• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
!!!!!!!Хүн болгон ийм бодолтой болоосой?????Анхны мэргэжил эцсийн зогсоол уу? 

!!!!!!!Хүн болгон ийм бодолтой болоосой?????Анхны мэргэжил эцсийн зогсоол уу? 

Анхны мэргэжил эцсийн зогсоол уу?

Бага ангийн багшаар баклаварт сурч байгаа гэхээр зарим хүмүүс үнэхээр гайхаж хүлээж авч байна.

“Айн, чи чинь баахан мастер энэ тэр төгсөөд л яваад байгаагүй бил үү? Одоо юу гэнэтхэн багш магш гээд л…” гэх маягтай.

“Нэг сонгосон юмандаа тууштай байхгүй…”

“Өмнөх баахан сурсны чинь хэрэг гарсангүйшд…”

“Бага ангийн багшаар сураад яг юу хийхжаагаан бэ? Нэг их хол карьер хөөх боломжгүйшдээ.”

“Шууд Мастерт нь хусахгүй яасын? Гялс төгсөөд амаршд!” гэх мэт… Нэлээд сонслоо, сонсоод л байлаа.

Тэгээд зав гаргаад жаахан юм бичье гэж бодлоо. Надтай адил нөхцөл байдалтай хүмүүс олон байж магадгүй учраас!

1. Анхны эзэмшисэн мэргэжил эцсийн зогсоол биш- Тийм ээ, дунд сургуулиа төгсөөд юугаа ч мэдэхгүй тухайн үедээ бүгд сурч байсан Нягтлан бодогч чиглэлээр суралцсан нь үнэн. Угаас төгсөж гараад ажилтай, цалинтай золгох нь ойлгомжтой байсан. Гэр бүлдээ туслах, дэмжих шаардлага байсан.

Гэхдээ 17-хон настай хүүхдийн сонголт, өөрийг нь мэдэхгүй хүмүүсийн зөвлөгөө үнэндээ биш байсан бол яах вэ? Шууд анх юугаар бакалавраа хийсэн түүгээрээ л яв, одоо өнгөрсөн гэж хэлж болохгүй!

2. Тухайн мэргэжилээрээ Мастерт сурлаа гээд төгсрөөд байгаа юм бол байхгүй- Би Нягтлан мэргэжилдээ дургүй бас өөртөө итгэлгүй байсан тул гадаад улсад Мастерт явсан. Мастер хийчихвэл яриангүй сайн болоод мэргэжлээ ойлгоод, хүний өмнө нүүр бардам болчихно гэж бодсон. Гэхдээ тэгээгүй ээ.

3. Хэдэн ч насандаа шинэ мэргэжил эзэмших нь тухайн хүний сонголт- Би чинь хар багаасаа л багшлах сонирхолтой, Англи хэлээ бие даан сурсан үеэсээ л заахыг бол үзүүлж өгдөг, заасан зүйлийг сонссон хүмүүс ёстой сурсан шиг сурдаг байв. Гэхдээ багш болно гэхээр мяа санагдаад нэг л их MBA хүн л яваад байсан.

За тэгээд л явж явж хамгийн амжилттай хийж чадаад байгаа, аз жаргалд умбуулаад байгаа ажил маань багшийн ажил болж таарсан.

Гүэ энэ чинь одоо гуч гарчихаад мэргэжлээ солино, эхнээс эхлэнэ гээд явах нь зөв ч юм уу буруу ч юм уу. Одоо сурж эхлээд хэзээ төгсөж, хэзээ ажил хийхийн, тэр төлбөр нь ч хаана яваа юм, төвөг төвөг гэж их бодсоон. Гэхдээ л багшийн ажилдаа улам татагдаж, улам дуралсан. Ингээд 32 насандаа цоо шинээр 17-т шиг мэргэжлээ дахин сонгосон.

4. Сурвал сурсан шиг л сурах хэрэгтэй- Яагаад баклавраас нь? Яагаад бага ангийн багш гэж? Яагаад гэвэл би АНУ-ын Боловсролын системийг бүр хамгийн багаас нь нэвт шувт, нэг бүрчлэн үзэж судлахыг хүссэн. Англи хэлийг хамгийн үр дүнтэйгээр заахын тулд бага ангид хэрхэн зааж байгааг сурахын хүссэн. Бүр одоо хичээл бүрэээсээ ямар их зүйл сурч байгаа гэжж бодно.

5. 40 хүрэхэд залуу байгаагаа гайхаж 32-той эхлээгүйдээ харамсана- Яг л тэгэж бодсон. Одоо яг энэ эрчээрээ зүтгээд байхад 40 хүрэхэд сурахаа сураад, хөөрхөн туршлагатай багш болчихсон, хүсвэл тэр Мастер, Докторыг нь хийчихсэн суух болно.

6. Сурсан бүхэн эрдэм- 6 жил сурч Мастер хүртлээ явсан Бизнес, Нябогийн суурь маань надад бүхэлдээ хэрэг болж байна. Жижиг хэлний төвөө эрдэмтэн багш нараасаа сурсан стратегиараа авч явж, хэний ч гар харахгүй хэдэн тоогоо тэнцүүлээд явчихаж байгаа юм чинь.

За тэгээд эцэст нь хэлэхэд анхны эзэмшсэн мэргэжил эцсийн зогсоол биш. Сольж өөрчилж болдоггүй тамга дардас биш! Харин таны миний амьдралын олон сонголтын нэг.

Мэргэжлээ солилоо, эхнээс нь эхэллээ гээд хэнээс ч санаа зовох хэрэггүй. Та хэний ч өмнө зөвхөн тэр мэргэжлээр ажиллахаар үүрэг хүлээгээгүй! Үнэхээр хүсэхгүй байгаа бол болиод өөрийн хүсэж байгаа зүйлээрээ сурч, аз жаргалтайгаар ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Бид жил ирэх тусам өөрийгөө мэдэж, юунд дуртай, юунд дургүй, сул тал давуу тал гээд л өөрийгөө өдөр өдрөөр ойлгож байна. Нас яваад ухаан ч сууж байна. Тэгэхээр одоо гаргаж байгаа шийдвэр маань 17-той үеийнхээс арай өөр ч байх мэт…

30 гараад толгой тархи ажиллахаа болиод, сурч хөгжих нь худлаа болж байгаа зүйл огт байхгүй. Харин ч аливаа зүйлийг бодитой харж, ухаалгаар шийдэж, өөрийнхөө төлөө зөв хөдлөх хамгийн ТОД нас

Гуч гарсан нэгдүгээр курсын оюутан ээжээс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.