Цаг үеийн
Бид хоер сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоерын тайван урсгалтай…..

Бид хоер сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоерын тайван урсгалтай…..

Сонгууль өндөрлөлөө.


Бид хоер сэтгэл vнэндээ өндөр байна. Яагаад? Өнгөрсөн ганц сарын хугацаа бид хоерын тайван урсгалтай амьдралд эрч хvчтэй салхи шуурга лугаа сонгуулийн ажил гэнэт босч ирж энvvхэн хугацаанд урт замыг туулж, эх орноо тойрон уулзалт хийж, санал бодлоо хуваалцан

Монгол улсынхаа ирээдvйн сайн сайхны талаар ярилцаж явах нь хичнээн их аз завшаан бээ! Эгэл жирийн хvмvvсийн итгэл найдварыг тээн хань минь өөрийгөө бvрэн дайчлан ажилласаан. Бусдын зvгээс сэтгэл, итгэл, зvтгэлээ хайрласан чин зvрхний дэмжлэг, сайхан ерөөлийг тосч авна гэдэг бас их хувь юмаа. Залуучуудын алсын оргил өөдөө тэмvvлэх хvсэл эрмэлзэл өөртөө ямар их ундарга, боломжийг агуулж байгааг олж харлаа.


Энэ бvхэн Та бидний хамтын хvч, хамтын ялалт. Дэмжиж тусалсан хvн бvрт сэтгэл зvрхнийхээ угаас талархан тэврэн vнсье ээ!
Бид хоер эмнэлгээсээ гараад буйдхан тосгондоо очиод эгэл тайван амьдрал минь vргэлжилнээ. Ба бvхэндээ дахин их баярлалаа.

Сая олсон хамтын хvчээ залуус минь цааш нь тээж, давалгаалж, vргэлж өөдөө тэмvvлж яваарай.
Баяртай гэжэээ….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!