• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Б.Ариунболор: Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад, хэдэн дүү нараа асрахад энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн юм санагдаж байсан

Б.Ариунболор: Ээжийгээ гэнэтийн ослоор алдаад, хэдэн дүү нараа асрахад энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн юм санагдаж байсан

Ангууч буюу Б.Баттөр төрсөн өдрөөрөө найман дүүгээ өсгөж байгаа Б.Ариунболор охиныг байртай болгохоор амласан билээ. Түүний өрнүүлсэн аяны хүрээнд монголын ард түмнээс 60 сая төгрөг бүрдээд байсан. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар группээс 105 сая төгрөг гаргаж Б.Ариунболор охин гурван өрөө байртай болж байгаа баярт мэдээг дуулгалаа.

Хүүхдийн баяртай холбогдуулаад Улаанбаатар группээс 310 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц гардуулах үйл ажиллагаа боллоо. Энэ ажлын хүрээнд Ангуучийн өрнүүлсэн аянд нэгджээ.

Ангууч Б.Баттөр “Анх наадмаар Б.Ариунболор охин 10 дүүгээ дагуулаад манай гал дээр ирж байсан. Ахаа туслаач, дүү нараа хүний дайтай өсгөх чин хүсэл байна. Одоо байр түрээслэж үсчин хийж байгаа ч олсон мөнгө маань түрээсэнд яваад хүндхэн байна гээд хандсан.

Тэрээр асрах төвд байсан дүү нарынхаа араас хөөцөлдөж өргөдөл өгч бүх дүү нараа өөр дээрээ авч чадсан. Тиймээс би өөрийн төрсөн өдрөөрөө сайн үйлсийн аян өрнүүлсэн. Би тэднийг тухтай, тоглоомын талбайтай аюулгүй байлгах байранд оруулж чадах болов уу гэж их айж байсан. Өнөөдөр энэ том группийг манлайлж байгаа залуу хүн биднийг дэмжсэнд маш их баяртай байгаа. Өнөөдөр мөрөөдөл биелж байна” гэлээ.

Б.Ариунболор “Ам бүл 11-үүлээ амьдардаг. Ээжийгээ гэнэтийн oc.лoop алдаад, хэдэн дүү нараа асрахад энэ хорвоо дээр ганцаараа үлдсэн юм санагдаж байсан. Тухайн үед тусалж байсан бүх хүнд баярлалаа. Байранд ороод дүү нараа асрахаас аваад элэг бүтэн амьдрах боломж олгож байгаа бүх хүмүүст маш их баярлалаа. Өмнө нь эвгүй байдал гаргасан. Буруу ойлголт үүсэж, буруу үйлдэл гаргасан байна лээ.

Энэ бүх зүйлдээ монголчуудаасаа уучлал хүсэж байна. Та бүхэн 11 хүний амьдралд үнэхээр том аз жаргал бэлэглэлээ” хэмээн нулимс дуслуулан баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Үсчин мэргэжилтэй тэрээр гэрээрээ үс засан дүү нараа л боловсролтой хүн болгохын төлөө хичээнэ хэмээн ярьж байсан юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.