• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
сонин хачин
OcopжaMaa : Удахгүй том LAND унаж, тансаг байранд амьдарч байвал бүү гайх!

OcopжaMaa : Удахгүй том LAND унаж, тансаг байранд амьдарч байвал бүү гайх!

Өнөөдөр Монголын сошиал live , нэтврүүлгээр үзэгчдийн тоогоор түүний урд гишгэх тв суваг, сошиал суваг, хөтлөгч, жүжигчин, дуучин, урлаг наадмийнхан, тамирчин, улс төрч байхгүй гэдгийг бид бүгд харлаа. Түүний нэг LIVE -ийг дор хаяж 2,2 мянга хүн үздэг. Тэрээр маш хурдацтай өсөж буй Сошиал од болоод байгаа юм.

Бүтэн өнчин энэ залуу Монголын нийгэмд орхигдсон, гадуурхагдсан хэдэн арван мянган иргэдийг томоохон тод төлөөлөл.

Түүний LIVE дээр хүмүүсийн бичсэн сэтгэгдэл нь хувь хүний ухамсараас үүдэлтэй бусармаг зүйл байдаг ч тэрээр тоож авч хэлцдэггүй. Бараг тэр нь ч дээр.

Түүншиг олон хүн LIVE хийж түүгээрээ нэр хүндтэй, олон танигдаж ашиг орлого олдог.

Тэрээр саяхан Амьдрал бол Осоржамаа хэмээх дэлгэцийн бүтээлд тоглоод 80 САЯ төгрөг авсан нь дөнгөж эхлэл. Түүний сошиалд эзлэх орон зай тэлэх тусам түүний энэ зайг ашиглаж өөрсдийн бараа таваар, бүтээгдэхүүнээ суртчилах гэж хүмүүс түүнрүү шуурна.

Мэдээж үнэгүй лав биш. Бас тэрээр LIVE хийж өөртөө мөнгө босгож, хандивч цуглуулж байсан удаатай.

Энэ бол сошиалд орсон хүний хувьд байдаг л зүйл.

Түүнд битгий атаарх, харин бусармаг зүйл бичиж байгаадаа ич.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.