Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

Хамгийн Анхны Өдөрөө Шууд л 3арц Бooл нь Юм Шиг Байсан. Гэр Бүл Нь , Хадмууд Чинь Хүлээж Авахгүй Байхад Охин Минь Сайхан Амьдрал Мөрөөдөн Бүү Өөрөө Очоорой… ДАРААД УНШААРАЙ

Posted on 12/11/202112/11/2021 By kodman No Comments on Хамгийн Анхны Өдөрөө Шууд л 3арц Бooл нь Юм Шиг Байсан. Гэр Бүл Нь , Хадмууд Чинь Хүлээж Авахгүй Байхад Охин Минь Сайхан Амьдрал Мөрөөдөн Бүү Өөрөө Очоорой… ДАРААД УНШААРАЙ
зөвлөгөө

Уран нугардаг , хүүхдийн ордоны бүх л дугуйланд явдаг хүүхэд насаа найрамдал , янзага , ундраа гээд л үнэхээр хөгжилтэй үр бүтээлтэй зуслангаар амарч эмээгээ хормойдож өссөн азтай охин билээ би. Эмээ минь намайг тогос шиг гоёж сүүдрээс ч харамлан эрхлүүлж өсгөсөн .Аавын минь ээж л дээ. Намайг тeрүүлээд ээж минь савны халуун гэдэг болж бурхан болсон .

Аав маань хөдөө том машин барьж тоотой ирнэ. Эмээ бид хоёрын хоол унд бүх л зүйлийг бэлдэж өгч хэдхэн хоног нар гартал гэрт дүүрэн байж байгаа д л буцаад л явдаг байлаа. Би уралдаан тэмцээн , олимпиад гээд л өөрөө ёстой зүгээр суудаггүй охин байж . За тэр ч яахав. Ул болсон зүйл. Гэхдээ л энэ тухайгаа бичиж жоохон инээмсэглэх шалтгаан олж авах гээд. Би сургуулиа амжилттай төгсч тухайн жилдээ шууд сурахгүй ажил хийхээр болж нэг байгууллагат оператор хийж эхэллээ.

Эмээдээ дэмтэй цалингаа буухаар тортой сүү талх бариад л орж магнайгаа хагартал баярлаж байгаа эмээгээ харах дуртай байлаа. Манайх 7 буудалд хашаандаа өнгө өнгийн цэцэг тарьсан ,мойл чацаргана мод суулгасан хашаа хороо үргэлж цэмбэгэр гоё айл байлаа.Аав ирэх бүртээ хашаандаа юм хийж байгаад явна. Эмээ аав хоёр мааь үнэхээр ажилсаг хүмүүс байж билээ. Эмээгийн минь банштай цай өглөө орноосоо нүдээ аниастай сэртэл хамар цоргuдог байлаа.

Ажилд ороод 5 сар болж байхад манай ажилд нэг залуу шинээр орж ирлээ. Захирлын хамаатан гэнээ гээд л жиг жуг хийгээд л. Тэр залуу удалгүй миний хойноос гүйж цэцэг бэлэг барьж гүйх болов. Надад анхандаа таалагдаагүй л дээ. Өглөө ирэх бүртээ тэнд тэгж шоудаад энд ингэж уугаад гэж орж ирдэг байсан болохоор. Намайг хүргэж өгөх гэж гуйна , ажилчдад миний тухай ярьж намайг болзоонд урьж хамт олноороoл л бараг дэмжсээр байгаад нэг л мэдэхэд би өвөл нь түүнтэй үерхсэн юм.

Тэр надтай байснаас хойш засарч өөрчлөгдсөн их ухаан суусан гэдэг байлаа. Тэр жилийнхээ цагаан сараар би анх удаа түүнийг дагаад гэрт нь орлоо..Ээж нь Бараг надруу хараагүй . Аав нь мөн л адил. Нэр хэн билээ гэж асууснаа хариулах гэтэл шууд амаа арчаад босоод явж билээ. Түүнийг эмээ дээрээ дагуулаад ирэхэд эмээ минь хeл хeeрцeг болон бууз банш чимхэн хоол цай болон угтав.

Аавдаа утсаар хэлэхэд аав минь бөөн баяр очоод хүргэнтэйгээ танилцнаа гээд л… Эмээ минь түүнд үйтэн хуар эсгэн дээл оёж дуусгасан даа. Тэр хавар нь би жирэмсэн боллоо. Аав ирсэн үе л дээ. Аавдаа хэлэлгүй шууд л эмээдээ хэлэв. Эмээ нулимс унаган бурхандаа залбиран бүр үнэн голоосоо баярлан хүлээн авав.

