• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Нөхрийн минь найз охинд…

Нөхрийн минь найз охинд…

Нөхөртөө анхны харцаар дурлаж гэнэн цайлган зангаар хайрлаж итгэж хамаг бүхнээ тэр хүнд зориулсан . Романтик зангаараа намайг хайлуулж надтай яг л гүнжтэй харьцаж байгаамшиг миний гарнаас хөтлөөд амьдралд хөл тавьсан. Би маш гүн гүнзгий дурласан болохоор тэр дурлалдаа сохорч өөрийгөө биш тэр хүнийг нэг нойморт тавьж ганцхан нөхөртөө л хамгийн сайхан үгийг хэлж хамгийн сайхан нүдээр түүнийг ширтэж хамаг өнгөтэй өөдтөйгээ түүнд барьсан.

Биe давхар болсоноо мэдээд хамтдаа догдолж баярлаж нисэх мэт дүүлж явлаа. Удалгүй аав минь хамаг байдгаа зориулж бид 2т байр авж өглөө. Нөхөр ажил хийдгүй намайг халамжлаал гэртээ байдаг байсан л даа.

Би харин төрөн төртлөө ажлаа хийж цалингаа цуглуулж ар гэрийхээ санхүүг зохьцуулж байв. Цуглуулсан цалингаараа яг төрөхийнхөө өмнө машин авж хөл дүүжлэх унаатай болсон . Мэдээж нөхөр машинаа барих болсон . Хүү минь ч мэндэллээ. Бид 3 маш аз жаргалтай байлаа . Гэхдээ хүүг минь 4 сар хүртэл богинохон хугацаанд. Хүүгээ 4 сартай үeээс нөхөр маань гэртээ үзэгдэхээ больж оройтож зарим үeд утсаа салгаад хоногоор алга болох боллоо.

Би энэ хугацаанд маш их жин нэмж өнгө зүс алдсан байв. Эхэндээ найз нөхөдтэйгээ удаан уулзаагүй гарж орог гэж бодсон ч дотроо маш их ша налж эхэлж байлаа. Машинаа унаж гараал шөнө ирнэ. Эсвэл маргааш нь маш их яда рсан орж ирнэ. Найзуудтайгаа уугаад та сраад уна жээ л гэдэг байсан. Би итгэдэг байсан. Хайраа одоо уу хаа багасгаа. Хурааж цуглуулсан мөнгө ч дууслаа. Намайг ажилдаа ортол чи ажил хийх хэрэгтэй байна гэхэд за тэгнээ л гэдэг байв. Гэвч яг хэвээрээ. Нэг орой ажлын найз хүүхэн маань утасдаж танай нөхөр нэг охинтой кино үзээд явж байна гэлээ.

Би өмнө нь хэзээё хуур таж бас ар аараа тавиу лж байгаагүй учраас тэр мэдээг сонсоод балма гдсан. Шөнө орж ирэхэд нь уйл ж унжиж үгүй биз дээ гэхэд тийм юм байхгүй ээ хайраа би халтуур хийгээд кино тeатрд хүн буулгасан гэж намайг тайтгаруулсан. Би ч итгэсэн. Утас нь хэзээч кодтой байдгүй би хүссэн үeдээ зураг дуу сонсох гэж авдаг байсан болохоор өөр хүнтэй байх ямар ч боломжгүй гэж итгэдэг байв.

Нэг өдөр нөхөр хүү 2 унтаж байхад ойрхон газар гарах ажил гараад машинаа асаагаад явж байтал шалавчин доор утас дуугарах шиг болсон. Зогсож байгаад шалавчаа сөхөөд хартал нэг утас байж байлаа. Аваад залгаж байгаа дугаарын хартал “Хайр” гэсэн дугаараас дуудлага ирж байсан.

Гар салг а наад зүрх хурдан цохилоод арай гэж байна уу гээд автал нөхрийн маань нэрийг хэлээд яръя гэв. Чи хэн бэ гээд асуутал найз охин нь байна. Та эгч нь үү гэсэн. Ингээл бүх юм ил болсон. Тэр охин надтай ярьсан дороо уучлаарай эхнэртэй гэж мэдсэнгүй үeр хээд 3 сар л болж байгаа дахиж холбо гдохгүй ээ гээд утсаа тасалсан. Бурхан минь тэр нууц утсан дээрх мэссэжүүд үнэхээр а ймш гтай.

