• itskodman@gmail.com
  • Ulaanbaatar, Mongolia
Цаг үеийн
ЗГ: 3%-ийн зээлийг дахин олгох талаар хэлэлцэж байна.  Та хэрвээ авах хүсэлтэй байгаа бол дараахь…

ЗГ: 3%-ийн зээлийг дахин олгох талаар хэлэлцэж байна. Та хэрвээ авах хүсэлтэй байгаа бол дараахь…

Монгол Улсын Засгийн газрын “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-нд тусгагдсан “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ 3 ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛ” олгогдож эхэллээ.

Бизнес эрхлэгч иргэнд 50 сая хүртэл, НӨАТ төлөгч аж ахуйн нэгжид 500 сая хүртэл төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар олгож байна.

Засгийн газрын өнөөдрийн /2021.06.08/ хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар хэлэлцлээ.

Ажлын байрыг дэмжих зээл олголт төлөвлөсөн хэмжээний 59.9 хувь, репо санхүүжилттэй зээл 23.6 хувь, ипотекийн зээл 34.7 хувьд хүрч, зээлийн идэвх нэмэгдэж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ.

Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйг дэмжих 205 тэрбум төгрөгийн зээлийг 13764 зээлдэгч аваад байна.

Цогц төлөвлөгөөний хүрээнд малчид зээл авах хүсэлтээ илэрхийлж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг нэмэгдүүлэх 3%-ийн хүүтэй, хоёр их наяд төгрөгийн зээлийн хэмжээг нэг их наяд төгрөгөөр нэмэх, малчдад зээл олгохтой холбоотой асуудлыг судалж танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуулбарлах хориотой.
error: Хуулбарлах хориотой.