Skip to content
ЭНД ДАРААД УНШААРАЙ

Нэг л ядраад, сульдаад байна уу?

Posted on 12/11/202012/11/2020 By kodman No Comments on Нэг л ядраад, сульдаад байна уу?
зөвлөгөө

Та амархан ядраад байна уу. Та ядарч байгаагаа дутуу нойртой явснаас эсвэл даралт ихсэх, шим тэжээлийн дутагдалтай холбож байна уу. Үүнд:

1.Ус уухгүй байх Хүний биед ус маш чухал. Хэрвээ ус уухгүй байвал цусны эргэлт удааширч, бодисын солилцоо явагдахгүйн улмаас амархан ядрахад хүргэдэг байна. Өдөрт дунджаар биеийнхээ хэмжээнээс хамаарч хоёр литр усыг зайлшгүй ууж занших ёстой.

2.Эмх замбараагүй орчинд ажиллах Эмхцэгцгүй орчинд ажиллах нь хүний тархийг төөрөгдөлд оруулж амархан ядраадаг байна. Замбараагүй орчинд ажиллах нь нүдний даралтыг ихэсгэж ядралыг бий болгодог.

3.Биед магни дутагдах Биед магни дутагдвал ууртай уцаартай болох, улмаар бие сульдаж анхаарал буурдаг байна. Магниг дараах хоол хүнснээс авч болно. Тухайлбал тахианы мах, өндөг,ногоон өнгийн навчит ногоо, банана, зэрэг багтдаг. Магни нь хүний бие дэх уураг, өөх тосыг ашигтай энерги болгодог.

4.Өглөөний хоол идэхгүй байх Өглөөний цайгаа сайн ууснаар бодисын солилцоог сайжруулан энергийг тэтгэдэг. Хэрэв өглөөний цайгаа уухгүй бол залхуурах мэдрэмж амархан төрдөг байна. Өглөөний цайндаа гурвалжин будаа, уураг, жимс зэргийг агуулсан хоол хүнс идэх хэрэгтэй.

5.Унтахаас өмнө согтууруулах ундаа хэрэглэх Унтахаас өмнө спиртийн төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь цусан дах сахарын хэмжээг нэмэгдүүлж нойр хүргэх процессыг идэвхжүүлдэг. Хэрэв согтууруулах ундаа хэрэглэхээр болбол унтахаас өмнө 3-4 цагийн өмнө хэрэглэвэл зохистой.

6.Их хэмжээний кофе уух Кофе доторх найрлага нь хүнийг амархан сэргээдэгч төд удалгүй ядраахад хүргэдэг. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 300-400 мл литр уухад тохиромжтой. Иймээс кофег хэтрүүлж хэрэглэлгүйгээр болж өгвөл үдээс өмнө уух тохиромжтой.

Post navigation

❮ Previous Post: Будаа бүрийн онцлог болон ач тус
Next Post: Сармистай сүүний ач тусыг мэдэх үү? ❯

You may also like

зөвлөгөө
ГAДAГШАА ЯBСАН MИНЬ ТЭPHИЙГЭЭ ХУУPAХ XAМГИЙН TOМ ШAЛТГAAН БOЛЖ БИД….
09/03/2022
зөвлөгөө
HӨXӨРТЭЙ HЬ ЮУ ЯAЧИХЛAA ГЭЖ ЭXHЭРИЙГ HЬ БOДOOД XЭЛМЭЭР CAНАГДCAН Ч ТЭГЖ ЧAДAXГҮЙ….
07/05/2022
зөвлөгөө
ТЭВЧЭЭР Л БҮХНИЙГ ЯЛДАГ БОЛОЛТОЙ…
01/10/2023
зөвлөгөө
ЭXHЭР МAAHЬ ЭHЭ ОЛOH ЖИЛИЙH ТУPШ XҮҮXДYYД МИHЬ ӨӨP ЭЦЭГTЭЙ ГЭДГИЙГ HAДAAC HУУЖ БИ ЭЦЭCT НЬ MЭДЭЭД ШУУД Л…
12/02/2022

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

ХАЙХ ҮГЭЭ БИЧНЭ ҮҮ

Copyright © 2023 ХАТАНГОО

Theme: Oceanly News Dark by ScriptsTown