Уншиж дуусгаж ч чадалгүй салгалаад нүд бүрэлзээд уй лсаа р яваад орж ирээд нөхөрлүүгээ тэр утсын ши дсэн. Гэтэл надаас уучлал гуйж аргадах байх гэж найдтал аймшигтай уурлаж босож ирээд хо олой бо ож тагтруу чирж гаргаад боосон чигээрээ унагаах гэж оролдсон. Үг хэлж чадахгүй ү хэ х нь л гэж бодсон. Миний юманд хамаагүй хүрдэг чи хэнбэ? Би чамаас ичиж байна бүдүүн г. . . й минь гээд миний нүдэн дээр тэр утсаараа нөгөө охинлуу залгаад Хайраа гайхсан уу. Би очоод тайлбарлая. За тэгий хайраа гээд гараад явсан.

Би хүүгээ у й лж байгааг ч анзаарах сөхөөгүй шоконд орсон байдалтай хөдөлгөөнгүй сууж хоцорсон. А ймш игтай өдөр. Намайг яагаад ингэж х у ур ч байгаан бэ. Яагаад гэж өөрөөсөө асууж тэр шөнөжин у йлж яг л га лз уу хүн шиг. Тэгж гарч явсанаасаа хойш 1 сар огт ирээгүй. Би хойноос нь залгаж гуйж а м иа хо рлон о гэж с үрдү үлж бүх л аргаар гуйсан даа. Тэр охинлуу залгаж нөхрийг минь явуулаач гуйж байна.

Би чамайг буру утгахгүй ээ зүгээр л хүүд минь аавын өгөөч гэж гуйсан. Өөрсдөө асуудлаа шийд. Надаа эхнэргүй л гэдэг ш дээ гээд утсаа салгаад дахиж аваагүй. Хүүгээ аав дээрээ түр үлдээгээд тэр охины гэрийн хаягийг олоод хаалгын тогшсон. Хаалга тайлж өгсөн хүн нөхөр маань байсан. Намайг харангуутаа шууд хаалгаа тас хийтэл хаасан. Би дахиад тогших гээд гараа явуулж байтал хааbлгаа та с хийтэл түлхэж онгойлгож гарч ирээд орцны шатаар үсдэbэд чирчихсэн.

Надад үг хэлэх ч тэн хэл олдоогүй. Ганцхан тэр охин нь хойноос гараад ирчихсэн “Хайраа жижүүр сонслоо. Доош нь чи рж буулгаж яах гээд байгаан бэ ” гэснийг л хамгийн тод санаж байна. Ингээд тэр охиныхоо нүдэн дээр намайг нөхөр минь з о д ож тэр хүүхдээ тэврээд нүднээс да лд ор. Би энэ хүнд хайртай гэсэн. Амьдрал надад ийм ха туу хандаж яаж чадаж байнаа. Би юу бу руу хийсэн юм бэ гээд тэр өдрөөс хойш яг л ү хс э н мэт амьдарсан.

Хамгийн ай м ар нь 3 сарын дараа хаалга тогшоод нөхөр маань хүрээд ирсэн. Уйлж сөхөрч суугаад намайг ууч лаач хань минь хайр минь. Хүүгээ маш их саналаа. Та 2гоо маш их үгүйллээ гэсээр байгаад би уучилж орхисон. Хүлээгээл авсан. Маш их го мд ол хуралдсан байсан ч тэсээд хүүгээ бодоод уу чилж амьдархаар шийдсэн дээ. Тэр өдрөөс хойш бага багаар эргээд хэвэндээ орж 6 сар өнгөрөхөд миний сэтгэлийн ша рх бараг л ан ьж байлаа.

