зөвлөгөө
Жүжигчин З.Онон 30 кг хассан нууцаасаа хуваалцлаа

Жүжигчин З.Онон 30 кг хассан нууцаасаа хуваалцлаа

Дуучин нөхөр П.Идэржавхлангаа даган зохиолын дууны ертөнц рүү зам салсан жүжигчин З.Онон кино урлагийн карьертаа эргэн иржээ. Хэдийгээр Х-ТҮЦ продакшнаар овоглодог ч нөхөртэйгөө хамтран дуу дуулах болсноор түүний жүжигчний карьер тасалдсан гэхэд болно.

Тэдний дуулсан “Чи бидэн хоёр” дуу нь олны хандалтыг ихээхэн авч, youtube хуудсанд 4.4 сая үзэлттэй болсон нь зарим зохиолын дуучдыг ажилгүй болгосон гэхэд хилсдэхгүй.

Ийнхүү жүжигчний мэргэжлээсээ багагүй хугацаанд завсардсан жүжигчин З.Онон саяхан гоолиг сайхан хүүхэн болсон нууцаа дэлгэжээ. Тэрбээр бага охиноо гарган 80 килограмм хүртэл таргалсан ч Боловсрол телевизийн “Бүтэн амьдрал” олон ангит кинонд гол дүрд тоглох санал авчээ.

Гэхдээ тус кинонд тоглохын тулд турах даалгавар авсан байна. Ийнхүү хүссэн дүрдээ тоглохын тулд дасгал хөдөлгөөн хийж, дэглэм барин 30 килограмм турж чадсандаа сэтгэл өндөр байгаа гэнэ шүү. Түүний ингэж турахад нөхрийн халамж ч дэм болсон нь гарцаагүй.

ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?

Цагаан гаагаа хальслахгүйгээр шороог нь сайтар үрж угаагаад багавтар усанд тал халбага хужир хийгээд 15 минут орчим байлгана. Угааж цэвэрлэсэн цагаан гаагаа нарийхан урт хэрчиж бэлдэнэ.

Нимбэгээ хальслахгүйгээр бүдүүн ширхэгтэй давсаар сайтар үрж угаагаад мөн хужиртай усанд 15 минут орчим байлгаж цэвэрлэнэ. Бүүр сайн цэвэрлэе гэвэл буцалж буй усанд 1 дүрээд авчихад маш нимбэгний хальс маш сайн цэвэрлэгдэнэ.
Тэгээд нимбэгээ дундуур нь 1 хуваагаад нимгэн зүсэж бэлдээд шилэн саванд хэрчиж бэлдсэн цагаан гаатайгаа холиод хийнэ. Саваа дүүртэл хийсний дараа шингэн зөгийн балаа дээрээс нь тааруулж хийгээд хөргөгчинд хадгалаарай! Зөгийн балыг сонгохдоо 100% цэврийг нь сонгоорой!

Цагаан гааг бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэдэг ч цай хийж уувал илүү хялбар. Зөгийн баланд дарсан бэлдмэлээсээ нимбэгийг нь аягандаа авч хийгээд зөвхөн цагаан гаанаасаа 2~3 халбага орчим аваад 1 литр орчим усанд хийгээд 20 минут зөөлөн гал дээр буцалгасаны дараа шүүж аваад дарсан бэлдмэлийнхээ зөгийн балнаас 1 халбагыг хийгээд ууна. Хутгахдаа зөвхөн модон халбага ашиглаарай!

Өдөрт 1~2 аяга уухад хангалттай. Цайг нь шүүж аваад үлдсэн цагаан гаан дээрээ ус нэмээд дахин 1 удаа буцалгаж ууж болно. (Үүнд 7 ширхэг томовтор нимбэг, 7~8 ширхэг гарын алганы хэрээний цагаан гаа орсон байгаа) Цагаан гааг хатааж хэрэглэх мөн цай хийж уухаас гадна байцаа алим болон төрөл бүрийн шүүсээ шахаж уухдаа эрхий хурууны хэрээтэй хамт шахаж ууж байгаарай! Шүүсийг сэнгэнэсэн сайхан гоё амттай болгож өгдөг.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!