• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
Орон гэргүй хосууд 20 жил хамтдаа амьдарсаны эцэст мөрөөдлийн хуримаа хийж, хүссэн амьдралаар амьдрах боломж олджээ. ДУУСТАЛ НЬ УНШААРАЙ

Орон гэргүй хосууд 20 жил хамтдаа амьдарсаны эцэст мөрөөдлийн хуримаа хийж, хүссэн амьдралаар амьдрах боломж олджээ. ДУУСТАЛ НЬ УНШААРАЙ

Та бүхэндээ нэгэн сайхан, эерэг мэдээг хүргэхээр орууллаа. Хурим гэдэг бол хүний амьдралд ховорхон тохиодог чухал үйл явдлуудын нэг билээ.

Бид энэ яваа насаандаа хамгийн сайхан хуримыг ганц л удаа хийнэ. Гэвч хуримын ёслол, гэрлэлтийн баталгаанаас авхуулаад арга хэмжээ, зочид гийчид, хуримын имидж гээд олон нийтээрээ дагадаг зан үйл мэт болчихсон багахан чамирхал аль ч улсын нийгэмд ажиглагддаг нь нууц биш.

Гэвч хосуудын хувьд хурим гээч нь хос хоёрын хоорондох чин үнэн сэтгэлийн баталгаа болох учиртай байдаг бөгөөд үүний тод төлөөлөл болсон Филиппин дэхь хосын түүхийг та бүхэндээ хүргэж байна. Розалин Феррер, Роммел Баско нар Филиппин улсад оршин суудаг бөгөөд 50 гаруй насны хосууд юм.

Тэд 24 жилийн турш нэг нэгэндээ хань түшиг болж ирсэн боловч харамсалтай нь “Пампанга” мужийн гудамжинд амьдардаг тэдний амьдрал амар хялбар таатай байгаагүй ажээ. Гэвч хосууд Ричард Стрэндс хэмээх үсчинтэй танилцсанаар мөрөөдлөө биелүүлэх боломж нээгджээ.

Тодруулж үзвэл 20 гаруй жилийг хамтдаа өнгөрүүлсэн тэдний түүхийг сонсоод Ричард сайхан зүйл хийж, бусдад буян болохыг хүссэн байна. Үүний талаар сонссон Розалин Феррер, Роммел Баско нар чихэндээ итгээгүй бөгөөд санаанд оромгүй гоёмсог энэ явдлыг сэтгэл догдлон хүлээн авсан байна.

Хосуудын хуримын зургийг өнгөрсөн Валентины өдрөөр авсны бөгөөд бүх зүйл нарийн төлөвлөгөөний дагуу болж байгаа гэнэ. Ричард хуримын арга хэмжээ зохион байгуулдаг найзуудтайгаа хамтарч, алхам алхмаар шаардлагатай бүгдийг гүйцэтгэх аж.

Розалин Феррер, Роммел Баско нарын хуримын ёслолыг сүмд хийхээр төлөвлөсөн ба энэ оны сүүлчээр тус арга хэмжээг зохиохоор товложээ.

Мөн цаашид тэдний амьдралыг өсөж дэвжихэд туслахаа хосуудад амлаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.