• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Г.Ундармаа: Манай нөхөр хурим болохоос дөрөв хоногийн өмнө гэнэт “Болъё” гээд

Г.Ундармаа: Манай нөхөр хурим болохоос дөрөв хоногийн өмнө гэнэт “Болъё” гээд

Түүнийг Гончигийн Ундармаа гэдэг. Тэр УИХ-ын гишүүн биш. Ерөнхий сайдын хэмжээнд шийдвэр гаргах хүн бүр ч биш. Сайдын суудал санал болгосон ч татгалзах нэгэн. Гэхдээ өвдсөн, зовсон, шантарсан нэгэнд ээж, эхнэр, эгч магадгүй дүүгийн хувиар тусалж, дэмжих сэтгэл түүнд бий. Тийм байлаа ч тэр улстөрчид шиг бусдаас, нийгмээс оноо авахыг эрмэлзсэнгүй. Улаан тууз хайчилсангүй өдийг хүрчээ.

Заримдаа тэр хэтэрхий алиа хошин зантай болчихдог. Түүний харц, хэлж буй үг бүр нь өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх үеийнхний баяр баяслыг тээж өгүүлэх атлаа эмэгтэй тэр дундаа эхнэр хүний нуруун дээр өнөөг хүртэл тээглэж ирсэн “ачааг” өөрт ногдсон дүрээрээ дамжуулан бул хар чулуу мэт “төлөөлүүлж”, түүнийгээ хөнтрөөд хаядаг дүр мэт ойлгуулдаг.

Өөрөөр хэлбэл, тэрбээр “Өдөр бүр хийх ажлаа бичээд, хийж гүйцээнгүүтээ дараад явах урамтай. Өдөрт 5-6 ажил амжуулна гэж төлөвлөөд, араас нь хөөцөлддөг” хэмээн нэгэнтээ ярьж байв. Үнэн л дээ. Түүнийг хүн болгон таньдаг л юм, хүүхдүүд ч мэднэ. Бүр хошин шог, тэр дундаа жүжигчин, тэгээд цаад дүртэй нь зүйрлэж, адилтгаж ярьж, дүгнэдэг. Ортой төсөөлөл, ханатай дүр. Хувь жүжигчнийх нь тухайд. Түүний оролцсон нэвтрүүлэг бүрийг нь үзэхэд сэтгэлд заавал нэг зүйл үлддэг.

Дотоод хүн рүүгээ өнгийж өөртэйгөө ярилцдаг. Тэрбээр нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн амьдралд тохиолдсон хөгжилтэй гэх үү, сургамжтай зүйлийг ярьжээ. Тодруулбал, “Хуримаа хийхээс дөрөв хоногийн өмнө манай нөхөр гэнэт “Суухаа болъё” гээд. Ажил дээрээ сайн дураараа юм юманд оролцоод гүйдэг хүн байдаг ш дээ, тэр нь би.

Хуримынхаа хуримандаа бэлдэхээр нөхөртэйгөө дэлгүүр орохоор боллоо. Тухайн үед хамгийн гайгүй нь “Ханбүргэдэй” байсан юм. Гадаа нь ирээд зогстол ажлаас залгаад “Өдрийн хоол яах билээ. Ундармаа тэр хаана байна, энэ хаана байна” гээд залгахаар нь “Хүн хуримаа хийх гэж байхад чинь ямар ядаргаатай олон зүйл асуудаг юм.

Хуримаа хийх гээд хувцас олдохгүй байна” гээд хажууд нь ажлынхаа газрынхаа эгчтэй хэрэлдчихгүй юу. Тэгээд утсаа таслаад “Одоо хоёулаа хаачих уу” гэтэл манай нөхөр “Чи сая Түмэн эгчтэй ярьсан уу” гэхээр нь “Тийн” гэлээ. Тэгсэн “Машинаас буу. Зүгээр хариулчих юман дээр ийм ааш гаргаж байна. Би ийм эмэгтэй хүнд дургүй. Манай аав, эгчийн өөдөөс ингэж хэрэлдэж чадахаар хүн байна” гэв. Манай нөхөр чинь их хүмүүжилтэй айлын хүүхэд байгаа юм.

Хамгийн муухай нь би “Хүүшээ, олон хүнд урилга тараачихсан ш дээ” гэж хэлсэн. Гэтэл “Өнөөдөр чи бид хоёрыг 250 хүн л мэднэ. Таарч тохирохгүй хоёр жилийн дараа салбал 25 мянган хүн мэднэ” гэхээр нь гайхаад сүүлдээ бодоод “Нээрээ би муухай юм хийчихлээ” гэж бодоод нөхөрөөсөө “Ахиж ахмад хүний өөдөөс муухай аашлахгүй, хэрэлдэхгүй” гэж уйлаад гуйсан. Ер нь тэрнээс хойш ахиж тийм ааш гаргаагүй шүү.

Урьд нь алж өгдөг байсан юм шиг байна лээ” дурсамжаасаа ярьсан нь залуу хосуудад хэрэгтэй болов уу гэсэн үүднээс орууллаа. Хэрэв тухайн үед жүжигчин Г.Ундармаа эмэгтэй хүний бардам зандаа хөтлөгдөөд машинаас нь буугаад явчихсан бол өнөөдөр ийм аз жаргалтай амьдралыг туулах уу үгүй юу гэдэг асуудал яригдана. Тиймээс бүсгүйчүүд минь тэвчих ёстой, бууж өгөх ёстой зүйл дээр бардам зангаа хаяа ч гэсэн гээж байгаарай гэх нөхөрсөг зөвөлгөөг хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.