• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
зөвлөгөө
Найз залуудаа Г0МДС0Н бүсгүйн Хийсэн ӨӨРЧЛӨЛТ олныг гайхашруулжээ…

Найз залуудаа Г0МДС0Н бүсгүйн Хийсэн ӨӨРЧЛӨЛТ олныг гайхашруулжээ…

Нэгэн бүсгүйг найз залуу нь “Тарган” гэж шүүмжилсний дараа тэрээр таван кг хасахаар шийдсэн аж. Гэтэл найз залуу нь түүнээс салж, харин санаанд оромгүй явдал болж, 5 кг хасах гэж байсан зорилгынхоо ачаар бүсгүй 65 кг жин хасаж чадсан бөгөөд одоо хэрхэн жин хасах, бие галбираа төгс сайхан хадгалах талаар зөвлөгөө өгдөг блогийг инстаграм хуудсандаа хөтөлдөг болжээ.

Сиднейн иргэн болох 25 настай Хэйли Уэстоби оюутан болоод 119 кг хүртэл их хэмжээний жин нэмжээ. Тэрээр бусад оюутны адилаар түргэн хоол идэж, хийжүүлсэн болон согтууруулах ундааг маш их хэрэглэдэг байсан байна.

Хэйли Уэстоби “Миний илүүдэл жингийн талаар надад хэлэх хүртэл би таргалж байгаагаа төдийлөн анзаараагүй. Миний жин бага багаар нэмэгдсээр байсан” хэмээжээ.

Харин экс найз залуу маань намайг “Тарган” хэмээн дуудах болсон учир би гомдсон сэтгэлдээ хөтлөгдөж спортоор хичээллэж, зөв хооллохоор шийдсэн. Ингээд хэт их жин нэмснээ мэдсэнээр би өөрийн амьдралын хэв маягийг өөрчлөх хэрэгтэй болсон” гэжээ.

Тэрээр одоо 54 кг жинтэй бөгөөд төгс галбираа хадгалж үлдэхийн тулд өглөө бүр 05.30 цагт босдог гэнэ. Хэйли согтууруулах ундаа огтхон ч хэрэглэхээ больжээ. Хейли согтууруулах ундаанаас татгалзсан нь жин хасахад маш сайн нөлөөлсөн гэнэ. “Хүмүүс нэг хундага дарс эсвэл нэг аяга шар айрагт ямар их хэмжээний илчлэг, сахар агуулагддагийг төдийлөн мэддэггүй.

Эхний үедээ согтууруулах ундаанаас татгалзах миний хувьд маш хэцүү байсан. Харин дараа нь би лайм /цитрусын төрлийн жимс/-тай шүүс уудаг болсон. Энэ нь тэдний ууж буй зүйлтэй ижилхэн харагддаг учир намайг уухгүй байгааг хүмүүс төдийлөн анзаардаггүй байсан” хэмээн Хейли хэлжээ.

“Спортоор хичээллэх, зөв хооллох үедээ би илүү их аз жаргалыг мэдэрдэг. Миний биеийн галбир өөрчлөгдсөнөөр өөртөө илүү итгэлтэй болсон. Харин би одоо бусдад туслахыг хичээж, төгс төгөлдрийг олоход нь гүүр болж байгаа. Хэрвээ миний хуучин найз залуу намайг жин хасах хэрэгтэй гэж хэлээгүй бол би өдийд хуучин хэвэндээ л байх байсан” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.