Харин тэдний гэрт очиход ээж нь манайх баахан ажилгүй ам тэжээх гэж хүүгээ сургууль соёлд сургаагүй юм шүү гэж хэлсэн. Аав нь бүр юу ч хэлээгүй. Тусдаа гарахгүй угаасаа гаргахгүй энд байна гэвэл наад хүүхдийг чинь зeвшөөрье гэж хэлсэн. Би тэр үед л яагаад больчиж болоогүй юм болдоо. Гэр бүл нь , хадмууд чинь хүлээж авахгүй байхад охин минь сайхан амьдрал мөрөөдөн бүү өөрөө очоорой

Ингээд юуч бодолгүй эмээrээ орхиод хадмындаа ирлээ. Ирсэн өдрөөс хаалга тайлагч ,угтагч , аяга угаагч хоол хийгч угаалгийн өрөөний манаач болов.Хадмын найз ирээд хүү чинь хүн амьтантай үерхэж байна уу гэхэд хадам ээж үгүй чишшшш . Манай хүүд хэн байхав гэж хэлсэнээ гэнэт намайг хараад санаснаа өөөөө тийнш дэээ энэ нэг хүйтэн харцтай юмыг чирээд ирсэн .

Ингээд тeрeх боллоо. Намайг төрөхөд эмнэлгийн үүдэнд эмээ аав нөхөр гурав л байсан. Хадмууд ирэх нь байтугай нэг ч утасдаагүй ээ . Ингээд ээж боллоо. Би хөөрхөн хүүтэй боллоо. Ээж болоод хамгийн түрүүнд тэнгэрт байгаа ээждээ үг дамжуулмаар санагдсан . Төрөөд эхний 7 хоног эмээ дээрээ очиж байлаа. Миний амьдралын хамгийн сайхан 7 хоног . Тэнд байсан хүүхдийн чийгтэй даавууны үнэр , эмээгийн хийсэн сармистай хар шөлний үнэр , аавын үнэг зорж байгаа үеийн модны үртэс тоонын гэрлээр орж ирж байгаа нар.Миний гэр. Миний эрдэнэ үүд бүгд хамт…

Ингээд буцаад хадмынд очлоо. Эмээ минь бэр rуйхыг хүлээсээр л хөөрхий. Би 75кг болж төрсөн ч хүүгээ төрүүлээд 48кг болтлооо турж хадмынд өглөөнөөс үдэш болтол хоол цай оймс гуталтай зууралдсан. Нөхөр ажилдаа яваад өглөө гараад орой ирнэ. Харилцаа нэг л биш.

Би тэр үеийг яагаад тэссэн юм бол.Удалгүй нөхөр арван жилийнхээ охинтой уулздаг бүр fаcebook дээрээ үерхдэг тохиргоотой байгааг би олж мэдлээ. Надтай найз байсан хаяг нь хуурамч хаяг байж. Тэр үед ( 2010) онд би fаcebook сайн мэдэхгүй болохоор надтай үерхэж байхдаа л давхар хаягтай гэхдээ надтай хэзээч албан ёсны хаягаараа найз болоогүйг сүүлд мэдсэн юм.

Post navigation

❮ Previous Post: Оройтоод Ямар ч Автобусны Мөнгө Байхгүй Байж Байхад Нэгэн Микроны Кондуктар Залуу Гүйж Ирснээ… ДАРААД УНШААРАЙ
Next Post: Харзны усанд орохын ач тус болон утга учир • ХАДГАЛААД АВААРАЙ • ❯

You may also like

зөвлөгөө
Дандаа Сайн Сайхныг Бод Бодол Бүхэн Чинь Биелэх Болно… ДАРААД УНШААРАЙ
11/24/2021
зөвлөгөө
БӨӨРӨНХИЙ ХУУШУУР ХЙИХ ХАМГИЙН АМАРХАН ЖОР.
01/18/2022
зөвлөгөө
БИ УУЛ HЬ TИЙМ XYН AЙМAAР XYН БИШ Л ДЭЭ. ГЭTЭЛ XYYХНҮҮД БYГД Л HӨXӨРТӨӨ….
07/11/2022
зөвлөгөө
Хайруулын таваг, сав суулганы тагтаршсан өнгөрийг арилгах шилдэг аргууд.
02/27/2021

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ

Группд нэгдээд захидалууд унших болон захидал илгээх боломжтой шүү. ДАРААД ОРООРОЙ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown