• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Одоо үед интернетээр харж байгаа зүйлдээ итгэхийн аргагүй болжээ. Учир нь энэ хүн яг үнэндээ 53 настай…

Одоо үед интернетээр харж байгаа зүйлдээ итгэхийн аргагүй болжээ. Учир нь энэ хүн яг үнэндээ 53 настай…

Одоо үед интернетээр харж байгаа зүйлдээ итгэхийн аргагүй болжээ. Учир нь :

Яагаад гэвэл өнөө цагт интернетээр харж байгаа зүйлдээ итгэж болохгүйн нэгэн жишээг 53 настай эр 20 гаран настай залуухан бүсгүйн дүрд хувирч цахим сүлжээ хэрэглэдэг байснаас харж болох биз ээ.

FacеApp аппликейшн ашигладаг бол хүйс солих цэс байдгийг аль хэдийнээ мэддэг байх.

Олон хүмүүс үүнийг хөгжилдөх гэж ашигладаг бол 53 настай энэ Япон эрийн хувьд энэ үйлдлийг цахим орчинд олны анхаарлыг татаж, олон дагагчтай болоход ашигласан гэжээ.

Энэ эр өөрийгөө FасеApp аппликейшнд дoнтогч хэмээн тодорхойлсон бөгөөд чөлөөт цагаараа хүйсээ хувиргаж сельфи хийж янзлах, зургаа цахим сүлжээнд байршуулах тун дуртай аж.

Тэрбээр FacеApp ашиглаж, үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйн дүрд хувирч удаан хугацааны турш цахим сүлжээ хэрэглэж байгаа гэдгээ саяхан олон нийтэд мэдэгджээ.

Тэгээд мэдсэн хүмүүс нь бүгд шоконд орсон бөгөөд түүнийг харж уулзахыг хүсдэг хүмүүс дуусаа.

Тэрээр Instagram хуудастаа, “Би 50 нас гарсан FacеApp аппликейшнд дoнтсон, хүйсээ сольж дарсан зургаа нийтлэх дуртай нэгэн эр” хэмээн бичжээ.

Түүний энэхүү мэдэгдлийн дараа Японы цахим сүлжээ түүний зурагнуудыг нийтэлж, үнэхээр бодит зураг мэт харагдаж байгааг гайхан биширсээр байгаа ажээ.

Энэхүү мэдээг харсан зарим хүмүүс түүнийг жигшим үйлдэл хийсэн хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь түүнийг маш чадварлаг зураг янзалдаг хэмээн магтжээ.

Ийнхүү ухаалаг утаснаасаа дүр төрхөө танигдахын аргагүй өөрчилж байгаа энэ эрээс эхлээд хиймэл оюун ухаанд суурилсан мэдээний хөтлөгч зэрэг хиймэл дүр төрхийг олон янзаар бүтээх боломжтой болсон.

53 настай FacеApp ашиглагч Япон эр өнгөрсөн зунаас эхлэн зургаа Instagram хуудаст нийтэлж эхэлсэн бөгөөд өдгөө түүний Instаgram хуудас 13,000 дагагчтай, Twitter хуудас нь 7100 дагагчтай болжээ.

Тэрээр цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд уг аппликейшн -г ашиглаад өөрийгөө яаж бол яаж өөрчилж болох учир олон хүмүүс өөрийгөө дэлгэснээ нээх саад болохгүй гэж үзжээ.

энэ цаг үед цахим орчинд харж буй зүйлдээ бүрэн итгэх аргагүй болсоор байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.