн хувьд өөрийгөө өөр өнцгөөс харуулахыг хичээдэг юм. Хамгийн сүүлд ажилласан бүрэн хэмжээний уран сайхны кино нь “Хэлгүй жим”. 1993 онд болсон бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн бөгөөд “Этик” продакшны гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл юм. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг ахаас эхлэн чадварлаг уран бүтээлчид ажилласан. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд очиж зураг авалтаа хийсэн. Түүхэн кинонд дүрээ мөнхөлнө гэдэг гайхамшигтай хувь тохиол гэж би хардаг. Уран бүтээлч бүрд түүхэн кинонд дүр бүтээх зорилго, хүсэл, тэмүүлэл байдаг болов уу. Миний хувьд энэ зорилгоо биелүүлсэн. Олон хүний сэтгэлд хүрсэн байх.

-СУИС-д Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдоржийн удирдлага дор суралцаж, төгссөн юм билээ. Мэргэжлийн жүжигчин болж төгссөний хувьд багшаасаа их зүйл сурсан байх?

-СУИС-д 2005 онд элсэж, энэ гайхалтай хүний шавь болсондоо туйлын их талархаж явдаг. Багш маань өөрөө урлагийн гэр бүлээс гаралтай, УДЭТ-д Г.ЭНХГЭРЭЛ найруулагчаар ажиллаж, олон гайхалтай сонгодог бүтээлийг тайзнаа амилуулсан үлгэр жишээ уран бүтээлч. Багшийгаа театрын нэг бурхан юм гэж би хардаг. Бидэнд сургасан олон эрдэм, гайхалтай зан чанар бий. Тэрний нэг нь үргэлж эрэл хайгуулч, шинийг эрэлхийлж байх ёстойг ойлгуулсан. Биднийг сургуулиа төгсөхөд “Ямар ч найруулагч, уран бүтээлчидтэй хамтарч ажилласан гологдохооргүй эрэл хайгуулч, дайчин бай” гэж хэлж байсан. Оюутны ширээ бол “А” үсэг заадаг газар. Практик дээр сурсан үсгүүдээ холбон уншиж, цаашид алхам тутамдаа суралцаж, ахиж байх ёстой юм. Одоо болтол багштайгаа холбоотой байж уран бүтээлийн тухай ярилцаж, үгийг нь сонсдог.

-Их сургуулиа төгсөөд УДЭТ-т 2010-2013 онд ажиллаж байсан. Тайзны урлаг болон кино урлаг ялгаа их шүү дээ. Театраас их зүйл сурсан байх?

-Сургуулиа 2009 онд төгсөөд, 2010 оноос УДЭТ-т дагалдан жүжигчнээр ажилласан. Мэргэжлийн хэллэгээр студийн жүжигчин гэж хэлдэг. Театрт байх хугацаандаа Виктор Хюгогийн “Парисийн дарь эхийн сүм”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү”, Д.Намдагийн “Жаргалт эх Оролмаа” зэрэг тухайн үед тоглогдсон жүжигт туслах болон олны хэсэгт тоглож байв. Дээрээс нь орон нутагт явахад хүүхдийн жүжгийн дүр дээр ч ажиллаж байсан. Тэгэхээр театрыг цэцэг тарьж байна гэж зүйрлэвэл, үрийг нь боловсруулж, ургуулдаг газар. Театр, кино хоёр өөр. Кино, драмын анги гэдэг ч түлхүү театрын хичээл ордог. “Амьдрал чиний төлөө” олон ангит кинонд 2010 онд тоглохдоо найруулагчдаа их 3эмлvvлж байлаа. Өөрийнхөөрөө биш, театрт тоглож буй мэт үзүүлэн тоглолттой байсан юм билээ.

Үүн дээр театр, киноны ялгаа гарч ирж байгаа юм. Театр нь муу, кино нь сайн гэсэн үг биш. Зүгээр л ялгаатай, Өөрсдийн онцлогтой ойлголтууд юм. Кино бол энгийн байх ёстой. Олон ангит кино учраас зураг авалт гурван сарын хугацаанд үргэлжилсэн. Ингээд энэ хугацаанд киноны жүжигчин болоход илүү суралцсан юм. Харин театрын хувьд уран бүтээлчийг маш сайн хөгжүүлж чаддаг. Зөвхөн уран бүтээл дээр ч биш бусад үед биеэ яаж авч явах вэ, ахмад уран бүтээлчидтэйгээ хэрхэн харьцах вэ, нэг уран бүтээлээс нөгөө уран бүтээлийн хооронд өөрийгөө хэрхэн өөрчилж чанаржих вэ, нэг сайн кино хийж үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа гэхэд хэрхэн ташуурчихгүй байх вэ гээд ёс зүйн тал дээр гайхалтай бэлддэг газар юм.

