• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Ганц бие явсан Ханхүү шоунаас хайраа олсноо ингэж баталжээ

Ганц бие явсан Ханхүү шоунаас хайраа олсноо ингэж баталжээ

Синглэ лэдис кинон дээр цагаан морьтой ханхүүгийн дүрээр олноо алдаршсан царайлаг сайхан залуу Ододтой бүжиглэе шоунаас өөрийн хайртаа олжээ.

Энэ залууг жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш гэдэг. Драмын театраас жүжигчний гараагаа эхэлсэн байсан. Түүнийг Сингли лэйдс кинонд цагаан морьтой ханхүүгийн дүрд тоглосноор нь үзэгчид илүүтэй таньдаг.

Ододтой бүжиглэе шоунд оролцож буй тэрбээр эхний хэдэн дугаарт дэмжигчдээсээ шүүмжийн үгийг харамгүй сонсох болсон юм.

Учир нь түүнийг партнёртоо их хүйтэн хөндий хандаж байна. Харц ширүүн, эмэгтэй хүнтэй ингэж харьцаж болохгүй гэх зэргээр сошиалд шүүмжлүүлээд авсан.

Т.Нандин-Эрдэнэ, Г.Дөлгөөн-Аюуш хоёрын нүд их адилхан юм аа. Хоёулаа ганц бие залуус байна. Хосууд болвол их тохирох шинжтэй гэж тус шоуны үзэгчид ярих болсон. Тэгвэл сүүлийн үед тэднийг хайрын романс үүсгэсэн гэх шуум дэгдэв.

Тэгвэл тэд өчигдрийн шоуны үерээ тэд харилцаагаа ил гаргаж, энэ хайр сэтгэлдээ итгэлтэй байгаагаа хэлэв. Тэд жинхэнээсээ хос болно хэмээсэн нь олон хүнийг баярлуулаад буй гэнэ.

Гэхдээ тэд бүжгийн жинхэнэ хосууд болсон уу. Амьдралаа холбосон заяаны хосууд болох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Эх сурвалж Доргио

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.