Эмээгийн хэлсэн Мөргөл залбирал үйлдэхийн утга учир болон нууцаас
Тоолшгүй олон бурханы дүрийг төсөөлөн мөргөл залбирал үйлдсэнээр Гэгээрэлд хүрэх тоолшгүй олон шалтгааныг бүтээх болно.
Залбирал үйлдсэнээр омог бардам сэтгэлийг дарж бие, хэл, сэтгэл гурван үүдийг ариусгана. Хэрвээ та зөвхөн энэ насны биеэрээ бус урьдын олон төрлийнхөө биеэр залбирч байна хэмээн төсөөлж чадвал сайн.
ГАраа хавсарган тэргүүнээ бариад Бурхан башгийн зүрхэнээс цацрах цагаан гэрэл бие сэтгэлийг дүүргэн гэрэлтэж байна.
Бурхан багшаас зүрхэнээс цацрах цагаан гэрэл бие сэтгэлийг дүүргэн гэрэлтэж байна. Бурхан багшаас цацарах гэрэл нь миний энэ хийгээд урьдын олон төрлүүдэд үйлдсэн бусдын буруу нөлөөг ариусгаж байна.
Гараа хавсарган зүрхэний чигт бариад Бурхан багшаас цацрах цагаан гэрэл бие сэтгэлийг дүүргэн гэрэлтэж байна.
Эхлээд хоёр гараа дараа нь хоёр өвдөгөө эцэст нь тэргүүнээ газарт хүргэн таван гишүүнээрээ залбиран мөргөж болно. Эсвэл бүтэн биеэрээ газарт хэвтэн 2 гараа хамтад нв толгой дээрээ барин сунаж мөргөж болно.
Сунаж мөргөхдөө үедээ Бурхан багшийн дүр өөрт шингэн уусаж байна хэмээн төсөөлж болно.
Духаа газарт хүргэсэн даруйдаа өндийн босох хэрэгтэй. Газраас түргэн босох хэрэгтэй. Дараа нь хуруунуудаа нийлүүлэн гарын бүтэн алгаар газарт хүргэнэ. Тахиа галууны сарвуу мэтээр сарвайлгах юм уу гараа атгаж болохгүй.