сонин хачин
|ҮНЭХЭЭР САЙХАН ХОС ЮМАА|МУГЖ П.Эрдэнэзаан : Урлаг их золиос шаарддаг.Хүүхэд хань ижилдээ ч хангалттай цаг гаргаж амжаагүй байдаг

|ҮНЭХЭЭР САЙХАН ХОС ЮМАА|МУГЖ П.Эрдэнэзаан : Урлаг их золиос шаарддаг.Хүүхэд хань ижилдээ ч хангалттай цаг гаргаж амжаагүй байдаг

МУГЖ П.Эрдэнэзаан: Амьдрал дандаа жаргалтай баяр хөөртэй байдаггүйг хүн бүр мэднэ байх. Яг л үүнтэй адил бидний 30 жилийн амьдралд аль аль нь ээлжлэн өнгөрчээ. Тэр болгонд ойлголцож ухааран, өнөөдрийг болтол хамт байгаа маань л бидний жор болов уу.

Анзаарахад, Хосууд ихэвчлэн 1 том зорилго тавин түүнийхээ төлөө махран зүтгэж амьдардаг.

Тэр нь ихэвчлэн байр орон сууц эсвэл том хаус байдаг. Тэгээд хөдөлмөрлөх явцдаа, шантрахдаа, ядрахдаа хоорондоо мууддаг.Тэгээд зүтгэж зүтгэж амьдралаа сайжруулах үед амьдралын цаг хугацаа, залуу нас үрэгдсэн байдаг. Хүүхэд хань ижилдээ ч хангалттай цаг гаргаж амжаагүй байдаг.Тэгээд амьдралдаа тавьсан том зорилго нь биелэхгүй бол амархан сэтгэлээр унаж нэг нэгнээсээ ихийг шаардах, үл ойлголцох нь элбэг байх шиг.

Үнэндээ тэр хүрэх зорилго биш ЗАМЫН ЯВЦ-д буюу тэдгээр өдөр хоногт хүн амьдрах ёстой, жаргалыг мэдрэх ёстой, дурсамж бүтээх хэрэгтэй юм билээ.Учир нь эхнэр бид 2 аль алийг нь туулсан.Одоо эргээд туулсан амьдралаа дурсахад, дөнгөж эхлүүлж байсан, бүтээн босгож байсан амьдралын маань мөчүүд хамгийн нандин жаргал мэдрүүлдэг.

Шалан дээр жижигхэн хивс тавиад хүүгээ хэвтүүлээд эхнэр бид 2 хоосон өрөөндөө сэтгэл хангалуун жаргалтай амьдардаг байсан. Тэр гоё мэдрэмжүүдийг өөр хаанаас ч олж авч чадахгүй.Жаргал гэдэг чинь зорилгодоо хүрэн хүртлээ хөдөлмөрлөх тэр явц өөрөө л юм байна лээ.

Жүжигчин Пунцагийн Эрдэнэзаан Positive Mongolians нэвтрүүлэгт орох үер ижийгээ алдаад хэцүү байхад нь босгосон ганцхан өгүүлбэрийг хэлжээ. Би нэг юмийг их мартдаггүй юм манай ээж тал.ий.га.ач болоод би утсаар хэлэхгүй юу ээж маань бу.рхан боллоо гэсэн чинь зүгээрээ хөгшин нь чамд ээж шиг чинь байж чадна гэдэг тэр үг намайг дээш нь сип гээл авсан байхгүй юу шууд босгосон гэсэн үг, үг гэдэг тийм гайхамшигтай хүчтэй юм байнлээ. Би тэр үгийг сонсоод хөнгөрөөл явцан, тэгээл аймар гоё амьдрах итгэл ороол. Хань нь ээж чинь байж чаднаа гэдэг үг сап гээл босгоод ирсэн.

Чинийхээ хажууд ингээд сайхан халуу дүүгсэн сэтгэл гаргаад ханьдаа байх ёстой бүх тал дээр нь туслаад эрүүл чийрэг,хүчтэй, энергитэй энэ чигээрэй байхыг амлаж байна. Тэгээд байж байхад чи бид хоёр жаргалтай сайхан байна. П.Эрдэнэзаан: Ер нь урлагтай нөхөрлөсөн хүн муу явдаггүй гэдэг биз дээ

Торомгор алаг нүдтэй нэгэн залуу хошин урлагт хөл тавьснаас хойш үзэгчид түүний бүтээсэн дүрийг ихэд сайшаах болсон. Энэ хүн бол “Маск” продакшны ерөнхий захирал, жүжигчин Пунцагийн Эрдэнэзаан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!