Цаг үеийн
БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиадны халдвар илэрлээ.

БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиадны халдвар илэрлээ.

БНХАУ-д ховор төрлийн шувууны ханиад хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор тус улсын албаныхан H10N3 хүнд хэрхэн халдварласан талаар тодорхой мэдээллийг өгөөгүй байгаа аж.

Тодруулбал, Хятадын Жянсү мужид амьдардаг 41 настай эр H10N3 гэх ховор төрлийн шувууны ханиадаар евчилсөн болох нь өнгөрсөн долоо хоногт батлагдсан байна. Гэхдээ тэрээр богино хугацаанд эдгэрч, эмнэлгээс гарахад бэлэн болсон талаар BBC агентлагийн мэдээлэлд дурдсан байгаа юм. Шувууны ханиад дотроо олон төрөл байдаг.

H10N3 хүнд дамжсан тохиолдол өмнө нь төдийлөн бүртгэгдэж байгаа юм. Бээжингийн Үндэсний Эрүүл Мэндийн Комисс өчигдөр мэдээлэл хийх үедээ Жэньжиан хотын оршин суугч 4 дүгээр сарын 28-нд эмнэлэгт хүргэгдсэн. Тэрбээр H10N3 гэх шувууны ханиадны в.ирусээр евчилсөн болохыг сарын дараа олж мэдсэн байна. Энэ в.ирус хүнд дамжсан тохиолдол дэлхий дээр өмнө нь огт бүртгэгдэж байгаагүй гэдгийг мөн онцолжээ. Гэхдээ энэхүү в.ирус нь олон хүнд халдварлах, хурдацтай тархах эрсдэл туйлын бага гэдгийг зарим хэвлэл мэдээлж байна.

H5N8 гэх шувууны ханиад өнөөдөр ч Европын шувуун фирмүүдэд бүртгэгдэж, олон мянган тэжээвэр шувууг устгалд оруулахад хүргэж байгаа юм. Өнгөрсөн 2 дугаар сард ОХУ-д шувууны ханиадны в.ирус хүнд дамжсан өөр нэг тохиолдол бүртгэгдсэн. 2016-2017 оны хооронд H7N9 шувууны ханиадны хүмүүсийн дунд хурдацтай тархаж, 300 орчим хүн н.ас б.арж байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!