-“Хараал” киног үзэхэд ч сэтгэл шимширч эмзэглүүлэм байсан. Тэгэхээр тийм дүрийг бүтээнэ гэдэг их хүнд байж таарна?

-Дөрвөн жилийн өмнө МУГЖ Ц.Төмөрхуяг ах “Нэг ийм кино хийх гэж байна. Ирж уулзаарай” гэсэн. Зохиолыг нь уншиж үзтэл үнэхээр сэтгэл сэртхийлгэм санагдаж байлаа. Гэхдээ надад аймшгийн кинонд дүр бүтээнэ гэдэг сонирхолтой санагдаж байсан. Хамгийн хүнд сцен нь шөнө унтаж байтал эхнэр нь нac бapcaн хүүхдээ бyлшнаас нь yxaж авчраад “Хүүхдээ одоо хөхүүлье” гэж хэлээд зогсож байдаг. Тэгээд аянга цахилгаантай ширүүн бороотой шөнө хүүхдээ opшyyлж байгаа юм. Гачууртын хүн тавьдаг газар тус хэсгийн зургийг шөнө авсан.

Онцгой байдлын газрын галын машин авчраад бороо оруулаад шалба норчихсон, дээрээс нь opшyyлгын газар бyлшны ойролцоо үнэхээр эвгүйцэм юм билээ. Энэ л хамгийн хүнд байсан. Уран бүтээлч аливаа дүр дээр ажиллахдаа тухайн кино эсвэл жүжгийнхээ дүрээр л амьдрах ёстой. Xap бараан зүйл, сэтгэлийнхээ шapx, дapaмт, элдэв хөөрлөөс бүрэн ангижирч байж дүрээ урлах ёстой. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан тохиолдол зөндөө бий. Ер нь жүжигчин хүн бүрд тийм үе байдаг биз дээ. Тэрийг давж гарах ёстой. Урлаг нийгмийн өмнө соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үүргийг хүлээдэг. Тийм учраас дүрээ аль болох нямбай, сайн гаргах ёстой. Ингэж бодож л дээрх дүрд орсон.

-Сайн бүтээлийн ард гарахад зохиол, жүжигчид, арын албаны ажилчид гээд бүх хүн үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй байдаг. Өөрөөс тань хамгийн их тэвчээр, хатуужил шаардсан уран бүтээл юу вэ?

-Кино урлаг бол бүх зүйлийн цогц байдаг. Зураач, зураглаач, хөгжим, жүжигчид, найруулагч гэх мэт. Сайн уран бүтээл гарахын тулд маш сайн баг байх ёстой. “Амьдрал чиний төлөө” уран сайхны кинонд тоглоход анхны уран бүтээл болохоор ч тэр үү маш их хүч шавхсан. Олон ч хүний оролцоотой шаардсан уран бүтээл шүү дээ. Цaгдaaгийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойд зориулсан уран бүтээл тул албаны хүмүүсийн зөвлөгөө, тусламжийг их авсан.

-СУИС-д төдийгүй гадаад улсын урлагийн сургуульд “Урлагийн хүн эхлээд ёс зүйтэй, бусдыг хайрлах, энэрэх чин сэтгэлтэй, жинхэнэ хүн байх ёстой” гэж заадаг юм билээ?

-СУИС-д дөнгөж ороход л яг ингэж хэлдэг. Тухайн үед би бүрэн дүүрэн ойлгоогүй юм билээ. Хамгийн гол нь эхлээд хүн байх ёстой. Түүний дараа тайзан дээрээс хүний тухай ярьж, тоглох ёстой гэж хэлдэг. Хүн чанартай байх, хүн баярлах, гyтрах, 30в0xдоо ийм араншинтай болдог зэргийг бүрэн дүүрэн мэддэг, сэтгэлийг нь өргөөд гаргах сэтгэлтэй, хүнд xyдлaa хэлэхгүй, уран бүтээлээрээ өндөрт гараад их зан суух гээд ирвэл тэрийг нь хэлж ойлгуулдаг уран бүтээлч байх ёстой юм билээ. Хүн муутай, худалч хүнээс яагаад ч сайн уран бүтээл төрөхгүй.

Дээд курсийн ах, эгч нар ч дээрх үгийг хэлдэг байсан. Дээрээс нь сайн уран бүтээлч болохын тулд хамгийн сайнаараа хөдөлмөрлөх ёстой. Бидний үед СУИС-ийн I, II, III, IV курсийн оюутнууд нийлээд жүжиг хийх, гитартай дуулах, төгсөх курсийн ах, эгч нарын дипломын ажилд нь жижиг сажиг хэрэглэгдэхүүнээр тусална. Эндээс маш их зүйл суралцаж, дараа нь өөрөө төгсөхдөө дүү нартаа зааж өгдөг уламжлалтай. Ер нь СУИС-д бие биетэйгээ уялдан ажиллаж, аль чадахаараа тусалж дэмждэг байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.