Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

ХАМБА Д.ЧОЙЖАМЦ: Ижийгээ амар тайван байлгахгүй, энэ насанд нь жаргааж чадахгүй байна гэдэг маш том НҮГЭЛ

Posted on 07/24/2021 By kodman No Comments on ХАМБА Д.ЧОЙЖАМЦ: Ижийгээ амар тайван байлгахгүй, энэ насанд нь жаргааж чадахгүй байна гэдэг маш том НҮГЭЛ
Цаг үеийн

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцын ээж, эмэгтэй хүний тухай хэлсэн шилдэг 10 эшлэлийг хүргэж байна.

1. Бурхны шашны гол номлолд бүх амьтанд бурхан болох авъяас, хөрөнгө бий гэж үздэг. Эмэгтэй хүнийг доорчилсон үзэл байдаггүй. Өөрөө хүсч зүтгэвэл эрэгтэй хүний хийж чадах бүхнийг хийж чадна. Тэр бүү хэл бурхан болж чадна гэдгийг эмэгтэй бурхад илэрхийлдэг.

2. Бурхны шашинтай монгол оронд эмэгтэй хүний үнэлэмж хамаагүй өндөр. Нүүдэлчин монголчууд эмэгтэйчүүдээ маш их гоёж гооддог, дорд үздэггүй. Хоцрогдолтой нийгэмд ч эмэгтэй хүнд түшиглэж, хөдөө хээр ганц нэгээр нүүж бууж ирсэн. Тиймээс эмэгтэй хүнгүйгээр амьдарлын төсөөлөл үгүй юм.

3. Хүнд хайр, энэрлийг харамгүй өгч чаддаг талаас нь бурхдыг эмэгтэй дүрслэлээр илэрхийлдэг.Монголчууд эмэгтэй бурхан хурдан тус болдог, залбирч л чадах юм бол гэлцдэг нь ийм учиртай.

4. Би коммунизмын үед лам болсон. Аав, ээжээс хоёул. Нэг эмэгтэй дүү бий. Миний хувьд өсөх наснаас өтлөх хүртэл ижийтэйгээ хамт явна. Гэрлэж бараалаагүй учраас ижийтэй хамт өтөлж байгаа юм.

5. Ижий минь миний дарга. Ижий бид хоёроос гадна манайд дүүгийн хоёр хүүхэд бий.  Тэр хоёрыг хичээлээ давтаг гээд намайг “гарч усандаа яв, модоо хагал” гэдэг.

6. Бурхны шашинд ээжээр дамжуулан нигүүлсэнгүй сэтгэлийг төлөвшүүлж, эхийн ачийг хариулах, тусыг санах ухаанд сургадаг. Ижийн тухай ихийг бодууштай юм.

7. Өдий зэрэгтэй хүн болсон нь ижийн ач гэдгийг эхийн хэвлийд олдсон цагаас хөөгөөд бодоход хайрлахаас аргагүй юм. Эндээс нигүүлсэл, энэрэл, хайр, асрал эхэлдэг.

8. Эх болсон хамаг амьтан, ижийгээ жаргалтай байгаасай, жаргалын шалтгаан нөхцөл бүрдэж байгаасай гэж боддог.

9. Ардын дуунаас эхлээд орчин үеийн дууны чиг хандлагыг ажиглахад дандаа эх орон, ээж, аавын сэдэв зонхилдог нь монголчуудын нэг араншин байна.  Бусад улс оронд төдий л байдаггүй онцгой шинж чанар нь энэ юм даа.

10. Ижийгээ амар тайван байлгахгүй, энэ насанд нь жаргааж чадахгүй байна гэдэг маш том нүгэл.

Post navigation

❮ Previous Post: Цайны дээжээ халуунаар өргөдөггүйн учир. Цайны дээж өргөх ёс!!!
Next Post: Нисдэг тэргээр авчирсан 4 хүний нэгийн бие муу байжээ. ❯

You may also like

Цаг үеийн
Хороололд Приус 20маркын машинШатжээ. Халуун өдрүүд үргэлжилж буй тул та бүхэн анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.
07/08/2021
сонин хачин
Д.Галбаяр: Түвшээ, Дөлгөөнөө ээждээ юмуу эгчдээ хэл тэгэх үү!
05/21/2021
Цаг үеийн
Зөн билигтэн Д.Мягмарбаяр: Короно.вирус удахгүй замхарна |САНАЛ НЭГ БАЙНА УУ?|
11/20/2021
Цаг үеийн
Жүжигчин Э.Тодгэрэл П.Шүүдэрцэцэг нар салаагүй
07/05/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ

Группд нэгдээд захидалууд унших болон захидал илгээх боломжтой шүү. ДАРААД ОРООРОЙ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown