• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Таныг хэзээ ч хайрлахгүй эмэгтэйн 6 шинж. Заавал уншаарай илүүдэхгүй шүү…

Таныг хэзээ ч хайрлахгүй эмэгтэйн 6 шинж. Заавал уншаарай илүүдэхгүй шүү…

Амьдралд алддаггүй хүн гэж үгүй шүү дээ. Гэхдээ алдааг засаж болдог. Хэдий хайртай байсан ч танд хайр сэтгэлгүй хүнийг өөрчлөнө гэдэг итгэлийг чинь мохоож мэднэ.

Өмнө нь бид танд хайргүй залуугийн шинжүүдийг оруулж байсан бол энэ удаад залуучууддаа таныг хэзээ ч хайрлахгүй эмэгтэйн 6 шинжийг хүргэж байна. Үүнийг мэдснээр та эртхэн сэтгэлээ татаж авсан нь дээр болов уу.

1. Яагаад ч хайлдаггүй мөс шиг

Чи түүний догдолж, баярлаж, инээж, уйлж, сандарч, балмагдаж байсан төрхийг нь харж байсан уу? Ядаж чамайг харамлаж, халамжилж, санаа зовж, аргадаж, инээлгэж байсан уу?

Эмэгтэй хүн сэтгэлийн хаттай байх ёстой ч сэтгэл хөдлөлгүй байна гэдэг аймшигтай зүйл. Хэдий их тэвчээртэй байлаа ч хүнд үед чамайг тэвэрч энерги авдаг, сайхан үед чамтай инээлдэж аз жаргалаа хуваалцдаг байх нь хосын амьдрал юм. Хэрвээ тэр чиний хувьд хүйтэн мөс шиг хайлдаггүй хайр юм бол энэ харилцааг хадгалах гэж хичээх чиний цаг хугацаа, хичээл зүтгэл, залуу нас дэндүү хайран байна залуу минь!

2. Түүний нэн тэргүүнд тавьдаг зүйлст чи ордоггүй.

Цаг үргэлж л найзуудтайгаа хөгжилдөж байдаг мөртлөө чамайг уйдаахгүй байх тал дээр тэр санаа зовдог бол уу? Чухал ажилтай байдаг учраас чамтай бараг л таарч амжихгүй байна уу? Ер нь ахиад нэг сайн бодоод үз. Чи түүнд чухал хүн мөн бол уу?

3. Тэр үргэлж чамайг шүүмжилдэг үү?

Чи төгс нэгэн биш. Хэн ч төгс биш. Гэхдээ дурлал хүнийг сохор болгодог гэдэг үнэний ортой юм шүү. Чиний чин сэтгэлд татагдаж дурласан нэгэн хэзээ ч чамайг шүүмжилж, голохгүй.

Хэрэв чамд хайртай бол чи түүний хувьд баатар, төгс нэгэн юм. Тэр таныг шүүмжлээд эхэлсэн бол танаас залхсаны шинж болов уу?

4. Бодож санаснаа нуулгүй хэлдэг.

Таныг эрэгтэй хүн гэж бодолгүй хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийж байвал та зүгээр л найз нь гэсэн үг. Эмэгтэй хүн сайн эрэгтэйнхээ хажууд яг л чи түүнд таалагдахыг хичээж байгаа шиг хичээдэг юм. Харин тэр таныг найз шигээ үзэн илэн далангүй бүх нууцаа яриад эхэлвэл танд боломж алга даа.

5. Чи түрүүлж амлалт өгдөг, харин тэр үгүй.

Маш олон тохиолдолд эмэгтэйчүүд эрчүүдэд бууж өгч, тэдний хэлснээр амлалт өгч хичээдэг. Хэрэв тэр юуг ч амлаж чадахгүй эргэлзэж байвал тэр юу ч бүтээхийг хүсэхгүй байна гэсэн үг юм. Тэгэхээр мэдээж танд хайргүй болж таарах нь. Яагаад дандаа чи амлалт өгч, чи түүнийг хэрэгжүүлж, нөгөө хүн чинь зайлсхийж зугатах ёстой гэж?

6. Таныг хүндэлдэггүй.

Эмэгтэй хүн өөрийн хайртай хүнээ хэзээ ч үл тоомсорлон доромжлох учиргүй. Тэд үнэхээр хайртай бол түүндээ бүхнээ зориулан хүндэлдэг. Хэрэв тэр тантай хүндлэлгүй дураараа харьцдаг бол та түүний хувьд хэн ч биш юм байна.

Гэхдээ эмэгтэй хүнийг ойлгоход бэрх шүү дээ. Хэдий дээрх шинжээс илэрдэг байлаа ч танд хайртай нэгэн ч байж мэдэх юм. Тэд бол таах аргагүй хүмүүс билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.