• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Таны заавал хийлгэх ёстой мэнгэний засал. Хадгалаад аваарай

Таны заавал хийлгэх ёстой мэнгэний засал. Хадгалаад аваарай

Хүний төрсөн жилийн мэнгэ есөн жил тутамд давтагддаг. Энэ давталт буюу төрсөн жилийн мэнгэ огторгуйд дахин ургахыг мэнгэ голлох гэдэг. Хүний билгийн тооллын 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 91 насанд мэнгэ голлодог. Хүний бие эхээс төрмөгц байгалийн цоо шинэ нөлөөлөлд ордог.

Харин есөн жилийн дараа тэр орчин дахин давтагдахад хүний хувь заяа, ааш, зан төрх, бие бялдарт зохих нөлөө үзүүлдэг учир муу тохиол болон гай барцдыг хааж зайлуулах учиртай. Үүнийг мэнгэний засал гэнэ. ЕСӨН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор унших, улаан даавуу уруу үлээж нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна.

НАЙМАН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж дөрвөн муу зүгтээ хая. Бурхан багшаа хүндэл. ДОЛООН УЛААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Уг мэнгэнийхээ аль нэг тарнийг насныхаа тоогоор уншиж, улаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Амин золиг гарга.

ЗУРГААН ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Дэвсэл үйлд. ТАВАН ШАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, шар даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход Зондой үйлд.

ДӨРВӨН НОГООН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, ногоон даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Уг мэнгэ голлоход лус хорлох тул лус тахь. Жавтуй үйлд. ГУРВАН ХӨХ МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хөх даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хая. Муу ёр болно. Сэдэд 1000 удаа уншуул. ХОЁР ХАР МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН:

Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, хар даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Мэнгэ голлоход шулам хорлоно. Дүдшитамжир хий. Сундуй уншуул. НЭГ ЦАГААН МЭНГЭ ГОЛЛОСОН ХҮН: Мэнгэнийхээ тарнийг насныхаа тоогоор уншиж, цагаан даавуу уруу үлээж, нурууныхаа голоор насны тоогоор арчиж, дөрвөн хэсэг хувааж, дөрвөн муу зүгтээ хаяна. Хэрүүл тэмцэл, гарзтай тул Жолдой үйлд. Алтангэрэл уншуул. Buzznews.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.