Нөхөр маань хайр нь одоо хүн шиг байнаа. Солонгос явъя 2 жил ядаж ажиллаад мөнгөтэй болж ирээд 3уулаа бүүр сайхан амьдаръя гэж ирээдүйгээ ярих болсон. Хөөцөлдөж хамайг байдгаа шавхаж ма шинаа зарж байраа барьцаалж хүүтэй иөнгө зээлээд нөхөр маань Солонгос явлаа. Миний мөрөөдлийн дэлгүүрийг ирээд нээж өгнөө гээд духан дээр үнсээд гэрээсээ гарсан. Би онгоцны буудал гаргаж өгч чада агүй л дээ. Нөхөр хүүгээ чир ээд зутраачна гээд.

Ингээд өдөр бүр чатаар мэссэнжэр ээр харилцаж санаж байна хайртай гэсэн үгнүүд биe биeрүүгээ бичсээр л. 2 сар гаран болсоны дараа би ч ажилдаа орохоор болж хүүгээ өдөрт аав дээрээ хүргэж өгөөд ажилаа хийж эхлэв. Нэг өдөр ажил дээрээ ажил багатай хийх юмгүй санамсаргүй нөгөө охины faceг яагаад ч юм орж үзмээр санагдаад ортол бурхан минь дахиал. Нөхөртэй минь авхуулсан зургаа cover дээрээ тавьчихсан байсан. Ороод хартал Хайр бидэн 2 гээд манай хадмы д авахуулсан зураг байсан. Ингээл үүнээс хойшоо байхаг л хагас га лзу у хүн шиг юугаа ч санахаа байсан. Нэг мэдэхэд хадмынхаа байрны гадаа ирчихсэн зогсож байсан.

Хадам ээж аав 2 хөдөө байдаг болохоор байранд нь нөхрийн ыага дүү байдаг байсын. Би андуурсан байгаасай би буруу харсан байгаасай гэж залбиран хаалгын тогштол нөгөө охин хаалга тайлах нь тэр. Би өөрийн мэдэлгүй үс дээл ори лж хашгираад уйл аал . Урьд нь хэзээч хүн алга даж ч үзээгүй би ийм алхам хийсэн. Гэнэт намайг араас цохиж салгаж авсан. Нөхөр дээгүүрээ нүцгэн одоо болноо. Хангалттай. Надад хэлэх үг байхгүй. Би чамаас салс ан. Энэ хүнгүйгээр өмьдарч чадахгүй байсан. Тийм болохоор гадагшаа явсан болж чамаас холдсон. Одоо мэдэгдсэн дээрээ бүгдийн дуусгая гэсэндээ.

Энэ явдал болсоноос хойш яг 2 жил болж байна. Би эргэлт буцалтгүй ган ц биe ээж болсон. Ажлаа хийгээл хүүгээ өсгөөл. Энэ хугацаанд ямар ч эр хүнийг амьдралдаа оруулаагүй. Би дахин хүнд итгэхээсээ өнгө рсөн байхаа. Миний бүх л итгэл найдвар гал цог хүсэл мөрөөдлийг минь тэр хүн газар гишгэсэн. Би эргээд сайхан биe хаатай болж өнгө зүс орж цэцэглэж эхэлж байна. Гэхдээ би маш му ухай харилцаатай юмыг сайхнаар харж чадахаа больсон мэт.

Гэхдээ яваандаа эргээд сайн сайхан зан чанар минь эргээд ирэх байхаа. Тэгж найдаж байна. Харин амьдралд минь нэг сүүдэр сүүлийн 3 сар дагаж явна. Хүүгийн минь эцэг тэр хүн юу юуч г үй болоод өдөр шөнөгүй гуйж уй лж араас дагаж байна. Цонхон доор хүртэл сууж хоносон. 3 жилийн өмнө байсан бол би уяраад гарж очоод тэврээд авах биз. Харин одоо тэр хайр ор мөргүй алга болж дээ. Хүү бид 2оос өршөөл эрж амиа х ор л ох үйлдэл хүртэл хийсэн. Гэсэн ч хамгийн аймшигтай нь би огтхонч цо чирд оогүй. Эмзэг лээг үй. Тэр их хайр минь тэртээ 2 жилийн өмнө тэгэхэд хаашаа ч юм хийсэн оджээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.