• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
ХЭНД Ч ХЭЛЭЛГҮЙ НУУЦЛАХ ЁСТОЙ 10 НУУЦ: ХЭРЭВ ТА ЭДГЭЭРИЙГ ХҮНД ХЭЛБЭЛ ДАРАА НЬ ХАРАМСАХ БОЛНО!

ХЭНД Ч ХЭЛЭЛГҮЙ НУУЦЛАХ ЁСТОЙ 10 НУУЦ: ХЭРЭВ ТА ЭДГЭЭРИЙГ ХҮНД ХЭЛБЭЛ ДАРАА НЬ ХАРАМСАХ БОЛНО!

Хүн бүр сайхан амьдрахыг хүсдэг бөгөөд үүнд олон хүчин зүйлс нөлөөлдөг. Мөн саад болох зүйл ч бас бий. Өөрөөр хэлбэл та дараах 10 зүйлийг бусдад хэлснээр аз жаргалтай амьдрах боломжоо үгүй хийж байна гэж ойлгож болно. Хүн бүрд чандлан хадгалах ёстой нууц гэж байх ёстой бөгөөд ойр орчныхоо хүмүүст хувийн амьдралаа ярих нь сөрөг үр дагаварт хүргэдэг.

Ингээд хамтдаа бусдад хэзээ ч хэлж болохгүй 10 зүйлийг мэдэж авцгаая.

10. Урт хугацааны төлөвлөгөө Ухаалаг, сонор сэрэмжтэй хүмүүс бусдад өөрийн урт хугацааны төлөвлөгөөгөө хэлэхийг огтхон ч хүсдэггүй. Тэд төлөвлөгөөгөө биелүүлсний дараа л бусдад хэлэхийг илүүд үздэг. Энэ төрлийн хүмүүс бусдын харж буй өнцгөөс өөрөөр харж чаддаг ба энэ нь ч үр дүнтэй байдаг байна.

9. Гэр бүлийн асуудал Танай гэр бүлд минут тутамд тохиолдож буй асуудал нууц байх ёстой. Бусад хүмүүст танай гэр бүлийн асуудал ямар ч хамаагүй бөгөөд өөрийн гэр бүлээ бусдын өмнө үргэлж хамгаалж байх нь чухал юм. Гэр бүлийнхээ талаар таагүй зүйлийг та бусдад ярих нь хожим сөрөг үр дагаварт хүргэх нь бий. Та гэр бүлийн асуудлаа шийдэж болох ч, тэд таны гэр бүлийн асуудлын шийдэхгүй гэдгийг бүү март. Иймд тэд танай гэр бүлийн талаар сөрөг бодолтой үлдэнэ гэсэн үг юм.

8. Шашин шүтлэг Ертөнцийг яаж харах, амьдралыг юу гэж бодох болон ямар шашин шүтдэг тань зөвхөн таны үзэл бодол, зан араншинтай холбоотой зүйл. Хүн бүрд өөрийн гэсэн шийдвэр гаргах чадвар, аливаа зүйлийг хийх арга ухаан гэж байдаг. Шашин шүтлэгийн асуудлаас болж, зөрчил гарах тохиолдол хүмүүс болон улс хоорондын дунд өрнөдөг нь нууц биш. Ямар шашин шүтдэгээ бусдад заавал хэлэх шаардлага байхгүй гэдгийг мэдэж авахад буруудахгүй.

7. Сайн үйлс Ухаалаг хүмүүс хийсэн зүйлийнх нь үр дүн бүгдийг харуулдаг гэдэгт итгэдэг. Тэд хэзээ ч хийсэн зүйлээ бусдад ярьдаггүй бөгөөд ингэх ч шаардлагагүй. Учир нь хийсэн зүйлийнх нь үр дүн тэдний өмнөөс ярьдаг. Энэ төрлийн хүмүүс хэнээс ч урам зориг авдаггүй ба гавьяагаа өөрөө бусдад ярьж үнэлүүлэх биш, бусдаар яриулж үнэлүүлэхийг илүүд үздэг.

6. Тусламж Хэн нэгэнд тус хүргэсэн бол энэ тухай бусдад ярих хэрэггүй. Зүгээр л дотроо хадгал. Тусламж үзүүлэх бүрдээ болсон явдлынхаа талаар хүмүүст ярих нь өөрийн нэр хүнд болон үнэлэмжээ алдахад хүргэж мэднэ.

5. Бусдын тухай бодол Хэн нэгэнд бусдын тухай юу гэж боддог болохоо хэлэх нь таныг эрсдэлд оруулж болзошгүй. Тухайн хүний талаарх бодлоо дотроо хадгалах хэрэгтэй. Эсвэл бусдад хэлэлгүй, тухайн хүнд өөрт нь шулуухан хэлэх нь илүү тохиромжтой.

4. Өнгөрсөнтэй холбоотой дурсамж Өнгөрсөн зүйл бол өнгөрсөн л зүйл. Бодох тусам танд л сөрөг нөлөө үзүүлнэ. Хүн хэзээ ч өнгөрсөн рүү чиглэж амьдардаггүй. Үргэлж урагшилж байдаг. Өнгөрсөн амьдралынхаа тухай дурсамжаа бусадтай хуваалцах нь тийм ч сайхан санаа биш. Тэдгээр дурсамжууд таны ой санамжид байж байх ёстой зүйл болохоос биш, бусдад хэлэх зүйл хэрхэвч биш.

3. Хувийн амьдрал Таны хувийн амьдрал бусдад огтхон ч хамаагүйгээс гадна бусад хүмүүс таны амьдралыг шүүх эрхгүй гэдгийг санах хэрэгтэй. Гаргаж буй шийдвэр, тохиолдсон зүйл, болсон явдал, ирээдүйн төлөвлөгөө гээд хувийн амьдралтайгаа холбоотой эерэг болон сөрөг бүх мэдээллийг зөвхөн өөрөө мэдэж байхад л хангалттай. Хувийн мэдээллээ бусдад ил болгосноор та магадгүй өөрийнхөө амьдралыг эрсдэлд оруулж байж мэдэх юм.

2. Эд хөрөнгө Ямар ч хүн эд хөрөнгийн талаар сонсоод шунал нь бага ч болов хөдөлдөг. Иймд та бусдад эд хөрөнгийнхөө тухай яриад хэрэггүй л болов уу. Бусдын цагаан болон хар хэл ам танд болон таны амьдралд сайн зүйл авчрах нь юу л бол.

1. Өглөг Та өөрийн хүслээр бусдад өглөг өгсөн. Үүнд бусдын шийдвэр болон хүсэлт нөлөөлөөгүй. Иймд өөрөө шийдвэр гаргаж, хийсэн үйлдлийнхээ талаар бусдад ярих хэрэггүй. Өглөг өгсөн бол танд буян хураагдана. Харин бахархалтайгаар хийсэн энэ үйлдлээ бусдад онгирч ярих нь таны хийсэн үйлдлийн үнэ цэнийг бууруулах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.