
Өтгөн сайхан хөмсөг, сормуусны нууц
Бүсгүй таныг чимэх, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол яах аргагүй сайхан хөмсөг, сормуус юм. Гэвч бид түүндээ төдийлөн сэтгэл хангалуун байдаггүй. Иймээс та нартаа бусдын харц унаж, атаархам урт өтгөн сормуус, хөмсөгтэй болгох нууц жорыг хүргэж байна.
- Сүүнд агуулагдах кальци, эрдэс бодис нь үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг. Жижиг аяганд багахан сүү хийж, түүнийгээ хөвөнд шингээгээд, ойрхон ойрхон арчиж өгөх хэрэгтэй. Зөвхөн хөмсөг гэлтгүй, нүүрээ ч гэсэн арчвал, арьсыг цайруулж, өнгөлөг болгодог.

2.Оливийн тос Оливийн тос нь хөмсгийг ургуулах маш өндөр үр дүнтэй байдаг. Учир нь Е витаминаар баялаг тул, эрүүл бас гүн гялалзсан өнгөлөг болгодог юм. Үүний тулд хурууны өндгөндөө 1 дусал оливийн тосыг дусааж, хөмсгөндөө сайтар шингээн, иллэг хийх хэрэгтэй. Ингээд шөнийн турш байлгана. Харин маргааш өглөө нүүрээ бүлээн усаар угаагаарай. 7 хоногийн дараагаас үр дүнгээ өгч, 1-2 сарын дараа мэдэгдэхүйц өтгөрсөн байх болно.

3.Сонгинын шүүс Сонгино нь мөн л хөмсгийг ургуулах, өтгөн болгоход тустай. 1 ширхэг жижиг сонгиныг шахагчид хийж, шүүсийг нь хөмсгөндөө түрхээд 5 минут байлгаарай. Дараа нь хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлж болох юм. 7 хоногийн дараагаас үр дүнгээ өгч, 2-3 сарын дараа мэдэгдэхүйц өтгөрдөг байна.

4.Зуун настын шүүс Зуун настын шүүс нь хөмсөг, арьсанд гүн чийгшил өгч, ургалтыг түргэсгэдэг. Мөн хөмсгийг маш зөөлөн, торгомсог болгоно. Цэвэр зуун настын шүүсийг хөмсгөндөө түрхээд 30 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Мөн зуун настын шүүсэнд ½ халбага зөгийн бал, эсвэл кокосны тос нэмж, хөмсгөндөө түрхээд 30 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй.

5.Сормуусаа самнах Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай.
6.Кокосны сүү Кокосны сүү нь мөн л үсийг урт, өтгөн ургуулдаг тул хөмсөг, сормуусаа арчвал үнэхээр үр дүнтэй. Ойролцоогоор 10 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлах хэрэгтэй. 2-3 сарын дараа мэдэгдэхүйц үр дүнг өгдөг байна.
