• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Газрын гүнээс олборлосон байгалаараа Баян Намсрай бурханаа хадгалаад аваарай!!!

Газрын гүнээс олборлосон байгалаараа Баян Намсрай бурханаа хадгалаад аваарай!!!

Газрын гүнээс олборлосон байгалаараа Баян Намсрай бурхан. Та харсан л бол лайк шэйр хий. Юу санасан ажил тань саадгүй бүтэж ашиг орлого тань огцом нэмэгдэнэ. Хурай хурай, бурзай бурзай Намсрай бурхан нь санасан төдий л ядуурал арилдаг бурханы хутгыг дээдэд орших ба амьтан бүхний горьдлогыг найман газрын эрх баялагаар хангагч орон бүхий дээдэс эдийн эзэн их хаан бясман нөхөд бүгд ир итгэлт бүхний сэтгэлд одоо таван цөвийн цаг бүхэнд нүглийг бачигт живсээр завсаргүй тав бүгдийг эдэлжээ.

Амьтан нийтийн тэтгэгчийг хоёр мөрөнд нар, сараар чимсэн, их зэндмэнээр биндэрлэсэн малгай, ээмэг, эрхи, элбэг сайхан торгон хувцас дөрвөн шулмасын дайныг асар ялах, би шараас гарсан тугийг баруун гартаа, зүүн гартаа сангийн хурыг буулгагч морин хулгана барьсан их эрдэнийн мөн чанартай амнаас нь эрдэнийн хур буудаг үлгэр бөгөд гэрэлт солонго цацарсан элдэв цэцэг сар нарны хот мандалт хэвтээ арслан дээр сууж огторгуйн санд эрхшээсэн их хаанд та болгоож бурхан гэгээний зарлигийг таалснаа сэтгэж удирдагчийн шажин төрийн сахих хийгээд есөн хүслийн дээдийг хязгааргүй олон амьтанд өршөөхийн тулд ирж соёрхжээ.

Намсрай бурхан нь эрт цагт санд нуусан их хэмжээлшгүй их эрдэнэс баялагыг олж түүндээ эзэн сууснаар эд баялагын эзэн бурхан хэмээх алдарыг хүртсэн гэх бөгөөд “Тийн сонголт нэрт ягчис 999 хүүтэйгээс хамгийн бага хүү нь Намсрай гэх бөгөөд Бурханы шашиныг сахин хамгаалах сахиус болохоор тангаргалсан ” гэх домог ч байдаг.Хоосны агаарт их эрдэнээр бүтсэн дөрвөлжин байшин есийн дунд , гурван давхрын үзүүрт зүүн тал нь болор шил, урд тал нь Биндэръяа, баруун тал нь Бадмаараг, хойт тал нь алт, 2500 баганатай сангийн байшин 15-аар хүрээлсэн дөрвөн үүд хаалга хайс, цамхаг бүрэн төгс, найман зүг зовхист бүгд сан хумхи сүү ихт үнээ, галбирваас мод, усан сан, нуур тус тус найм найман төгөлдөр эрдэнийн их цэцэрлэгт оршвой.

Баян Намсрай бурхан нь хинду болон бурханы шашинд хоёуланд нь адилхан эд баялагын эзэн хэмээн шүтэгддэг байна. Түүний дүр байдал нь, биеийн өнгө алтнаас илүү үзсэглэнтэй шар, нэг тэргүүнтэй хоёр мутартай байхаас: баруун мутартаа эрдэнийн дуаз (жанцан) барьсан, зүүн мутартаа элдэв эрдэнээр бөөлжсөн үхэр огтоно барьсан, хэвтсэн дүртэй арслангийн дээр хагас завилгаагаар оршино. Намсрай бурханы амнаас эрдэнийн хур бууж өлссөн, цангасан, хоосорсон, амьтан бүгдийг зовлонгоос нь гэтэлгэсэн, үсээ эрдэнийн зүйлээр чимсэн, борогшү малгай өмссөн, биеэ янз бүрийн эрдэнийн зүйлээр ярайлган чимсэн, тэргүүнийхээ баруун, зүүн талыг нар сараар чимсэн, буман нарны үзсэглэнтэй, ихээхэн сэтгэл хангалуун, хийморлиг сүр жавхаатай ажээ. Шарын шашны ёсоор Намсрай нь:

1. Очирваань ядамын зарилгыг биелүүлэгч арван хангалын нэг чойжин сахиус2. Найм дахь газрын бодисадвагийн хувилгааны дүрээр амьтны тусыг бүтээгч3. Шарын шашны гурван төрлөхтний нэгийгхамгаалагч4. Бурханы шашныг дааж ертөнцийн дөрвөн зүгийг хариуцсан их хаадын нэг юм

Ягчисын хаан гэж гардаг нь түүнийг хааны язгуурт өндөр төрөлтэйг харуулдаг. Намсрай нь өөрт нь хүсэлт тавьж, тахин шүтэгч хэн бүхэнд өөрсдийнх нь хүссэн бүх эд зүйлсыг соёрхдог тул түүний үр шимийг хүртэх сүсэгтэн олны сүсэг бишрэлээр Төвөд, Монгол зэрэг оронд өргөн дэлгэр шүтэгджээ. Мөн Балба, Бутан, Сикким, одоо Энэтхэгийн харъяаны Ладака зэрэг Төвөдийн шашины уламжлал өргөн дэлгэрсэн нутаг орнуудад төдийгүй Хятад, Япон, Солонгос гэх зэрэг их хөлгөний уламжлал түгсэн орнуудад ч гэсэн эрт үед түгээмэл дэлгэрсэн ба эдүгээ цагт ч шүтэгдсээр байгаа юм.

Монгол орны хувьд Очирваань бурхан нь монголчууд нийтийн эзэн шүтээн мөн бөгөөд Чингис хааныг тус бурханы хувилгаан хэмээн үздэг. Эзэн Чингис эхээс төрөхдөө баруун гартаа нөж атгасан нь Очирваань бурхан баруун гартаа очир барьсантай дүйцүүлэн үздэг байна. Учир иймд Намсрай бурхан нь эзэн ядам болох Очирваань бурхан хаана залрана түүнийг дагаж зарилгийг биелүүлэн оршдог тул умар зүгийн Монгол орон нь Намсрай бурханы хувь язгуурт орон мөн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.